Төрийн цагдаа амгалан байг

Төрийн цагдаа амгалан байг

Төрийн цагдаа амгалан байг

Төрийн цагдаа түмнийг хамгаална. Миний цагдаа намайг хамгаална гэж ярьдаг. Цагдаагийн алба бол төрийн нэрийн өмнөөс хууль сахиулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах онцгой хариуцлагатай байгууллага. Тиймээс тэдний мөрдөс, дүрэмт хувцасыг нь эрх мэдлийн бус, үүрэг хариуцлагын бэлгэдэл мэтээр ойлгох ёстой. Саяхан цахим орчинд нэгэн бичлэг ил болж, олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн алба хаагч нэгэн иргэнийг “Чи гэмт хэрэг үйлдсэн” хэмээн тулган шаардаж, биед нь ноцтой халдсан үйлдэл олон нийтэд дэлгэгдэв. Энэ эрүүдэн шүүх, дарамт шахалт үзүүлэх, хүний халдашгүй эрхэд халдсан ноцтой зөрчил мөн. Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд хэнийг ч эрүүдэн шүүх, хүнлэг бус, хэрцгий харьцахыг хатуу хориглодог.

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах нь хууль сахиулагчдын нэн тэргүүний үүрэг.

Түүнийг зөрчих нь нийгмийн итгэлийг эвдэж буй хэрэг.  Гэмт хэрэгтэй тэмцэх нь хэцүү, эрсдэлтэй ажил. Гэвч зорилго нь зөв бол арга нь хамаагүй гэх хандлага хууль сахиулах байгууллагад байж болохгүй. Хууль дээдлэх зарчим бол аливаа ажиллагааны суурь байх ёстой.

Нэг алба хаагчийн буруу үйлдэл бүх байгууллагын нэр хүндэд нөлөөлдөг. Өдөр шөнөгүй жижүүрлэж, эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэн, олон хүний амь нас, аюулгүй байдлыг хамгаалж буй мянга мянган цагдаагийн хөдөлмөрийг ганц бичлэг үгүйсгэх эрсдэлтэй.

Нийгэм нээлттэй, ил тод. Камер, гар утас, цахим орчин хяналтын нэг хэлбэр болсон. Ийм нөхцөлд хууль сахиулагчдын мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, хүний эрхийн мэдрэмж улам чухал болж байна. Хүчээр асуудал шийдэх үе өнгөрсөн. Хууль ёсны, баримтад суурилсан, хүний эрхийг дээдэлсэн ажиллагаа л үр дүн авчирна. Нийгмийн амгалан тайван байдлыг сахиулагчид өөрсдөө тэр амгалан байдлын жишиг байх учиртай. Төрийн цагдаа амгалан байг гэх үг зүгээр нэг үг биш. Энэ нь хууль сахиулагч бүрт хандсан шаардлага юм.

Амгалан бай.

Хуулиа дээдэл.

Хүний эрхийг хүндэл.

Итгэл даа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-03-04 59.153.115.88

Үйлдсэн хэргээ хүлээдэггүй юмнуудыг газар дээр нь зүгээр л хороочихсон ч яадгийн. бусдын эрхийг зөрчиж, амь нас хүртэл эрслээд бхад ийм юм яриад өмгөөлөөд байх уу? хүний эрх зөрчлөө ч гэх шиг. үрэгдсэн хүнийг яахын??? тэдний ар нэр яахын?

Avatar

Монголхүү 2026-03-04 88.230.50.137

Цагдаагүй бол хэн ч тайван амьдарч, гудамжаар амгалан алхаж ч чадахгүй нь мэдээж. Тиймээс цагдааг үзэн ядах хэрэггүй. Хулгайч, дээрэмчид л цагдаад дургүй. Гэхдээ цагдаагийн нэрийг хугалдаг ганц нэг амьтан байдаг нь үнэн. Тэгэхээр хяналт шалгалт, сахилга бат сайн байх ёстой.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.9.40.192

цгда гэдгнэриыгхужжаманжууд урвуулаа ашглчхсанаархлшааж гяяяхх гяяяхи андуурцнпздагжждбэхужааманжпздагуудбэ.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.9.40.192

худлашаагаад бгаарайхулгаычхужааманжмпздгууд.

Avatar

Нэргүй 2026-03-04 43.242.242.59

Орос, хятадын цагдаа шиг л байх хэрэгтэй. Захын хүн цагдааг доромжилж дайрдаг болсон. Шүдгүй цагдаа юу ч хийж чадахгүй. Иргэддээ дарлуулаад байж бай.

Avatar

Нэргүй 2026-03-04 202.9.40.192

битгийхудлашаагаадманжлаад байлда хулгаычхужааманжуудын гарторснхулгайхужааманж-рхулгаычхужааманжууд-рбасурвуулж шаачх аймр муу атгагсанааралтай муу баастэгээдбас оросыг оруулчхэа манжжллтаа муу бөөс.

Avatar

Тогоо 2026-03-04 43.242.243.14

энэ нэг цагдаагийн буруутай үйлдэл биш. Байгууллагын соёл нь ийм дорой байгааг харуулж байна. ганц нэг цагдаа эерэг үйлдэл гаргаж байгаа нь хувь хүний ухамсар өндөр байгааг илэрхийлнэ.

Avatar

- ylcuun 2026-03-04 59.153.113.168

– Bycduun epx ashgaar xuzgaarlagdana, blr glxynzl.

Avatar

gadniNyraagch ? 2026-03-04 59.153.113.168

### ;

Avatar

Зочин 2026-03-04 202.131.228.20

Цагдаа нар ч дээ гудмаар бараг зүгээр явж байгаа хүнийг л дарамтлах гээд байдаг биз дээ? Зүгээр явж байхад торгодог юу ч бүтээхгүй байж худлаа машиныхаа дуут дохио гэрлэн дохиогоо өгөөд л замын эсрэг урсгалаар давхиж аваарь осол хийчих гээд байдаг хүмүүс биз дээ? хаана цагдаа ард иргэдийг хамгаалаад байдаг юм бол доо???

Avatar

Зочин 2026-03-04 122.201.31.135

Төвшин амгалан хуулиа дээдэлж, Төрийн ёсоо хүндлэн сахисан, Алдхан биеэ умартан зүтгэж, Амгалан энхийн харуулд зогссон… Эрийн хийморь хавыг гайхуулсан, Эрхт төрийн сүлдэт цагдаа, Мохож үзээгүй цог золбоо, Монгол төрийн чимэг цагдаа, Би цагдаа…

Avatar

номун 2026-03-04 183.177.100.4

Гээндээ ч бий, гоондоо ч бий гэгчээр эхлээд цохиулсан нөхөр төрийн хувцас руу нулимж, төрийн цагдаагийн өөдөөс салаавч гаргасан гэж байна лээ шдэ. Төрийн цагдаагаа хүндэтгэж байж, эрхээ эдэлнэ шдэ.

Avatar

Нэргүй 2026-03-04 66.181.191.124

УДАА ДАРАА ЗАЛИЛАН ХИЙДЭГ АРХАГ ЛУЙВАРЧИН ЭТГЭЭДИЙГ ЗОДОХ НЬ ЗӨВ

Avatar

Зочин 2026-03-04 66.181.161.241

Удаа дараа залилан хийдэг архаг луйварчин этгээдийг зодох нь зөв гэж ямар хуулийн ямар бүлэг, зүйл, заалтад байдаг вэ?

Avatar

& ybz pnetc 2026-03-04 59.153.113.168

– tsagdaaguin masin deer
police.gov.m
gej bgaa ni yu gesen yg ve?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж