“Эерэг–эх орон” аянд ЗХЖШ-ын 1593 алба хаагч хамрагдлаа | News.MN

“Эерэг–эх орон” аянд ЗХЖШ-ын 1593 алба хаагч хамрагдлаа

“Эерэг–эх орон” аянд ЗХЖШ-ын 1593 алба хаагч хамрагдлаа

“Эерэг–эх орон” аянд ЗХЖШ-ын 1593 алба хаагч хамрагдлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран  “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд энэ сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн  алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарц олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.

“Эерэг–Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 1593 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн зохион байгуулсан.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү сургалтыг 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-13 202.9.41.9

Хачин2 нэр бодож олох юмаа. Ажил хийсэн л болж байгаа юм байх даа?

bat 2018-08-13 122.201.20.118

ЮУны чинь эерэг эх орон, сөрөг эх орон гэж бас байх уу, Тэнэглэлд хязгаар үгүй гэж үнэн юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж