Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо, МАН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж, МАН төв байрны гадаа өнөөдөр /2018.8.13/ суулт хийж байна.
Суултын үеэр Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “МАН 2016 оны сонгуульд “сайхан” амлалт өгч гарч ирсэн. Өдгөө 97 жилийн түүхтэй энэ нам амлалтаа биелүүлэхгүй байна. Одоо өгсөн амлалтынх нь эсрэг байдал үүсээд байна. Тиймээс бид амлалтаа биелүүлэхийг шаардаж энд суулт хийж эхэлсэн. Бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзахыг хүсч байна. Гүйцэтгэх албаны хүмүүстэй нь уулзахгүй. Заавал Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж байж суултаа зогсооно” гэлээ.
Тэдний энэ үйлдэл ямар нэгэн үр дүнд хүрэхгүй бол суултаа өлсгөлөн болгоно гэж байлаа.
Р.Ренчиндулам