УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа халагдах өргөдлөө өгөөгүй

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг эрүүл мэндийн шалтгаанаар халагдах өргөдлөө өгсөн тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа нь худал ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна. Энэ нь байгалийн гамшгийн улмаас учирсан хохирлыг даван туулахын төлөө төмөр замчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ үеэр УБТЗ-ын даргыг өөрчлөхийг санаархсан хэсэг бүлэг хүмүүсийн зориуд тарааж байгаа зохион байгуулалттай үйлдэл болохыг анхааруулж байна. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгалийн гамшгийг даван туулах сэргээн босголтын ажлыг гардан удирдаж төмөр замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна.

“УБТЗ” ХНН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж