Усны үхэр хятад жуулчид руу дайрч хөнөөв

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Усны үхэр хятад жуулчид руу дайрч хөнөөв

Усны үхэр хятад жуулчид руу дайрч хөнөөв

Африкийн Кени улсын Рифтийн хөндийд байрлах Найваша хотын ойролцоо орших нуурт нэгэн хятад жуулчин зураг авч байхад усны үхэр дайрч амь насанд нь хүрчээ. Үүнээс удалгүй хэдхэн цагийн дараа нутгийн уугуул загасчин усны үхэрт дэвсүүлсний улмаас амь насаа алдсан байна.

Мөн ямар учир шалтгааны улмаас бэртэж гэмтсэн нь мэдэгдэхгүй байгаа хятадын жуулчин Найваша хотын харьяа эмнэлэгт эмчлүүлж байхдаа өвчнөө даалгүй нас баржээ. Түүнчлэн Кенийн загасчин руу мөн адил усны үхэр халдаж амийг нь хөнөөсөн байна.

‘Чээжин тус газарт усны үхэр хазсан тул шарх нь маш хүнд байсан. Бид түүнийг нуураас гаргасан даруйд амьсгал хураасан” гэж Рифт хөндийн гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөгч Гидеон Кибунжа мэдэгджээ.

Найваша нуурт усны үхрийн дайралтаас болж энэ жил зургаан хүний амь эрсэдсэн болохыг тодорхойлсон байна.
Зэрлэг байгаль хамгааллын ажилтан Паул Удото ямар шалтгааны улмаас хятад жуулчид амиа алдсан талаар тодорхой мэдээлэл дэлгээгүй боловч жуулчид усны үхрийн дайралтад өртөх нь маш бага байдаг.  Яагаад гэвэл тэд ихэвчлэн хөтөчтэй цуг явдаг гэж ярьжээ.

Эх сурвалж: Washington Post
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж