Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг өглөө | News.MN

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг өглөө

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг өглөө

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд сахилга хариуцлагаа чангатгах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг өнөөдөр зохион  байгуулж, төр захиргааны байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгах үүргийг хотын дарга өглөө. 

“Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх,   бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах  хэрэгтэй” гэж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд онцоллоо.   Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын ээлжийн амралтыг  8 дугаар сарын  10-наар тасалбар болгож, төлөвлөсөн ажлуудынхаа хэрэгжилтэд хяналт  тавихыг үүрэгдлээ.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө авто замын шинэчлэл засварын ажлыг дуусгах,  цэцэрлэг сургуулийн  урсгал засвар болон  шинээр ашиглалтад  орох  барилгуудад байнгын хяналт тавьж, стандартыг мөрдүүлэх шаардлагатай байна.  Мөн үерийн  улмаас  эвдрэл үүссэн авто замуудыг засварлах ажлыг ч эрчимжүүлж,  шат шатандаа ажлыг шуурхайлах үүрэг өглөө.

Түүнчлэн ажлын байранд архидан согтуурах,  тамхи татсан тохиолдолд  Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн дагуу арга хэмжээ авч, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна гэдгээ харьяа агентлаг,  орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга нарт хотын дарга хатуу санууллаа.  Нийслэлийн төр захиргааны   бүхий л байгууллагууд сахилга, хариуцлагаа чангатгаж, хүйтний уур амьсгал орохоос урьтаж бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудаа шуурхайлахыг  даалгалаа.  Бүтээн байгуулалт, тохижилт, өвлийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн  бүртгэл, элсэлтийн ажлуудтай хотын даргын ахалсан ажлын хэсэг  газар дээр нь очиж танилцана гэдгээ мэдэгдсэн юм.   Нийслэлийн  4 том гүүрийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг  хяналт, шалгалт  хийсэн бол   эмнэлгүүдийн гадна талбайн тохижилтын ажил, гэр хорооллын “Дэд бүтцийн төв” байгуулах  болон “ Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн явцыг  мөн шалгана гэдгээ хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2018-08-13 103.229.123.71

ходоо орон нутагт одрийн од шиг узэгдээд,цочсон юм шиг ажилладаг дарга ,захирлууд олон байна ш дээ

Зочин 2018-08-13 202.180.220.35

Зөв Төрийн алба гэдэг үнэндээ юу ч биш болж байна Бурууг хэлсэн хүн нь адтан болж, дагаж намирсанууд нь тушаал дэвшиж байна Үнэндээ төрийн албанд ажиллах итгэл найдвар алдагдаж байна даа

Иргэн 2018-08-13 64.119.27.9

Төрийн ордонд Эрдэнэчимэг Уянга гишүүнтэй хамт ууж байсан гээд яригдаад байдаг даа хотын дарга аа, үнэн үү

зочин 2018-08-13 203.91.115.37

Су.Батболдын эхнэрийн дүү Ариунбаяр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга байхдаа албан өрөөндөө архидаж Нийслэлийн орлогч даргыг туслах, нарын бичигтэйгээ нийлж байгаад зодоод ажлаасаа хөөгдсөн, Ариунбаярыг дагаж далдайдаг Нийслэлийн авто замын газрын дарга гэх цодойсон архичин бацаантай хариуцлага тооцооч

Зочин 2018-08-13 202.21.106.111

ene llr udeeseee ooroo udej chaddui llr gej sonsson unen uu arai shuu lklrraaa

иргэд 2018-08-13

Үүрэг өх яахав,энэ бол нэг л хэрэг,хамгын гол нь өгсөн үүргийнхээ биелэлтийг шалгаж хэрэгжүүлэх нь гол ажил шүүдээ,ухаандаа түүх дурсгалын ач холбогдолтой байшин барилга дээр дур мэдэнг давхар нэмэж материал овоолох нь бас л нэг төрлийн сахилгагүй хариуцлагагүй явдал мөн гэх жишээнгий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж