Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр (2026.02.25) баталлаа.
Тус тогтоолоор, Өмнөговь аймгийн хилийн Гашуунсухайт боомтын автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын жолоочтой тээврийн хэрэгсэл нэвтрэх хэсэгт гаалийн ухаалаг гарцын тоног төхөөрөмж суурилуулах асуудлыг шуурхай шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан болон Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудад тус тус даалгалаа.
Мөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн тээвэрлэсэн нүүрсийг Гашуунсухайт боомтын дээрх хилийн гарц болон Ханги боомтоор түргэн шуурхай нэвтрүүлж, нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг ханган ажиллахыг үүрэг болгов.
3,569.17






















































мөнгө зарахад ухаан 2026-02-25 202.70.43.34
АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр байвал иргэд баян болохгүй лдээ. ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон үр ашиггүй төслүүл хэрэгжүүлж ашиггүй орон тоонууд цалинжуулаад байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй лдээ.
Нэргүй 2026-02-25 202.70.43.34
АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр, Бөх, Морь, Нийтийн дуунаас өөр үзэх харах ярих сэдэвгүй байвал байвал иргэд Баян Болох ч үгүй, бас Иргэд Хөгжих ч үгүй л дээ. Мөн ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД хэрэгжүүлж АШИГГҮЙ ОРОН ТООНУУД-ыг цалинжуулаад л байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй лдээ.
Нэргүй 2026-02-25 124.158.104.10
Мухар төмөр зам тавьсан САН бол агуу тэнэг нам. Одоог хүртэл төмөр замаа холбож чадаагүй. Шороо бужигнуулаад л машинаар зөөдөг заяагүй тэнэг төр засагтай монгол.