Япон: Буддын сургааль айлддаг роботыг танилцууллаа

Япон: Буддын сургааль айлддаг роботыг танилцууллаа

Япон: Буддын сургааль айлддаг роботыг танилцууллаа

Японы судлаачид Буддын шашны сургаальд үндэслэн зөвлөгөө өгөх чадвартай хүн дүрст роботыг танилцууллаа. Киотогийн их сургуулийн Хүний нийгмийн ирээдүйн хүрээлэнгийн профессор Күмагай Сэйжи тэргүүтэй судлаачид уг роботыг бүтээжээ. Робот 1.3 метр өндөртэй бөгөөд алхах чадвартай.

Буддын шашны судрыг тус роботод хиймэл оюун ухааны тусламжтайгаар суулгажээ. Сэтгүүлч тэрхүү роботоос хэт их зүйл бодож, юм юманд санаа зовоод байвал яасан нь дээр вэ гэж асуухад "Буддын шашинд бодлоо сохроор дагахгүй байх нь чухал гэж заадаг. Тэр бодлоосоо ангижирахыг оролдох хэрэгтэй" гэж хариулсан байна. Зөвлөгөө өгснийхөө дараа робот залбирах мэт хоёр алгаа хавсардаг.

Буддын шашины сургааль айлддаг роботыг хүн дүрстэй болгосноор амьд хүнтэй харьцаж байгаа мэт мэдрэмжийг авч, илүү сэтгэл ханамжтай байх боломжтой болжээ.

Күмагай Сэйжи нь буддын шашны лам хүн. Тэрбээр уг роботыг хэрхэн ёс зүйтэй ашиглаж болохыг үргэлжлүүлэн судалж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2026-02-26 202.9.41.14

Манай хэдэн хуурамч, авгай хүүхэдтэй, архи уудаг, шашнаа уландаа гишгэсэн лам нэртэй хувалзуудыг энэ роботоор солих хэрэгтэй юм байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж