Женни шахмал түлшний санд 75 мянган доллар хандивлажээ

Женни шахмал түлшний санд 75 мянган доллар хандивлажээ

Женни шахмал түлшний санд 75 мянган доллар хандивлажээ

"BLACKPINK" хамтлагийн Женни эмзэг бүлгийн ахмад настнуудад гэр орноо халаахад нь туслах зорилгоор 100 сая вон буюу 75 мянган ам.доллар хандивлажээ.

Сайн дурын идэвхтэн, дуучин Шон хоёрдугаар сарын 24-нд цахим сүлжээндээ "BLACKPINK хамтлагийн Женни миний санаачилсан ‘Солонгосын температурыг 1 градусаар нэмэгдүүлэх’ кампанит ажлын хүрээнд Шахмал түлшний банканд 100 сая вон хандивлаж, түлш хэрэгтэй ахмад настнуудад орон гэрээ дулаацуулах боломж бүрдүүлэхийг хүслээ" гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн Женнигийн өгсөн хандив нь ойролцоогоор 112 мянган шахмал түлш худалдан авах боломжтой бөгөөд 560 өрхийг нэг сарын турш дулаан байлгахад хангалттай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Энэхүү хандив нь дуучин Женнигийн нэгдүгээр сард болсон "J2NNI5" гэрэл зургийн үзэсгэлэнгийн ашиг болон хувийн мөнгөнөөс нь бүрдсэн байна. Нүүрсний шахмал түлш бол Өмнөд Солонгост зарим бага орлоготой айл өрхүүдийн хувьд өвлийн улиралд гэрээ дулаан байлгах чухал зүйл хэвээр байна. Тиймээс олон алдартнууд өвлийн улиралд тусламж болгон шахмал түлш хандивлах нь түгээмэл байдаг. Фенүүд нь Женнигийн чимээгүй өгөөмөр сэтгэлийг магтаж байсан ч дуучин өөрөө хандив өгсөн талаараа олон нийтэд ямар ч тайлбар хийгээгүй аж.

Үүний оронд тэрбээр хоёрдугаар сарын 24-нд хувийн цахим хуудсандаа"BLACKPINK"-ийн гурав дахь мини цомог болох "DEADLINE"-ийн зургийг нийтэлжээ.

Зураг дээр хамтлагийн гишүүд болох Женни, Жисү, Розе, Лиза нарыг харуулсан. Энэ  нь тэднийг эргэн тайзнаа гарахыг харах гэсэн хүлээлт фенүүдийн дунд нэмэгдэхэд нөлөөлжээ. "YG Entertainment" тус цомгийг "эргэлт буцалтгүй оргил мөчүүд" болон "BLACKPINK хамгийн гэрэл гэгээтэй мөчүүдээр" дүүрэн байх болно гэж мэдэгджээ. “DEADLINE” цомог хоёрдугаар сарын 27-ны өдрийн 14:00 цагт нээлтээ хийхээр товлогдсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.176.217

СОЛОНГОС ШАХМАЛ ТҮЛШНҮҮД Л ЛАВ УТААГҮЙ ХОРГҮЙ БАЙДАГ БАЙХ

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.176.217

Дэлхийн хэмжээний том хамтлагын гишүүн гэсэндээ овоо мөнгөтэй байна шүү. Манай Монголын дуучид хөөрхий амжиргаагаа залгуулах төдий.

Avatar

Нэргүй 2026-02-26 66.181.177.230

IIMERHUU YUMAARN HUMUUS ULGER DUURAILAL AVAASAA SDAA NUTSGEN SHALTAN BAIHIIG L DUURAIHAAS SDAA ENE CHIN GEHDEE EMEGTEI ENSHETEIN SHDEE SDAA EREGTEI JOOHN HUUHED HUCHINDDEG MAHIN IDDDEG GAR SHDEE

Avatar

Нэргүй 2026-02-26 103.57.95.111

Чимээгүй хандив өгдөг хүмүүс зөндөө байгаа шүү. Дандаа битгий муу амлаж бай.

Avatar

Зочин 2026-02-26 202.9.47.64

Ямар сайхан сэтгэл вэ. Манайхан яадаг билээ….. улсын фондын өвс, тэжээлийг өөрсдөө өгч байгаа юм шиг шургаж унаад л хажууд нь гүйж явдаг гишүүд, дарга нар зөндөө шүү дээ.

Avatar

Нэргүй 2026-02-26 202.9.41.79

Хандивын мөнгийг нь Нямбаатар идчих байхдаа гэж бодтол Солонгост болсон үйл явдал байжээ.

Avatar

Иргэн 2026-02-26 66.181.179.100

Монголд алдартан гэж байхгүй сүгэнцэр хулгайч од болох донтон гялгар төмөр хүсэгчид л гэж байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж