Танилц: Гуравдугаар сарын бөхийн барилдааны хуваарь

Танилц: Гуравдугаар сарын бөхийн барилдааны хуваарь

Танилц: Гуравдугаар сарын бөхийн барилдааны хуваарь

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос 2026 оны гуравдугаар сард зохион байгуулах албан ёсны барилдаан, үйл ажиллагааныхаа хуваарийг танилцууллаа. Тодруулбал, гурвадугаар сарын 1-ний өдрөөс эхэлж "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанаар энэ сарын үйл ажиллагаагаа эхлэх аж.


  • Гуравдугаар сарын 1 өдөр: "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 7: "Хангайн Ган-Эрдэнэ" ХХК-аас зохион байгуулж буй Завхан аймгийн Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, Монгол Улсын начин Уснихын Балжиннямын нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 13: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан
  • Гуравдугаар сарын 14: Монгол цэргийн өдөрт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 128 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 15: Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит улс, аймаг, цэрэг сумын цолтой 128 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 21: Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан
  • Гуравдугаар сарын 22: Мобиком корпорацийн 30 жилийн ойн нэрэмжит барилдаан
  • Гуравдугаар сарын 28: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /зургаадугаар тойргийн сүүлийн хагас/
  • Гуравдугаар сарын 29: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан /долоодугаар тойргийн эхний хагас/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж