Япон улс Тайваньтай ойролцоох арал дээрээ пуужин байршуулна

Япон улс Тайваньтай ойролцоох арал дээрээ пуужин байршуулна

Япон улс Тайваньтай ойролцоох арал дээрээ пуужин байршуулна

Японы засгийн газар баруун хязгаарын Ёнагуни арал дээр 2031 оны гуравдугаар сар гэхэд газар-агаарын пуужин байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус арал нь Тайваниас ердөө 110 км зайд оршдог бөгөөд цэлмэг өдөр арлаас Тайванийн эрэг харагддаг аж. Түүнчлэн пуужин байрлуулах хугацааг Япон улс анх удаа тодорхой зарлаж байна. Өмнө нь анхны төлөвлөгөөгөө 2022 онд танилцуулсан байжээ.

БНХАУ Тайваныг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд “нэгтгэх”-ийн тулд хүч хэрэглэхийг үгүйсгээгүй. Үүнтэй холбоотойгоор бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдээд байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Япон, Хятадын харилцаа муудсан. Японы ерөнхий сайд Такаичи Санаэ Тайвань руу халдвал Японы Өөрийгөө хамгаалах хүчин оролцож магадгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахад хүргэсэн юм. Үүнээс хойш Хятад улс Японд дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Тухайлбал, байлдааны хөлөг онгоц илгээх, газрын ховор элементийн экспортыг хязгаарлах, жуулчлалыг багасгах, тоглолтуудыг цуцлах, пандагаа буцаан татах зэрэг арга хэмжээ авсан билээ. Хятад улс Японы 20 компани, байгууллагад экспортын хязгаарлалт тавьсны дараахан Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Койзүми пуужин байрлуулах хугацааг зарласан байна.

Ёнагуни арал дээр байрлуулах пуужин нь дунд тусгалын бөгөөд дайсны нисэх онгоц болон пуужинг устгах зориулалттай.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Койзүми тус аралд айлчлахад Хятад Японыг бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна гэж буруутгасан. Үүний дараа Хятад дрон нисгэж, Япон сөнөөгч онгоц хөөргөн хариу арга хэмжээ авсан байдаг. Мөн саяхан болсон парламентын сонгуулиар Такаичи үнэмлэхүй ялалт байгуулсан нь батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх бодлогыг илүү эрчимжүүлэх улс төрийн боломж олгожээ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Япон Ёнагуни арлыг цэргийн бааз болгон хөгжүүлсэн.

Одоогоор 160 орчим Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагч эргийн хяналт гүйцэтгэж байна. Мөн 2026 оны санхүүгийн жилд дайсны холбоо, радарыг саатуулах чадвартай цахим дайн хийх нэгж байгуулахаар төлөвлөжээ. Пуужингийн нэгжийг 2030 оны санхүүгийн жилд байрлуулахаар төлөвлөж байгаа ч барилга байгууламжийн явцаас шалтгаалан хугацаа өөрчлөгдөж магадгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-25 59.153.112.94

Хятад улс Япон руу бараагаа битгий гарга! Японд машинаас бусад бүх бараа Хятадынх юм.

Avatar

Нэргүй 2026-02-25 103.57.92.241

Япон бие даасан бодлого явуулах нь зөв… дэндүү сул байсан…

Avatar

И 2026-02-25 103.212.117.21

Тайваныг пуужиндах юмуу? Солиотой авгай.

Avatar

Нэргүй 2026-02-25 124.158.123.242

Бээжинтэй хэл амаа ололцохгүй юм байна…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж