Хадгаламж зээлийн хоршооны нийт орлого сүүлийн 10 жилийн  дээд түвшинд хүрчээ | News.MN

Хадгаламж зээлийн хоршооны нийт орлого сүүлийн 10 жилийн  дээд түвшинд хүрчээ

Хадгаламж зээлийн хоршооны нийт орлого сүүлийн 10 жилийн  дээд түвшинд хүрчээ

Хадгаламж зээлийн хоршооны нийт орлого сүүлийн 10 жилийн  дээд түвшинд хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр /2018.08.13/ үнэт цаасны, даатгалын, банкны банк бус санхүүгийн байгууллагын болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны хоёрдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцууллаа.

СЭШХ-ийн дарга Н.Хүдэрчулууны мэдээлснээр Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ энэ оны II улирлын байдлаар өсөлтийг заажээ.Тодруулбал, үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ  хоёрдугаар улиралд 65.9 хувиар өсөж, 2.5 их наяд төгрөгт хүрсэн нь 2017 оны жилийн эцсийн ДНБ-ий 9.1 хувьтай дүйх үзүүлэлт.өнөөдрийн байдлаар нийт 303 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ 13.1 хувиар өсөж, 282.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын компаниуд хоёрдугаар улиралд нөхөн төлбөрийн зардалд 29.2 тэрбум олгосон нь нийт хураамжийнхаа 34.7 хувийг эзэлсэн байна. Ийнхүү нөхөн төлбөрт өгсөн мөнгөний 98.8 хувийг ердийн даатгалын компаниуд олгожээ.

Тэгвэл ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ  1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувийн өссөн бөгөөд хөрөнгийн өсөлтийн 74.1 хувийг зээлийн өсөлтөөс бүрдсэн байна. ББСБ-уудын өөрийн хөрөнгө нь өнгөрсөн оноос  30 гаруй хувиар өсөж, 888.5 тэрбум төгрөгт хүрсэн бол нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өссөн байна.

Тэгвэл Хадгаламж зээлийн хоршооны үзүүлэлт ч тайлант хугацаанд өндөр гарчээ. Нийт 289 хоршоо хоёрдугаар улиралд үйл ажиллагаа явуулжээ. Тус салбарын нийт орлого 37.4 хувиар өсөж, 19.3 тэрбум төгрөг буюу сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшинд хүрчээ. Мөн салбарын нийт зээл  өнгөрсөн оноос 27.2 хувиар буюу 26.1 тэрбум төгрөгөөр өсөж 134.1 тэрбум төгрөгт  хүрсэн байна.

Хоршоодын нийт хадгаламж өнгөрсөн оныхоос 51.6 хувийн өсөлттэй байгаагийн 97 хувийг хугацаатай, 3 хувийг хугацаагүй хадгаламж бүрдүүлж байгаа аж.

 

"Болор дуран"-аар шалгав.

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ББСБ-ын хувьцаа эзэмшигч 2018-08-13 202.179.16.93

СЗХ ямарч судалгаа тооцоогүй ББСБ-уудын дүрмийн санг 2,5 тэрбумд хүргэх тушаал гаргаснаар жижиг хэмээх 200 гаруй банк бусууд 2018 онд арай гэж 1,0тэрбумд хүргэсэн цаашид яахаа мэдэхгүй толгойгоо гашилгасаар гэтэл СЗХ нээх л их ажил хийсэн хөрөнгийн хэмжээ өчнөөн хувиар өссөн гэж мэдээлэл тараагаад л яг үнэндээ энэ бол хөөс.СЗХ-ны дарга Даваасүрэн гэж дураараа дургисан дунд чөмгөөрөө жиргэсэн хүүхнийг зохиуцуулагч байгууллагуудаас гомдол гаргаад тэр нь батлагдаад ч сольдоггүй нь гайхалтай.СЗХ зохицуулагч бус ДАРАМТЛАГЧ хороо болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж