Жейсон Стэтхэм гэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Жейсон Стэтхэм гэрлэнэ

Жейсон Стэтхэм гэрлэнэ

“Тээвэрлэгч” киноны од, Холливудын нэртэй жүжигчин Жейсон Стэтхэм найз бүсгүй бас хүүгийнхээ ээж Роузи Хантингтон-Уайтлитэй гэрлэх тухай мэдээлэл оддын амьдралын талаар бичдэг хэвлэлүүдэд гарч эхэлжээ. Жүжигчин, загвар өмсөгч хоёр 2010 оноос хойш хамтдаа байгаа бөгөөд 2017 онд хүүтэй болцгоосон ч хуримаа хийгээгүй юм. Харин одоо энэхүү харилцаагаа албан ёсных болгохоор шийдсэн бололтой.

Хуримын талаар хосуудын ойрын хүрээний найз нарын нэг нь анх Daily Mail-д ярьсан аж. Харин тэд өөрсдөө ямар нэгэн тодорхой зүйл яриагүй байгаа гэнэ.

Жейсон Стэтхэм, Роузи Хантингтон-Уайтли нарын хуримын сураг 2017 онд гарч байсан. Харин энэ удаад тэд үнэхээр хуримлахаар шийдсэн бол шинэ жилийн өмнө болно хэмээн хэвлэлүүд бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж