Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхдэг | News.MN

Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхдэг

Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхдэг

Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхдэг

Олон улсын тарвага судлаачдын эрдэм шинжилгээний зургадугаар хурал өнөөдөр /2018.08.13/ боллоо. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн хөхтний экологийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан С.Батдоржтой  монгол тарваганы экологи биологийн  онцлог талаар цөөн хором ярилцлаа.


Ховордсон ан амьтад дундаас тарвагыг онцолж судалсан  шалтгаан нь юу вэ?

-Яагаад гэвэл тарвага бол бусад амьтадтай харьцуулахад эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш онцлогтой амьтан. Эдийн засгийн талаас нь тарвага эгэл бор ардуудын хувьд амьжиргаанд нь асар их нэмэр болдог амьтан байлаа. Хоол хүнс болохоос гадна намар хүүхдээ сургууль соёлд явуулахад хүртэл орлогын эх үүсвэрээ болгодог байсан. Нөгөө талаасаа тарвага өөрөө Монгол Улсын ойт хээрийн экосистемийн түлхүүр зүйл. Хүн түлхүүрээ гээчихвэл бол гэртээ орж чадахгүйтэй ижилхэн тэр түлхүүр үгүй болох, тоо толгой нь хэт цөөрвөл тухайн экосистемд эргэлт буцалтгүйгээр өөрчлөлт орно. Мэдээж сөрөг талаараа шүү дээ. Тарвага маш олон амьтны идэш тэжээл болдог. Олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг. Хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. 

-Тарваганы тоо толгой жилээс жилд буурч  байна гэж ярьдаг. Яг нарийн судалгаа бий юу?

-Энгийн жишээ дурдахад Төв аймагт гурван жилийн өмнө арван мянга гаруй тарвага байсан бол  энэ жил 6000 гаруй болтлоо буурсан байна. Энэ нь мэдээж  нийслэл хоттой ойрхон  учраас хулгайн ан  их нөлөөлсөн. 

-Тарваганы эд эрхтнийг түүхийгээр нь идэхээр биед сайн гэж ам дамжсан яриа байдаг?

-Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан  зүйл биш. Зэрлэг амьтны биед  шимэгч хорхой  байдаг. Тэгэхээр түүхийгээр нь идлээ гэхэд биед сайн байна гэж үү? Ам дамжсан иймэрхүү ярианаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

-Хулгайн ангаас гадна  тарваганы тоо толгой буурахад өөр ямар хүчин зүйлс нөлөөлж байна вэ?

-Нэгдүгээрт, цаг уурын өөрчлөлт, хоёрдугаарт бэлчээрийн дархлалт, гуравдугаарт хулгайн ан нөлөөлдөг. Тарвага бол ичдэг амьтан. Зун намар хуримтлуулсан өөхнийхөө илчийг өвлийн турш зарцуулдаг. Гэтэл ургамал дахь чийгийн хэмжээ 38 хүрэхгүй бол өөх хуримтлуулж чадахгүй. Хангалттай өөх хуримтлуулж чадаагүй тарвага өвөл ичээндээ хайрагдаж үхэх байгалийн зүй тогтолтой. Мөн малын хөлөөр талхлалт газар идэх өвсгүй болчихдог. Ингээд хавар ичээнээсээ гарахад идэш тэжээлийн хомсдол үүсэн турж үхэх магадлал өндөр. Хулгайн ангийн тухайд анчид ихэвчлэн эр тарвагыг  буудаж хөнөөдөг учраас тарваганы тоо толгой буурахад нөлөөлж байна.

-Тэгвэл бэлчээр нь талхлагдсан үед тарвага өөр газар руу нүүнэ гэсэн үг үү?

-Тийм. Аймгуудын  судалгаанаас харахад нүүдлийн чиг хандлагын өөрчлөлт илт  харагдаж байгаа. Тухайлбал, Увс аймгийн тарвага зүүн хойшоо  нүүж тарвага байхгүй байсан суманд ороод ирсэн байна. Тарвага хөрснийхөө бүтцийг дагаад цөлжилттэй газраас зайлсхийгээд хөрсний сийрэгжилттэй газар руу нүүх хандлага илүү ажиглагдаж байгаа.  

-Монгол тарваганы  онцлог юундаа оршиж байна вэ?

-Монгол тарвага Мэнэнгийн тал шиг  тэгш өндөрлөг хээр талд байдгаараа ихээхэн онцлог. Дэлхий дээр 14-15 зүйл тарвага байдаг ч монголд хоёр зүйл тарвага бий. Тэр нь Алтайн тарвага болон монгол тарвага. Алтайн тарвага Баян-Өлгий орчимд бий. Харин монгол тарвага бусад тал хээрээр буюу зүүн хэсгээр байдаг. Алтайн тарвага Монгол тарвагыг бодвол биеэр илүү том. Гэсэн хэдий ч монгол тарвага дэлхийн бусад орны тарваганы биеийн хэмжээтэй харьцуулахад жижиг биш дундаж хэмжээнд ордог.  

-Тэгвэл тарвага нэг удаадаа хэдэн мөндөл гаргадаг вэ?

-Ер нь тарвага идэш тэжээл сайн байх тусмаа олон мөндөл гаргана. Дунджаар 4-5 мөндөл гаргадаг. Идэш тэжээл багасах тусам мөндлийн тоо багасна.  Хэдийгээр 4-5 мөндөл гардаг ч байгалийн шалгарлаар амьд үлдэх нь цөөхөн. Мөндлийг барьж идэх амьтан их. Тухайлбал, хээрийн бүргэд,үнэг, чоно гэхчлэн. Дөрвөн мөндөл төрлөө гэхэд амьд үлдэх  мөндөл ганц болон  бүр амьд үлдэхгүй байх тохиолдол ч бий.

-Судлаач хүний нүдээр харахад цаашид тарваганы тоо толгойг нэмэхийн тулд ямар арга хэмжээ авсан нь дээр гэж харж байна вэ?

-Тарвагыг хамгаалахын тулд агнуурыг нь хориглоод өнгөрөх нь хангалттай биш. Тарвагатай газруудыг орон нутгийн иргэд болон тодорхой байгууллагад хариуцуулан хамгаалах нь зайлшгүй чухал юм байна гэдгийг тогтоолоо. Тухайлбал, Баяндэлгэр суманд “Гүн Галуутай”-г орон нутгийн тусгай хамгаалалттай газар болгосноор тэнд тарвага маш сайн өссөн байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас  гаргасан орон нутгуудад ойн нөхөрлөлүүд байгуулах шийдвэрийг их дэмжиж байна. Иргэд байгууллагын хамгаалалтад шилжүүлэх ёстой юм байна. Амьтныг ингэж хамгаалах нь хэцүү л дээ. Нэг газраа байгаад байдаггүй. Амьтад идэш тэжээлээ дагаад нүүгээд явчихдаг. Зарим нь улирлын чанартай нүүдэллэж байдаг. Хамгийн тохиромжтой амьтан бол тарвага юм. Тарвага хэзээ ч өөрийн нүхээ орхидоггүй онцлогтой амьтан.

Э.Бурам

 

"Болор дуран"-аар шалгав.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

hmm 2018-08-13 70.89.164.49

Gol ni nutgiin irged shuu dee.

Avatar

зочин 2018-08-13 27.123.214.105

тарваганы мах боодог зардаг хүмүүс дуусгаж бна шдээ, бизнэс болоод бна

Avatar

Зочин 2018-08-13 103.229.120.188

Хулгайн анг зогсоомоор байна

Avatar

Зочин 2018-08-13 122.201.24.31

Тарвагаар манай толгой баячууд анх боссон шүү дээ. Алтан хөшөө нийлж байгаад босгоцгоо лагайнууд ааааааа

Avatar

Зочин 2018-08-13 66.181.177.127

ene comment bichsen humuus neanderthal turluusuuch garaagui \n

Avatar

Зочин 2018-08-13 66.181.177.127

ta nar engej bioglogin turul zuiluuded gai tarij amidarch bhaar uursduu bordoo boltsgoo ain

Avatar

Зочин 2018-08-13 66.181.177.127

end comment bichij bgaa malnuudig hardaa yum bolgon deer uls turjuud irvaa sdakuud end zuvhun tarvagani tuhai bichsen bna yum unshaad oilgoh chadvar baina uu tarvagnaas doloon dor shodoinuud

Avatar

Зочин 2018-08-13 66.181.188.247

Дэлхий нийтэд нэг төрлийн тарвага байдаг бол Монголд 2 төрлийн тарвага байдаг.

Avatar

Зочин 2018-08-13 103.57.93.146

HOORHII

Avatar

С 2018-08-13 203.91.119.194

"малд талхлалт үед" энэ тэр ямар юмаа бичээд байгаа юм бэ? Сэтгүүлч шүү юмнуудаа бичиг үсэг тайлагдсан эсэхийг нь шалгаач ээ!\n

Avatar

Зочин 2018-08-13 66.181.176.166

тарваганууд гадаадад харлаж ажиллаж байгаа. со д лав их тарвага хараар байна лээ. \nЭБИ тарвага сүргээсээ салаад энд байгаад байх юм.

Avatar

Зочин 2018-08-13 122.201.24.31

Чи ажилгүй лааз өшиглөх өдөр ирнэ. Чам шиг малыг 500 мянгаар л ажиллуулна үсрээд. Тэгэхээр чи Солонгос явахгүй гээд яах ийн.

Avatar

Иргэн 2018-08-13 202.21.124.129

Ярилцлагыг уншлаа. Сэтгүүлч Э.Бурам гуайгаас хичээнгүйлэн асуух нэг зүйл байна. Тарваганы тоо толгой буурахад нөлөөлж буй нэг хүчин зүйл нь " … Бэлчээрийн дархлалт …" гэжээ. Мөхөс би "… бэлчээрийн талхлалт …" гэж уншиж сонсож явснаас " … бэлчээрийн дархлалт… " гэж огт сонсож байсангүй. Тайлбарлах ажаам уу.

Avatar

Зочин 2018-08-13 202.179.24.226

Зарим тарвага нүхээ орхиод явсан байнлээ. Зарим нь АНУ явсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж