С.Эрдэнэ дарга бүдэрсэн хүнд бүр дургүй

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ дарга бүдэрсэн хүнд бүр дургүй

С.Эрдэнэ дарга бүдэрсэн хүнд бүр дургүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, мэдээлэл хийсэн. Энэ үеэр тус намын дарга С.Эрдэнэ ажлын байран дээрээ архидаж, хүн амины хэрэгт холбогдоод буй ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалыг АН-ын гишүүн биш гэдгийг зарласан байна. Түүнийг АН-ын гишүүн гэж хардах болсон шалтгаан нь тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргаар ажилладаг байжээ. Тиймээс  Ардчилсан намд ч, Ардын намд ч “нүүртэй” Б.Махбал хэд хэдэн яам сэлгэж, даргын суудлаар занималдсан нь МоАХ угшилтай, АН-ын гишүүн гэх хардлагыг төрүүлээд байсан юм. Харин АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр “Б.Махбалыг АН-ын нийт гишүүдийн бүртгэлээс шүүж үзэхэд манай намд бүртгэлгүй байсан” гэдгийг тодотгосон байна. Хэн нэгэн ямар нэгэн асуудалд холбогдоход С.Эрдэнэ дарга ийн аягладаг нь түүний гэм биш зан гэлтэй. Өмнө нь С.Баярцогтын 10 сая ам.долларын оффшорын дуулиан дэгдэхэд намын гишүүнээсээ тэр дор хөөж байсан юм. С.Эрдэнэ даргын хувьд бүдэрсэн хүнд бүр дургүй бололтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж