Нийслэлийн статистикийн хорооноос гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн талаарх мэдээллийг хүргэж байна.
Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнэ 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар өмнөх сараас 2.7 хувиар, өмнөх долоо хоногоос 0.03 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг нь 19314 төгрөг, үхрийн мах кг нь 24765 төгрөг, ямааны мах кг нь 14820 төгрөг, сонгино кг нь 4329 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр гурил кг нь 2507 төгрөг, сүү /задгай, литр/ 4997 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4966 төгрөг, дотоодын төмс кг нь 2812 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Мөн АИ-92 бензин литр нь 2590 төгрөгөөр шатахуун түгээх станцуудаар борлуулагдаж байна.
Түүнчлэн, аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн байдлаар харвал, хонины мах кг нь 16552 төгрөг, үхрийн мах кг нь 22185 төгрөг, ямааны мах кг нь 13834 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг нь 2816 төгрөг, сүү /задгай, литр/ 5271 төгрөг, элсэн чихэр кг нь 4208 төгрөг, цагаан будаа кг нь 4143 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2819 төгрөг, А-80 /литр/ 2432 төгрөг, дизель түлш /литр/ 3440 төгрөгийн үнэтэй байна.

3,569.17






















































Нэргүй 2026-02-26 202.126.89.197
Дураараа худалдаж авах аа зогсоо.халамж нэрээр мөнгө тараахаа зогсоо гудамжны наймааг чөлөөтэй болго тэгж байж энэ үнийн хөөрөгдөл тогтворжино .Өөр арга алга.Улам л үнэ өсөж иргэд нь үйл тамаа иддэг энэ нийгмийг асар хурдан өөрчил.Зах зээлийн зарчим нь Мөнгөны баталгаат эх үүсвэр болох Монгол банкны үйл ажилгаатай нягт холбогдож байна.Алт аар баталгаажсан мөнгө түй ч алга.Энэ төгрөг чинь хэдэн миллграм алттай тэнцэх юм үүнийгээ тодорхойл.Жил бүр улам үнэ өсөж халамж нэрээр улс төрчидын ард олоно
Нэргүй 2026-02-26 202.126.89.197
.Жил бүр улам үнэ өсөж халамж нэрээр улс төрчидын ард олоноо хахуулдах зарчим нь үүнд асар их нөлөөлж байна.Ёстой юу ч бүү худалдаж ав өөрсдөө хийцгээ.Талх аа өөрөө барь.тахиагаа тэжээ.Мах аа гурилаа аваад.Хүрэлсүхийнхээ хэлсэнээр өлсөж үхэхгүй амьдар.Тэмцэлгүй ард түмэн хөгжихгүй шүү дээ.
Нэргүй 2026-02-26 188.162.249.40
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох улныхан нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!
Нэргүй 2026-02-26 103.9.90.100
юу ч битгий ав. нэг толгойд 1 малгшай, нэг биед нэг хувцас, их тансаглахгүй хэр тааруу идээд байхад амьдарч л таарна. Наймаачид гэж дураараа үнэ нэмсэн юмнууд, цөм шатаг. Бид чадна ш дээ, авахгүй байхад л болно