Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа | News.MN

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Шадар сайдаар ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Суреш Бабу, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар ажилласан юм.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, долоодугаар сарын 14-17-ны өдрүүдэд Өлгий суманд болсон үер, усны гамшгаас учирсан хохирол, гамшгийн дараах сэргээн босголт, иргэдэд үзүүлж буй тусламж болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар мэдээлэл сонслоо.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан ”Үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийн хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгээс гаргасан судалгаагаар Өлгий сумын дөрвөн багийн 929 өрх, 3817 иргэнд урьдчилсан байдлаар 15,6 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Үүнээс амьдарч байгаа байшин нь бүрэн нурсан 110, орон гэр нь цаашид амьдрах боломжгүй болсон 154, их хэмжээний хохирол учирсан 266, бага хэмжээний хохирол учирсан 399 өрх байна. Одоогийн байдлаар Засгийн газар, олон улсын байгууллага, хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдийн тусламжаар 100 орчим өрх орон байртай болсон. Үерт нэрвэгдсэн өрхүүдэд зориулан Өлгий сумын 10 дугаар багт 250 өрхийн  хэрэгцээнд  нийтдээ 15 га газрыг шинээр хуваарилаад байна. Мөн үерт автсан 198 га газарт цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээс 143,5 га талбайн лааг, шаврыг зайлуулж, цэвэрлэгээний ажил 72,5 хувийн гүйцэтгэлтэй, халдваргүйжилтийн ажил 61,7 хувьтай явагдаж байгаа” хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр гамшгийн үеэр гарсан 762,4 сая төгрөгийн өрийг барагдуулах, гамшигт нэрвэгдсэн айлуудыг орон гэртэй болгох, үер буусан газарт шинээр худаг, цахилгааны шугам татах, Өлгий сумд далан барихад зориулж 2018-2019 онуудад төсөвлөсөн таван тэрбум төгрөгийг энэ жилийн төсөвт шилжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлж өгөхийг улсын Онцгой комиссын даргад уламжилсан байна.

Харин Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Засгийн газар, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэдээс өгсөн тусламжийг хохирсон иргэдэд шуурхай хүргэх, энэ талаар иргэдэд ил тод мэдээлж байх, зарим зардлуудыг 2019 оны улсын төсөвт тусгуулах арга хэмжээ авах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд онцгой анхаарах, үер усанд тэсвэргүй материалаар байшин барихгүй байх, орон гэр, хашаа байшингаа даатгуулах арга хэмжээ авах талаар иргэдэд ойлголт өгч ажиллахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо.

Мөн Засгийн газрын зүгээс олон улсын байгууллага, орон нутгийн удирдлагатай хамтран шаардагдах бүх арга хэмжээг авч, дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм.

Түүнчлэн гамшгийн үед аврах, эрэн хайх, сэргээн босгох ажилд гар бие оролцсон аймгийн онцгой байдал, цагдаа, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, эрүүл мэнд, нийтийн аж ахуй зэрэг байгууллагуудын ажилтан, алба хаагч нарыг шагнаж урамшуулсан байна.

Мөн үер, усанд автагдсан багуудаар явж, айл өрхүүдийн нөхцөл байдал, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт болон үерийн далан босгох ажлын явцтай газар дээр нь танилцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-08-13 203.217.138.2

Шадар сайд дараа нь Дарь-Эхэд ажилмаар байна. 7 сарын борооноор Дарь-Эхийн зам там боллоо. Монголд одоо олон нийтийн эрх ашгийг хамгаалах хууль маш их хэрэгтэй байна. Хажууханд 100 м хүрэхгүй газар Сэлбэ голын далан байгаа ч нөгөө таглаад хашаатай айлууд нь үер зайлуулах шуудуу бариулахгүй жинхэнэ [Хориотой Үг] болж байна. Одоо хотын хөгжилд хэрэгтэй зам, гүүр, ус зайлуулах шуудуу барих гэхлээр зарим нэг нөхдүүд хашааныхаа газарыг хэт өндөр үнэ хэлээд гүрийгээд хэвтдэг болоод байна. Тэгээд нөгөө ажил нь явахгүй. Ийм тохиолдолд ажил саатуулсан хоногийн алдагийг нөгөө гүрийж байгаа нөхөдүүдэд тохож байх хэрэгтэй байна. ОЛОН НИЙТИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ХУУЛЬ МОНГОЛД ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Avatar

Зочин 2018-08-13 202.21.101.186

Ард нь заавал хулдаасан хэвлэл дээр албан тушаал алдар нэр цол гуншингаа бичүүлэж байж ажил хийдэг хүмүүс үү?

Avatar

111 2018-08-13 182.160.0.190

БОХИР ЖОРЛОН ЭНЭ ТЭР НЬ ХАЛИАД ХЭЦҮҮДСЭН БИЗ СУУРЬШМАЛ АМЬДРАЛД ЖОРЛОНГИЙН ШИНЭ ШИЙДЛИЙГ ЯАЖ ОЛНО ДООЭ. ГАДУУР БАЙГАА НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР АЙМГУУДАД БАЙГААД ХАШААН ДАХЬ ЖОРЛОНГ ОГТ БОЛИХ АРГА БАЙХ БОЛОВ УУ

Avatar

Зочин 2018-08-13 66.181.176.166

идэмхий гаханйууд энд тэнд очиж яадаг байнаа. урдах ажилаа сайн хийж байсан бол ингэж сүрхий царайлж борцтой цай горьдож хөдөөгөөр хэсэж байх хэрэггүй л түгжээтэй замаа харж амьдрал сайхан гэж бодоод худгийн мэлхий дүрдээ ороод суух байлаа.

Avatar

Зочин 2018-08-13 202.70.41.114

ингэж юм болгоныг харлуулж байхаар ажил хий. харин чи л гахай байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж