Хүйтэн цаг ууртай нутагт ой мод ургах нь нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Хүйтэн цаг ууртай нутагт ой мод ургах нь нэмэгджээ

Хүйтэн цаг ууртай нутагт ой мод ургах нь нэмэгджээ

Хотжилт, аж үйлдвэржилт өргөжихийн хэрээр дэлхий дээрх ургамал мод, ногоон байгууламжууд хорогдож байгаа билээ. Тэгвэл саяхан нэгэн судалгаанд тэрхүү ойлголтыг үгүйсгэжээ.

Энэ сард гарсан “Nature” сэтгүүлийн дугаарт уг судалгаа нийтлэгдсэн бөгөөд дэлхийн 2.24 сая квадрат километр газарт ой мод ургасан болохыг тодорхойлжээ. Энэ нь 1982 оныхтой харьцуулахад долоон хувиар өссөн үзүүлэлт аж. АНУ-ын Мариланд их сургуулийн эрдэмтэд сансрын хиймэл дагуулаас 35 жилийн өмнөөс авч эхэлсэн дэлхийн өнцөг булан бүрийн зургуудыг өөр хооронд нь харьцуулан шинжилсний үр дүнд тогтоожээ. Тухайн судалгааг нэгтгэж, толилуулахын тулд хоёр жил гаруй эрдэмтэд ажилласан байна.

Баяртай мэдээ боловч саармаг зүйл их байгааг сануулсан нь халуун бүс орнуудад ургамал мод устаж байгаа нь аж үйлдвэрийн хөгжилтэй холбоотой болохыг тогтоосон бол харин шинээр мод ургаж буй бүс нутгууд урьд нь хүйтэн цаг ууртай байжээ. Энэ нь дэлхийн дулаарал байгаль орчныг тааварлашгүй хэмжээнд өөрчлөлт оруулах нөлөөтэй гэдгийг эрдэмтэд тэмдэглэжээ.

Эх сурвалж: Independent
Г. Батмандах

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж