Даатгалын компаниуд 29.2 тэрбумыг нөхөн төлбөрт олгожээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Даатгалын компаниуд 29.2 тэрбумыг нөхөн төлбөрт олгожээ

Даатгалын компаниуд 29.2 тэрбумыг нөхөн төлбөрт олгожээ

Санхүүгийн зохицуулах хороо өнөөдөр банкнаас бусад санхүүгийн салбарт гарсан өөрчлөлтийн талаар мэдээллээ. Тодруулбал, санхүүгийн зах зээлийн тоон үзүүлэлтүүдийн графикууд энэ оны II улиралд өссөн үзүүлэлттэй байна. Үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ  хоёрдугаар улиралд 65.9 хувиар өсч, 2.5 их наяд төгрөгт хүрчээ. Харин даатгалын салбар дахь нийт хөрөнгө 282.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ 13 хувиар өссөн үзүүлэлт аж.  Даатгалын компаниуд хоёрдугаар улиралд нөхөн төлбөрийн зардалд 29.2 тэрбум олгожээ.  Нөхөн төлбөрт өгсөн мөнгөний 98.8 хувийг ердийн даатгалын компаниуд олгожээ.

ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.14 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 33.6 хувийн өсөлт үзүүлжээ.  Үүний 74.1 хувь буюу дийлэнхийг зээлийн өсөлт бүрдүүлжээ. ББСБ-уудын өөрийн хөрөнгө нь мөн л 30 гаруй хувиар өсөж, 888.5 тэрбум төгрөгт хүрсэн байна.  Харин нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 707.8 тэрбум төгрөгт хүрч жилийн өмнөхөөс 28.8 хувиар өсчээ.  Хадгаламж зээлийн хоршоодын нийт орлого 37.4 хувиар өсөж, 19.3 тэрбум төгрөг хүрсэн нь  сүүлийн 10 жилийн хамгийн дээд үзүүлэлт аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж