Ким Ё Жон шинэ албан үүргийн дагуу гадаад бодлогод илүү анхаарна

Ким Ё Жон шинэ албан үүргийн дагуу гадаад бодлогод илүү анхаарна

Ким Ё Жон шинэ албан үүргийн дагуу гадаад бодлогод илүү анхаарна

Ким Жон Ун саяхан болсон Хөдөлмөрийн намын IX их хурлаар дахин намын даргаар сонгогдсон билээ. Харин удирдагчийн дүү Ким Ё Жон Улс төрийн товчооны орлогч гишүүнээр дахин томилогдож, шинээр байгуулагдсан Төв хорооны 17 хэлтсийн даргын нэг болсноор байр сууриа бэхжүүлэв. Ким Ё Жон 2021 онд болсон намын VIII их хурлаар Улс төрийн товчооны орлогч гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөөд байсан юм.

Ким Ё Жон чухам аль хэлтсийг удирдахыг "KCNA" тодорхой мэдээлээгүй. Гэхдээ улс орны дотоод хэрэг болон АНУ-тай холбоотой асуудлыг хариуцдаг байснаас нь үзвэл гадаад стратегид илүү анхаарч ажиллаж магадгүй.

Кюннам их сургуулийн Алс дорнод судлалын хүрээлэнгийн профессор Лим Юл Чул "Төв хорооны хэлтсийн дарга болсон гэхээр Ким Ё Жон гадаад хэрэгт голлох үүрэг гүйцэтгэх болов уу. Хойд Солонгос улс өмнөд хөршөө дайсагнасан улс гэж тодорхойлж, илүү түрэмгий байр сууринд шилжсэн. Тэгэхээр Ким Ё Жон энэ стратегийг хянах үүрэг бүхий шинээр байгуулагдсан хэлтсийг удирдах байх" гэжээ.

Харин Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин "Ким Ё Жоны үйл ажиллагааны цар хүрээ Улс төрийн товчооны бусад удирдагчийнхаас аль хэдийнэ давсан байсан. Гэхдээ нас залуу гэдэг шалтгаанаар түүнд өндөр албан тушаал олгоогүй байсан. Өдгөө 38 нас хүрсэн хойно нь албан ёсоор албан тушаалд томилж буй нь Ким Жон Уны засаглалыг бэхжүүлж, залгамж халааны тогтолцоог тогтворжуулах зорилготой байх" гэсэн юм.

Өмнөдийн Нэгдлийн яамны албан тушаалтны хэлснээр Ким Ё Жон хэлтсийн даргын албан тушаалд томилогдож, Жо Ён Вон намын нарийн бичгийн дарга, хэлтсийн даргын албан тушаалаас буусан нь Хөдөлмөрийн намын бүтцэд өөрчлөлт орсон байж болзошгүйг илтгэх аж. Жо Ён Вон нь Ким Жон Уны дотны итгэмжлэгдсэн хүн. Түүнийг намын нарийн бичгийн даргын албан тушаалаас буулгасан ч Улс төрийн товчооны тэргүүлэгчдийн нэг хэвээр үлджээ. Хойд Солонгосын Ардын дээд хурлын Байнгын хорооны даргаар түүнийг томилж магадгүй юм.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.90.166

харь улсын дотоод гадаад бодлогт сэтгэгдэл бичих.нь илүүц биз !!!

Avatar

Зочин 2026-02-25 103.57.94.242

сүйрэл үхэл 2ыг ойлгодгүй үзэл сурталд тархи нь бөөстсөн цусанд луртай адгууснууд л цөмийн з****г ярьдаг юм ухаант хүн төрлөхтөн амьдарч бгаа ертөнцөө сөнөөнө гэж бхгүй

Avatar

ХУУЛЬЧ 2026-02-25 202.9.46.28

ХОЙД СОЛОНГОСЫН ХУВЬД ЦӨМИЙН ЗЭВСГЭЭСЭЭ ТАТГАЛЗВАЛ ҮХЭЛ ШҮҮ ДЭЭ.,,,. ТЭР УЛСЫГ ЕВРОПЫН ХОЛБОО БУСАД БАРУУНЫ УЛС ОРОНУУД ТИЙМЧ ТААТАЙ ХАНДАДГҮЙ Л ДЭЭ. БАРУУНД ҮНЭН ХЭРЭГТЭЙ ЭДИЙН ЗАСГИЙН АШИГ СОНИРХОЛХОЛ БОЛОХООС БУСАД НЬ ЖҮЖИГ ШҮҮ ДЭЭ . МОНГОЛ УЛС ШИГ БҮХ ЮМАА ТЭД ТАВИАД ТУУГАААГҮЙ,,,ЦААНААС ЗОХИОСОН ҮЗЭЛ СУРТАЛД АВТААГҮЙ . ӨӨРИЙН ЧУЧЕ ҮЗЭЛ СУРТАЛДАА ҮНЭНЧ БАЙЖ, БНАСАУ 80 ШАХАМ ЖИЛ ШИНЭ ҮЕИЙГ БИЙ БОЛГОСОНД БАЙГАА ЮМ. ,

Avatar

Zochin 2026-02-25 202.72.245.194

chargis chuuchen ! , eh b** uzegd

Avatar

u 2026-02-25 59.153.113.168

diavlsf

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж