Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд үндсэндээ ийм хоёр сонголтын өмнө ирээд байна. Энэ сонголтыг угтан битүүхэн өрнөж байсан нийслэлийн МАН-ын хорооны даргын сунгаа ил цагаан сөрсөлдөөн болж хувирав. Хотын намын хорооны гишүүд ирэх сард болох товтой байгаа хурлын үеэр дээрх хоёрын аль нэгийг сонгоно. Өөрөөр хэлбэл, урьдын жишиг шиг төв намаас нь нэг хүний нэр дэвшүүлээд, зааланд хуран цугласан гишүүд нэрхийтэл алга хавсруулан дэмждэг явдал энэ удаад давтагдахгүй гэсэн үг.
Өрсөлдөгчдийг харвал, нэг талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны сонгуулийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчдод өгсөн амлалтаа биелүүлэхээр намын хорооны даргын суудлаа хамгаална. Нөгөө талаас УИХ, Засгийн газрын гишүүн давхар дээлтэй, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өрсөлдөнө.
Хотын намын хорооны гишүүдийн хувьд Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хүн ам, гишүүдийн тоо, нийслэлийн ИТХ-д олонхыг бүрдүүлдэг хоёр том фракцын сөргөлдөөнөөр сонголтоо хийнэ. Энэ нь улс төр сонирхогчдод үзүүштэй өрсөлдөөн боловч намын хэрүүл сонирхдоггүй хотын иргэн талаас харвал өдөр тутмын амьдралд томоохон нөлөө үзүүлэх сонгууль гэж болохоор байна.
Учир нь нийслэлийн намын хорооны дарга, хотын даргын албан тушаалд автоматаар очдог жишиг бий. Хэрэв намын хорооноос сонгогдож чадахгүй бол хотын даргын суудалд ч дэмжлэг авдаггүй жишигтэй. Энэ шалтгаан болон Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулиар нийслэлд нөлөөлж чадах лидер, сонгуулийн туршлагатай менежерийг МАН-ын төв аппаратаас дэмжих нь гарцаагүй. Хотын намын хорооны гишүүд ч үүнийг хүсэж байгаа. Зураг дээрх хоёр өрсөлдөгч эдгээр шаардлагыг хангах шаардлагатай.
Энэ шаардлагуудыг хангасан гэж үзвэл, өнөөгийн нөхцөлд хот захирч, намын хорооны даргаар ажиллаж буй Х.Нямбаатартай эн зэрэгцэх өрсөлдөгч үгүй гээд хэлчихэд буруудахгүй. Хотын 2024 оны сонгуулийн үр дүн, хот, нийтийн аж ахуйг сайжруулахаар хийж хэрэгжүүлж буй ажлуудыг нь дурдахад тэр хангалттай тэнцэнэ. Хотын хамгийн том дүүрэг Сонгинохайрхан дүүргийн албан хаагч, дүүргийн төлөөлөгч, ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд зэрэг намтар нь баргийн улс төрийн замналд байхгүй нь үнэн. Энд “төлгөн коммунист” нэр зүүтлээ намдаа зүтгэснийг нь нуршаад хэрэггүй биз. Ямар сайндаа л энхрий хайрт намынхаа даалгавраар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдын албан тушаалаас татгалзаж, Улаанбаатар хотын захирагчаар ирсэн байдаг. Энэхүү улс төрийн замналдаа ямар нэг авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хуулийн байгууллагын хаалга татаагүй нэгэн. Үе үеийн хотын дарга нарын нэр холбогддог газрын наймаа, барилгын бизнест нэр холбогдоогүй.
Түүний өрсөлдөгчөөр тодроод буй Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн хувьд мөн л шаггүй улс төрийн намтартай.
Тэрбээр хар залуугаараа Баянзүрх дүүргийн төлөөлөгчөөр ажиллаж сонгуульт ажлын гараагаа эхэлсэн. Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд буюу 2016-2020 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад, Баянзүрх дүүрэгт хэдхэн сарын хугацаатай Засаг дарга болж зэрэг нэмэх шахсан. Улмаар Баянзүрх дүүргээсээ УИХ-ын гишүүнээр сонгогдож, өдгөө Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайдаар ажиллаж байна. Улс төрийн замналын хувьд чимээгүй боловч богино хугацаанд дардан замаар асар өндөрт өгссөн улстөрч. Дүүргийн болон хотын намд гал авах лидер явсан намтаргүй, дуулиан шуугиан багатай улстөрчдийн адилаар элдэв нэр хоч зүүж амжаагүй яваа. Гэхдээ барилгын салбарын сайдаар томилогдоход барилгын бизнестэй гэдгээрээ ашиг сонирхолтой сайд нарын нэгээр тодорсон. Тэр нь ч үнэн бөгөөд орон сууцны томоохон хорооллуудаас эхлээд үзвэр үйлчилгээний барилгуудаа дандаа Баянзүрх дүүрэгт байгуулсан нь тохиолдлын хэрэг биш.
Барилгын салбар дахь энэхүү оргил амжилт нь улс төрийн богино бөгөөд амжилттай замналтай нь цаг хугацааны хувьд давхацдаг. Иймд “Баянцээлийн баарны эзнээс барилгын салбарын магнат, сайд болсон” гэх тодорхойлолт зүүгээд буй. Саяхан Э.Бат-Амгалангийн төрсөн дүү тэргүүтэй хамаарал бүхий Эрдэнэтийн үүсмэл ордыг ашигладаг 24500 хувьцаа эзэмшигчтэй “Зэс эрдэнийн хувь” компаниас 30 тэрбум төгрөг шамшигдуулан, барилгын бизнестээ оруулан мөнгө угааж, найруулсан талаар дуулиан дэгдсэн. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн 24500 хувьцаа эзэмшигчийн төлөөлөл түүнийг болон түүний тойрон хүрээлэгчдийг шалгаруулахаар АТГ-д зарга үүсгээд байгаа.
3,576.03






















































Нэргүй 2026-02-26 66.181.183.226
Бат-Амгалан боль доо, өмнө нь дүүргийн засаг даргаа я хийж чадахгүй ганцхан жил болоод огцорч байсан хүн. Нямбаатар л өөд татсаны хүчинд өдий хүрсэн. Энэ муу Ховдынхон ийм хүн муутай л даа
ХУД иргэн 2026-02-26 66.181.180.121
УБ ыг өнгө оруулсан хүн нь энэ олон жилийн турш ганц л хүн бий! ТЭР нь НЯМБААТАР
Сонгогч 2026-02-26 203.169.48.150
Хотын МАН-ын хорооны даргаар хэн нь сонгогдох бол гэж байхад Улаанбаатар хотын даргаар сонгох гэж байгаа юм шиг мэдэмхийрцгээж өгөх юмаа
Нэргүй 2026-02-26 103.57.92.180
АДИЛХАН СУВДАГ ШУНАХАЙ ОРКУУД
Нэргүй 2026-02-26 202.55.188.102
Хөдөөний хулгайч нар
FUCK MAH`д 2026-02-26 66.181.189.33
энэ 2 пяз л биш шүү, хотод минь хулгайчууд л өрсөлдөөд чаачих юмөө
Огцруулах шаардлагагүй 2026-02-26 202.70.43.34
Нямбаатар даргыг огцруулаад хэрэггүйдээ, төрөл бүрийн ажил санаачлаад зүтгэлтэй ажилладаг шүү. Тэр хотын захиргааны олон алба, хэлтэсүүдийн олон зуун “мэргэжилтэнгүүд” нь л гарч ажлаа хийх ёстой
ХУУЛЬЧ 2026-02-26 202.9.46.28
ЗАРАГЧ НЬ БАРНААС УЛС ТӨРЧ БОЛЖ ТОДОРСОН ХҮНЭЭСЭЭ ДЭЭР Л ДЭЭ.,,,,, ЗАРАГЧ ГЭДЭГ НЯМААБААТАР Х.БАТТУЛГАТАЙ ШАЗРУУНТАЖ,,,, ЖАРАЙГУАЙН НЭРТЭЙ ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕСЫН СУРГУУЛЬ ХУУЛИЙН ХИЧЭЭЛ ЗААЖ СУУР МЭДЛЭГЭЭ БЭХЖҮҮЛЖ БАЙГҮЙ ДЭЭ .,,,БАРМЕН ХҮНД ХЭЗЭЭД СУУРЬ НЬ ЁС ЗҮЙГҮЙ МӨНГӨ НҮДЭНД НЬ ХАРАГДАЖ, ХҮН ЧАНАРГҮЙД БАЙДАГ ШҮҮ ДЭЭ.
Нэргүй 2026-02-26 202.70.43.34
Бармен Худалч хүн Хулгай л хийнэ, Хэрүүлч хүн Ажлаа хийнэ
Зочин 2026-02-26 103.212.117.102
Аль аль нь хулгайч Нянбаатар нь бүр илүү хулгайч. Буусны л дараа хулгай нь ил болно доо. Тойрон хүрээлсэн гуйлгачид нь бүгд өм цөм баяжсан ярвайсан гарууд болсон байна лээ. Удахгүй байхөө.. Нийслэлээ одоо байгаа бүлэглэл авахгүй бол сонгуульд алингаа алданаа МАН. Наад Нямбаатарын картел чинь Үндсэн хуулийг уландаа гишгэж төрийн эрхийг хууль бусаар авч эх орноо худалдсан хүмүүс ш дээ. Амарбаясгалангийн картел байгаа цагт би саналаа хэзээч МАН-д өгөхгүй…..ГҮЙЦЭЭ
Зочин 2026-02-26 103.212.117.102
Аль аль нь хулгайч Нянбаатар нь бүр илүү хулгайч. Буусны л дараа хулгай нь ил болно доо. Тойрон хүрээлсэн гуйлгачид нь бүгд өм цөм баяжсан ярвайсан гарууд болсон байна лээ. Удахгүй байхөө.. Нийслэлээ одоо байгаа бүлэглэл авахгүй бол сонгуульд алингаа алданаа МАН. Наад Нямбаатарын картел чинь төрийн эрхийг Үндсэн хуулийг уландаа гишгэж Эх орноо худалдсан хүмүүс ш дээ. Амарбаясгалангийн картел байгаа цагт би саналаа хэзээч МАН-д өгөхгүй…..ГҮЙЦЭЭ
Нэргүй 2026-02-26 103.168.34.160
Батамгалан нь Эрдэнэтчүүдийг дагзадсан цуутай луйварчин гэнэ шд. МАН д х***а, хулгайч хоёроос өөр сонголт бхгүй юу
Нэргүй 2026-02-26 59.153.112.94
Улстөрчид хэнд хамаатай юм бэ! Монголын бизнесменүүдийн бузар булайг бичээч ээ! Сү. Батболдын Лондон ба Нью-Йорк хот дахь хөрөнгийг яасан мэдээллийг нийтлээч ээ! Мөн Эрэлийн Эрдэнэбатын Филиппин үйлчлэгч эмэгтэйн үхэл гэх мэт мэдээллийг бичээч ээ!
Нэргүй 2026-02-26 66.181.177.85
Э.Бат-Амгаланг нь сонгоод МАН нураад, ялагдаад зайлах болтугай. Энэ сонин гарыг нийслэлийн иргэд сайхан нулимаад унагаана харж л байгаарай ккк.
Нэргүй 2026-02-26 202.9.40.26
Муу хэлүүлсэн мөртлөө л Нямбаатар бас ч гэж ажил хийгээд байгаа юм. Нөгө нөхөр бол зүгээр л албан тушаалын хэнээтэй шантаажилж албан тушаал авдаг хүн мөн.Гэхдээ МАН-ынхан өөрсдөө л шийдэх байхдаа
Нэргүй 2026-02-26 66.181.184.226
Нямбаатар дарга Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар маш их ажил хийж байгаа тул түүнийг өөрчилж болохгүй. 2027 оны ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд Хотын намын хороог Нямбаатар удирдаж орвол ялалт байгуулна. 2024 оны УИХ-ын сонгууль болон Нийслэлийн сонгуулийг Нямбаатар удирдаж оролцоод үнэмлэхүй ялалт байгуулсан туршлага гавьяаг нь бодолцож бэлэн хүнийг ашиглах нь зүйтэй
Зочин 2026-02-26 192.82.92.42
Арай боловсролтой Бат -Амгалан нь хамаагуй дээр.
Нэргүй 2026-02-26 172.58.242.218
Энэний боловсрол гэж ямар үхсэн элэнцэг нь байдгийн.
Зочин 2026-02-26 59.153.113.113
бармений боловсрол гэж юу байдгийн. Архиа асгалгүй пивоо сайн хөөсрүүлж хийдэг юм байгаа биз
Нэргүй 2026-02-26 202.55.188.102
захиалгат бичвэр бна
Батбаяр 2026-02-26 103.229.121.38
Бататгасан бага хулгайч, Нямбаатар их хулгайч бүгдийг нь шалга
Нэргүй 2026-02-26 202.9.40.82
хужааманжууд гажиг х***а манж бодлого тэнд тийм ажлын түр орнто гарн энд иймажлын орн тоо гарн тэрийгээр яриулж анийгээр яриулэ орооч гяяяхх гяяяхх хужааманжууд ойг гутм өчүүхн тархихийг ёоо ёоо ара давчуу юуу гүйюууу гяяяхх гяяяяхх.
Иргэн 2026-02-26 66.181.191.150
Нямбаатар шиг ажилласан дарга байхгүй шүү түүхэндээ
Нэргүй 2026-02-26 66.181.190.12
Эд нарыг зайлуулахгүй юм уу
Нэргүй 2026-02-26 103.57.93.192
Нямка эхлүүлсэн ажлаа дуусгавал дээр
Нэргүй 2026-02-26 66.181.176.238
Нямбаатараа сонго үгүй бол МАН дампуурна шүү
Гэгээ 2026-02-26 202.5.202.36
За даа хэл амтай ч гэсэн нүдэнд ил харагдаж гарт баригдах их ажил хийж байгаагаар нь Нямбаатарыгаа сонгосон нь дээр байх дооо