ОХУ: Өсвөр насны охидын жирэмслэлт хоёр дахин буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

ОХУ: Өсвөр насны охидын жирэмслэлт хоёр дахин буурчээ

ОХУ: Өсвөр насны охидын жирэмслэлт хоёр дахин буурчээ

Өнгөрсөн 2017 оны тоон үзүүлэлтээр өсвөр насны буюу 14 хүртэлх насны охидын жирэмслэлт хоёр дахин буурлаа хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлж байна.

2016 онд энэ үзүүлэлт 630 байсан бол 2017 онд 275 болсон байна. 2017 онд жирэмсэлсэн охидын дийлэнх нь буюу 231 нь үр хөндүүлсэн байна.

Ерөнхийдөө 18 хүртэлх насны эмэгтэйчүүдийн жирэмслэлт буурч байгааг яам онцолсон байна. 2016 онд 18 хүртэлх насны жирэмслэлт 100 мянган эмэгтэйд 1000 орчим байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 803 болж буурчээ. Гэхдээ бүс нутаг бүрт энэ үзүүлэлт харилцан адилгүй байна. Тухайлбал, Магадан муж (100 мянгад 3274), Комид (2395), Забайкальскийн хязгаарт (2224) энэ үзүүлэлт өндөр хэвээр байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж