Метроны улаан шугамын хоёр буудлыг хуучных шиг тохижуулна

Хуучирсан мэдээ: 2018.08.14-нд нийтлэгдсэн

Метроны улаан шугамын хоёр буудлыг хуучных шиг тохижуулна

Метроны улаан шугамын хоёр буудлыг хуучных шиг тохижуулна

Москва метроны улаан шугамын хоёр буудлыг хуучин үеийнх шиг болгон засварлах төлөвлөгөө архитекторууд боловсруулсан талаар Москва хотын захиргааны цахим сайтад мэдээлжээ. Сокольникийн буюу улаан шугамын “Филатов луг”, “Прокшино” буудлыг ХIХ зууны сүүлч, ХХ зууны эхэн үеийн вокзал шиг болгох ажээ.

Москва хотын Ерөнхий архитектор Сергей Кузнецовын хэлснээр энэ хоёр буудлын таазыг 10 метр хүртэл өндөрсгөх юм. Энэ хоёр буудал Лондоны Ватерлоо (1848 онд баригдсан), Нью Йоркийн Пенсильванийн вокзал (1910 онд баригдсан), мөн Москвагийн Киевский вокзал (1918 онд баригдсан) шиг болох ажээ.

Буудлын тавцан цагаан өнгөтэй, харин гарц, тасалбар зарах цэгүүд тод улаан, шар өнгө хосолсон байх ажээ.

“Прокшино” буудал Солнцево, Бутово, Видное руу гарах гурванц гарцтай, харин “Филатов луг” буудал нэг гарцтай байх юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж