Шоуны хатан хаан- Опра Уинфри

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Шоуны хатан хаан- Опра Уинфри

Америкийн телевизийн од, кино жүжигчин, бизнес хатагтай. Шоубизнесийн баян эмэгтэй бөгөөд телевизийн түүхэн дэх хамгийн өндөр шан харамж авдаг эмэгтэй. Өөрийн гэсэн ток-шоуг үүсгэн байгуулж хөтөлсөн анхны хар арьст хөтлөгч. "Харпо Энтертаймент Групп"компанийн эззн хийгээд тэргүүн, "Форчун" сэтгүүлийн мэдээлснээр Америкийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтанд хоёрдугаар байр эзэлдэг. "Форбс" сэтгүүлийн 2001 оны чансаагаар дэлхийн алдар хүндтэй 100 хүний жагсаалтанд есдүгээрт бичигдсэн. Америкийн телевизийн нэртэй хөтлөгч энэ эмэгтэй өөрийн нэрээр алдаршсан теле шоуны хөтлөгчөөр ажилладаг ба телевизийн киноны Хапро продакшныг үндэслэгч юм. Опра Уинфри нь амьдрал дорой гэр бүлүүдийг биеэ даах чадвартай болгох санг үүсгэн байгуулж ажиллуулсаны дээр хамгийн их ашигтай мэдээлэл түгээх зорилготой номын клубыг үндэслэжээ. 2000 оноос “Опра” сэтгүүлийг гаргаж эхэлсэнээр тун удалгүй энэ сэтгүүл нь нэрд гарч оны шилдэг сэтгүүл, оны шилдэг сурталчлагч өргөмжлөлийг нэгэн зэрэг хүртсэн Америкийн анхны сэтгүүл болж чадсан юм.
2003 онд Опра Уинфри хамгийн анхны Африк гаралтай тэрбумтан америк эмэгтэй болжээ.
1954 онд арван хэдхэн насандаа Опраг төрүүлсэн ээж нь олны жигшил, хатуу ширүүн үгний бай болж түүнийг зургаан нас хүртэл нь эмээ, өвөө дээр нь байлгаж байгаад буцаан авч ганцаараа өсгөжээ. Бяцхан Опра бага насандаа хамаатан садангуудынхаа үгээр хэлшгүй доромжлол дарлалыг амсаж, түүнийг тэсвэрлэлгүй хэцүү хүүхдийн замаар ч орж явсан удаатай юм байна. Ээж нь түүнийг аав руу нь явуулсан ба тэр өөрийн амссан зовлон бэрхшээлдээ цөхөрч бууж өгөлгүй, түүнээс сургамж авч, өөрийн амьдралыг үндсээр нь өөрчлөхөөр тэмцсэн юм.

Үсчний мэргэжилтэй эцэг нь түүнд үлгэр дууриал үзүүлэх гэж чадах  чинээгээрээ зүтгэж охиноо урмаар тэтгэж, номонд дуртай болгожээ. Сайн хүн болж чадна гэж түүнд итгүүлж, айдсыг нь арилгаж чаджээ. “Амьралын хүнд бэрхийг туулж чадсан хүн ганц өдөр амжилтанд хүрдэггүй, харин өдөр бүр алхам алхмаар урагшилсаны үр шимийг хүртдэг” гэж Опра хэлжээ. Опра өөрийнхөө дуртай ажлаа олоод эрхэлсэн ажилдаа хамгийн гарамгай нь болохоороо төгс шийджээ. Тэр 1974 онд телевизэд мэдээ уншигчаар орж олон цагаар бэлтгэл хийж гэнэтийн тохиолдолд тэвдэж сандрахгүйн тулд мэдээний ерөнхий агуулгыг цээжилдэг байв. Мэдээ уншигчаас сурвалжлагч болж 1977 онд Балтиморт анхныхаа ток шоуг хөтлөв. Түүний нэвтрүүлэг удалгүй нэрд гарч өөрөө  ч их зориг оров. 1986 оноос хойш Опраг Америк даяар төдийгүй дэлхий даяар үздэг болжээ.
“Аз жаргал байдагт би итгэдэггүй. Аз гэдэг бол миний хувьд боломжийг олж авах гэсэн хөдөлмөр юм.” гэж тэр хэлдэг.
Опра зоригтой өөртөө итгэлтэй байх, аливаа зүйлийг чанартай хийх гэсэн хоёр зарчимыг баримталдаг. Тэр нэвтрүүлгээ хөтлөхдөө өмнө нь тухайн сэдвээ сайтар судалж мэддэг ба мэдэхгүй зүйлээ ил хэлж бусдын тусламжыг авдаг. Опра үргэлж өөрийн чаддаг, чаддаггүй зүйлийнхээ жагсаалтыг гаргаж, чаддаггүй зүйлээ заавал хийж сурч өөрийгөө байнга хөгжүүлж байдаг.

Опра Уинфриг үнэхээр л АНУ-ын үндэсний баатар гэж нэрлэж болно. Америкийн жирийн иргэдийн түүнд хандах хандлагыг юутай ч зүйрлэж болохгүй юм. Түүнийг өсвөр насны хүмүүсээс авахуулаад тэтгэврийн хөгшчүүд зэрэг сая сая хүмүүс хүндлэн. бурхан мэт шүтдэг байна. Гэтэл өнөөгийн Америкт африк гаралтай америкчууд аливаа нэг салбарт тэргүүлэгч байр суурь олж авах нь нэлээн хүнд байгаа билээ. Телевизийн ирээдүйн од 1954 оны нэгдүгээр сарын 26-нд Миссисипи муж улсын Костюшко хотод мэндэлсэн а.ж. Охин хусэн хүлээсэн хүүхэд биш байлаа. Түүний эх Вернита 18 насандаа хугаааат цэргийн албэн хаагчаас жирэмслэ-сэн бөгөөд бутач хүүхдээ эмээдээ орхисон гэдэг. Эмээ нь тус мужийн бөглүу хэсзгт нэгэн жижигхэн фермд амьдардаг хатуу дэг жаягтай эмэгтэй байлаа. Энэ эгэл жирийн эмэгтэй ирээдүйн одыг бие хүн болоход нь үлэмж нөлее үзүүлэв, Опрагийн өгүүлснээр бол тэрээр эмээгийнхээ нөр их хөдөлмөрнйн үр дүн юм "Миний эрч хүч" миний сэтгэн бодох арга. ер нь бүх юм маань намайг зургаан настайд бүрэлдчихсэн байсан гэж тэрээр өөрийн бага насны хумүүжлийг дүгнэн хэлжээ.

Охиныг төрөхөд нь пуритан Америкийн хувьд задгай гэж хэлж болох Орпэ гэдэг нэрийг өгөхийг хүсч байв. Тэгтэл шинээр мэндэлсэн охиныг бүртгэж авах уеэр эх баригч эмэгтэй алдаа гарган хоёр усгийн байрыг нь сольж орхисон аж Үүний үр дүнд ирээдүйн алдартан маань Опра гэсэн давтагдашгүй нэртэй болсон юм. Харин өдгөө энэ нэр Хойд Америкт нэлээн түгээмэл болж эхлээд байна, Хар бага наснаасаа Опра гайхалтай авъяаслаг болохоо харуулсан гэдэг. Гурван настайдаа тэрээр эмээгийнхээ тусламжтайгаар уншиж сурсан бол таван настайдаа цэцэрлэгт ороод долоо ч хоноогүй байхдаа өөрийг нь сургуульд элсүүлэхийг хүссэн захидлыг нэгэн сургуулийн багшид бичжээ. Тэр багш ч хүүхдийн хүсэлтийг дээш уламжилснаар Опра сургуулийн сурагч болов. Чухам тэгэхэд л тэрээр амьдралдаа анх удаа өөрийн гутал, даашинзтай болсон аж. Үүнээс өмнө тэрээр хөл нүцгэн гүйн, элдэв ноорхой хувцас өмсөж байлаа.

Жилийн дотор охин гурван жилийн сургалтын хөтөлбөрийг үзэж дуусгав. Тэрээр шашны номлогч болохыг мөрөөдөж байлаа. Өөрийн гэх сонсогчгүй байсан тул Опра хөдөө хээр гаран ямаа, үхэр мэтийн амьтдад номлол уншина.

Нэгэн удаа тэрээр нутгийн сүмийн мөргөлчдөд хандан "Пасхагийн өдер Есүс тэнгэрт гарчээ" гэсэн номлол уншжээ. Түүний илтгэл сонсогчдын гайхлыг төрүүлээд зогсохгүй түүн дээр Бурханы элч ирсэн мэт итгэл төрүүлсэн байна. Гэтэл тун удалгүй Опрагийн амьдрал муудаж эхлэв. Эх нь түүнийг өөр дээрээ авахаар шийджээ. Тэрээр Милоуки хотын геттод/еврей нарын хороолол/ээлжит хамтран амьдрагч болон хоёр бага хүүхэдтэйгээ амьдарч байлаа. Энд Америкийн ядуусын хүнд хүчир авир ноёлж байсан юм. Опраг есөн настайд нь 19 настай үеэл нь хүчинджээ. Дуугүй байлгахын телөө тэрбээр охинд мөхөөлдөс авч өгсөн гэдэг. Дараа нь бусад хамаатнууд нь ч гэсэн охиныг сексийн харьцаанд орохыг тулгаж байж. Тэр үед дөнгөж 13 нас хүрээд байсан Опра тэсэлгүй эхээсээ мөнгө хулгайлаад оргон дайжжээ.

Мөнгө нь дуусангууг охин нэгэн ламтанд хандсан боловч цаадах нь нөхцөл байдлыг ойлгохгүй түүнийг эхэд нь хүлээлгэн өгсөн юм. Галзуурах шахсан Вернита өөрийн гараар охиныг насанд хүрээгүй хүүхдийн хорих ангид суулгав. Охин жирэмсэн болсон байлаа. 14 настайдаа тэрээр хүүхдээ дутуу төрүүлсэн нь төдөлгуй нас баржээ, Сэтгэц нь хүнд шархалсан охиныг аав болох Вернон Уинфри нь өөр дээрээ авчээ. Тэрбээр Теннеси мужийн Нэшвиллд үсчнээр ажиллаж байв. Эцэг нь эрхэмсэг нэгэн байсан бөгөөд охиныхоо сайн сайхан ирээдүйн талаар мөрөөдөж явлаа. “Аав миний амийг аварсан гэж болно" хэмээн Опра хожим нь ярьсан байдаг. Үгсийн санг нь арвижуулахын тулд Зернон охиноо өдөрт таван үг цээжлэх дүрэм гаргасан аж. Охин насанд хүрэгчдийн номын санд бүртгүулэн ном их унших болов. Хоёр долоо хоног болоод охин аавтайгаа хамт ээлжит унших номоо сонгон авч уншаад дараа нь түүгээрээ зохион бичлэг бичдэг байжээ. Энэ нь түүний цаашдын амьдралын зам мөрийг тодорхойлсон юм. "Амьдралд янз бүрийн боломжууд байдаг, хорвоо дээр над шиг амьдралтай хүн олон байдаг. Би сайхан амьдралын төлөө тэмүүлэх хэрэгтэй гэдгийг ном надад ойлгуулсан. Ном унших нь надад итгэл төрүүлж байлаа" гэж Опра 1991 онд Америкийн нэгэн нэр хүндтэй сонинд өгсөн ярилцлагандаа өгүүлсэн юм.

"Гэхдээ түүний эцэг охиныхоо оюун ухааны хөгжилд анхаараад зогссонгүй түүнээс Опра ажил хэргийн анхны дадал, арга дүйг суралцжээ.Тэрээр Вепноны агуулахад захирагчаар, дараа чь түний дэлгүүрт ажилласан байна. Чухам энэ үөд л охин амжилтанд хүрэхийг эрмэлзсэн бөгөөд нэг л нартай өдөр их баян болно хэмээн зүтгэж эхлэв, Вернон охиндоо хамгаалагдах. өөртөө итгэлтэй байх мэдрэхүйг өгсөн гэлтэй, Тэр цагаас хойш охин нь амжилтанд хүрэхийн тулд уйгагүй зүтгэх болжээ. Хоёр жилийн дараа Опра "Еlks Club" клубын уран илтгэгчийн уралдаанд аваргалсан юм. Шагналд нь тэрээр мужийн их сургуульд суралцах эрхээр шагнагджээ. Төдөлгүй тэрээр Цагаан ордонд очин Нэшвиллын залуучуудын төлөөлөгчийн хувиар Ерөнхийлөгч Никсонтой уулзсан байна. "Америкийн гарамгай залуу" шагнал хүртжээ. Бараг энэ үеэр Уинфри шоу-бизнест анхны алхмуудаа хийв.
17 настай нь WҮOL радиостанц түүнийг хийн зуухыг харж хамгаалан, хүүхдүүдийг галтай тоглуулахгүй байлгахад уриалсан радио нэвтрүүлгүүдэд оролцсоных нь төлөө "Галыг сэрэмжпүүлэгч мисс"-ээр тодруулжээ. Үүнээс гадна залуухан Опра бүсгүй бүрийн уралдаануудад оролцож эхэлсэн байна. Тэдгээрт нэг бус удаа түрүүлэн радио нэвтрүүлгүүдэд амжилт олсон нь түүнийг 19 настайд нь телевизийн Эй-Би-Си станцын орон нутгийн салбарт мэдээ уншигч болоход нь туслав. Энэ үеэр Опра дипломын ажлаа хаясан аж. Гэхдээ түүн шиг өвөрмөц сэтгэхүйтэй бүсгүйд энэ нь тийм ч чухал зүйл биш байлаа. Коллежийн оюутнаар суралцаж байхдаа тэрээр жилийн 15 мянган долларын орлоготой байсан юм. Тэр үед Опра нэлээн төлөв төвшин амьдралын хэв маягаар амьдарч байв. Түүнийг нэвтрүүлгүүдээ шөнө дундаас өмнө дуусган гэртээ ирж байхыг аав нь шаардана.

1976 онд Опрад Балтимор хотын Эй-Би-Сигийн салбарт сурвалжлагч бөгөөд зургаан цагийн мэдээний хоёрдугаар нэвтрүүлэгчээр ажиллахыг санал болгожээ. Энэ бол их том амжилт байлаа. Учир нь үүнээс өмнө нэг ч хар арьст эмэгтэй эфирт гарч байгаагүй юм. Тэр тусмаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн нэгэн төв болсон Балтимор хотод шүү. Гэхдээ энэ тохиолдолд тэрхүү үзэл нь залуухан нэвтрүүлэгчийн хувьд томоохон асуудал үүсгээгүй билээ. Телевизийн студид түүнийг дэлгэцэн дээр яаж шуухан харагдах ёстой вэ гэдэг дээр тодорхой төсөөлөлтэй байсан аж. Ширүүн, дориун харцтай, ямар нэг сэтгэл хөдлөл байхгүйгээр харагдах учиртай байлаа. Гэтэл Калифорни мужид болсон аюултай далайн хар салхины тухайн мэдээлж байхдаа нулимсаа барьж дийлээгүйн дээр түүний хоолой чичирч байсан аж.

Ирээдүйн телевизийн одын гаднах төрх ч гэсэн олон асуудал үүсгэж Түүний үс муухай, хамар нь хэтэрхий өргөн, эрүү нь том гэж Опрад мэдэгдсэний будгаа буруу сонгож авсны улмаас бүх үс нь халцарч уналаа. Энэ түүнийг хүчтэй гутралд оруулсан нь тодорхой. Оюун санааны тогтвортой байдал сэргээхийн тулд Опра ганцаар байхыг илүүд үзэн хоол сайн идэх болжээ. Төдөлгүй өөрөө өөрийнхөөрөө байх хэрэгтэй гэдгийг ойлгов. Түүний шүтэн бишэрдэг хүн нь Дайана Росс байлаа. Есөн сарын дараа ажил олгогчид мэдээнээс авч хаяхаар шийдсэн бөгөөд түүнийг "Балтимороос ярьж байна" нэртэй өглөөний ток-шоу руу шилжүүлсэн аж. Эндл тэрээр сэргэжээ."Энэ нь миний мөрөөдөж, хийхийг хүсч байсан зүйл мөн байлаа" хэмээн хөтлөгч эфирт анх удаа гарсныхаа дараа мэдэгдсэн байна. Ажил олгогчид ч гэсэн үүнийг ойлгов. Одоо бол Опра жилийн 200 мянган долларын цалин авдаг болжээ.Уинфри шууд эфирээр цацагддаг сэтгэлээ нээсэн, ний нуугүй ток-шоуг хийх болсон гэдэг.

Бүтэн долоон жилийн туршид Опра дэлгэцэнд ноёлж байлаа. Тэрээр танхимд буй хүмүүстэй янз бүрийн асуудпыг авч хэлэлцэн ярилцана.Yүнд: хүүхдийн хүмүүжил, гомосексуализм, хар тамхинд донтох өвчин зэргийг ярина. Ингэхдээ тэрээр харьцааны өвөрмөц аргуудыг ашигладаг байв. Жишээ нь, Стивен Спилбергийн оролцсон нэвтрүүлэгт тэр хоёр хэсэг хугацаанд өөрсдийн хамрын хэлбэр, галбирын талаар ярилцжээ. Алдарт найруулагч өөрийн жүүд, карин Опра негр хүний том сархаан хамрын тухай ярих үеэр үзэгчид оддын илэн далангүй яриаг үзэж сонирхон нэгийг бодож суусан аж. Яаж зөв нойрсох хэрэгтэй вэ гэдэг талаар хийсэн түүний нэвтрүүлэг ч гэсэн үзэгчдийн таашаалд нэлээд нийцжээ. Үүний хажуугаар, Уинфригийн хийсэн телевизийн нэвтрүүлгүүдэд оролцсоноор хэд хэдэн номын зохиогчид урьд байгаагүйгээр алдаршсан гэдэг.

Марианна Уильямсоны "Хайр дурлалд эргэж очсон нь" нэртэй роман зохиогчийгоо ток-шоуд оролцсоны маргааш өдөр л гэхэд 35 мянган хувь борлогдсон нь номын бизнест гарч байгаагүй тохиолдол юм. Дипак Чопрагийн "Наснаас гадуурх бие, цаг хугацаагүй оюун ухаан" ном ч гэсэн түүнээс багагүй амжилт олжээ. Нэвтрүүлгийн чансаа 50 хувиар нэмэгдэн алдарт "Фил Донахьюгийн шоуг" ардаа орхисон байна. Гэвч Опра аз жаргалтай болсонгүй. Түүний хувийн амьдрал нь "бүтэмж муутай байлаа. Залуу эмэгтэй амрагуудаа солих шиг болов. Эцсийн эцэст "түүний дурлалт хархүү Уильям Бубба Тейлор гэрлэхээс татгалзангуут Опра амиа хорлохыг оролдсон авч азаар амьд үлджээ. Гэхдээ энэ явдлын дараа Уинфри ажилдаа эргэн орж чадлаа. 1983 онд түүнийг ""Чикагогийн үдээс өмнөх мэдээ" нэвтрүүлгийн чансааг дээшлүүлэхийн Чикагод урьсан байна.

Түүний арьсны өнгө тэдэнд саад болохгүй юу гэдгийг урьдчилан асууж лавласны эцэст Опра жилийн 200 мянган долларын цалинтайгаар дөрвөн жилийн гэрээ байгуулав. Шинэ нэвтрүүлэг эфирт гараад нэг сар дараа уг нэвтрүүлэг хамгийн өндәр чансаатай болжээ. Харин Опра Америкийн телевизийн хүлээн зөшөөрөгдсөн од болсон билээ. Тэр үед Чикагод байсан Фил Донахью хүртэл Нью-Йорк руу явж ажиллахыг илүүд үзэв. Хэвлэлийнхэн тэр ч байтугай Уинфриг үүнд буруутгаж байлаа. Тэгтэл Опра Гэгээн Мария минь би түүнийг тийш нь явуулаагүй шүү дээ гэж мэдэгдсэн аж. 1985 очд найруулагч Квинси Жонс Опраг Алиса Уокерын "Час улаан романыг кино болгохдоо түүнд тоглохыг урьжээ. Түүний бүтээсэн туслах Софья нь богинохон хугацаанд киноны ертөнцөд шуугиан тарьж дөнгөв. Энэ дүр нь шилдэг эмэгтэй дүрийн номинацид "Оскар" болон "Алтан бөмбөрцөг" шагналд дэвшин хүртсэн билээ.

1986 онд Ричард Райт түүнийг "Индиан хүний хүү" киноныхоо гол дүрийн ээжийн дүрд тоглохыг урьсан аж. Энэ оролдлого НЬ амжилт муутай болов. Хүүхэдтэй болоогүй, 32 настай Опра дүрдээ сайн орҗ тоглож чадсангүй. Тийм учраас уг кино дэлгэцэнд гараагүй байна. Гэсэн хэдий ч Опра кинонд тоглосноор түүний шоунуудын нэр хүнд улам өсчээ. Түүнийг нь Америкт төдийгүй Япон, Норвеги, Саудын Араб, Шинэ Зеланд, Голландад үзэх болжээ. Опра мөнгийг сая саяар нь олох болов. 1988 онд Уинфри "Харпо" компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь түүний нэрийг хойноос нь урагш тонгоруулсан үг юм. Опраг англиар Оргаһ гэж бичдэг билээ. Бизнес эмэгтэй Чикагод 20 сая доллараар есөн мянган хавтгай дөрвөлжин метр талбай бүхий орчин үеийн киностудийг худалдаж авснаар зугаа цэнгээний салбарт өөрийн гэсэн үйлдвэрлэлийн компанитай болсон анхны африк гаралтай америк эмэгтэйгээр тодров.

Тэрчлэн Мэри Пикфорд, Люси Болл нарын дараа өөрийн гэсэн студитэй болон шоу хөтөлдөг гурав дахь эмэгтэй болсон билээ.Уинфри санхүүгийн операциас авахуулаад жижиг сажиг зүйл хүртэлх компанийнхаа бүх ажлыг бие даан хийж гүйцэлдүүлдэг аж. Ингэхдээ тэрээр ямар нэг бизнес төлөвлөгөөг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд мэдрэхүйгээрээ удирдахыг илүүд үздэг байна. "Би зөнгөөрөө тоглодог хүн, зөнгөөрөө жүжиглэдэг бөгөөд өөрийн зөн билгийг бизнес дэх зөв чиглэлийг сонгож олохдоо ашигладаг гэж тэрээр мэдэгджээ. 1993 он гэхэд л Опрагийн хувийн орлого 98 сая долларт хүрэн киноны ертөнцийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хаан Стивен Спилбергийн орлогоос даруй 26 саяар их болов. Тэгтэл "Харпо Энтертаймент Групп-ийн /компанийнх нь бүтэн нэр/ орлого нь 1997 онд дөнгөж 110 саяд хүрсэн бөгөөд орчим ажилтантай байлаа. Ажилтнуудынх нь ихэнх нь даргадаа дотно аж.

Компанийнх нь продюсер Мэри Кей Клинтон нэгэнтээ "Би түүнийг сумнаас цээжээрээ хамгаалж чадна" гэж хэлжээ."Харпо" нь янз бүрийн киноны зураг авалтыг хийдэг боловч түүний ажиллагааны гол үндэс нь нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөндсөн теле нэвтрүүлгүүд хэвээр байгаа юм. Жишээ нь, есдүгээр сарын 11-иий алан хядах ажиллагааны дараа Опра "Америк орон цохилтон дор" нэртэй цуврал нэвтрүүлэг хийсэн билээ. Түүнд ард түмний хувьд чухал асуултуудад хариулт өгсөн янзийн нэвтрүүлгүүдийг оруулсан аж. Ямар сайндаа л Опрад түүхэн дэх хамгийн том алан хядах ажиллагааны үеэр амь насаа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан эмгэнэлийн ажиллагааг хөтлөхийг хариуцуулж байхав. Уинфри зөвхөн авъяас чадвар, алдарт инээмсэглэлийнхээ ачаар амжилтанд хүрээгүй нь мэдээж. Тэрээр зорилгодоо хүрэхийн төлөө тэмцдэг, хөдөлмөрч, зохион байгуулалт сайтай нэгэн юм.

Ажлын өдрөө тэрээр өглөөний зургаан цагт эхлүүлдэг. Есөн цаг хүртэл дасгал хийдэг бөгөөд дараа нь 10 цаг хүртзл нэвтрүүлгээ бичдэг. Үүний дараа нэг цагийг ажил хэргийн уулзалтуудад зарцуулаад 11 цагаас хоёр дахь бичлэг эхэлнэ. Өдрийн сүүлч шинэ төслүүдийг авч хэлэлцэхэд зарцуулагдах аж. Ийм хуваариар Опра даваагаас лхагва гариг хүртэл амьдардаг. Долоо хоногийн хоёр дахь хагасыг тэрээр өөрийн эдлэн газартаа найз нөхөд болон өөрийн олон нийттэй харьцах асуудлыг хариуцсан менежер болох Стедмэн Грэхемын хүрээнд өнгөрүүлдэг байна. Тэрбээр 1992 оны аравдугаар сараас хойш Уинфригийн сүйт хархүүгээр тооцогдож байгаа юм. Хайртай спаниэль нохой Соломоныг нь дурьдахгүй өнгөрч болохгүй. Гэвч амарч байх үеэрээ од эмэгтэй шинэ зохиол, төслүүдийг бодон тооцоолж суудаг гэнэ.

Нөхөр нь ажил болон түүний хооронд зогсон саад болно гэж айгаад Опра нөхөрт гарахыг нэг их яарахгүй байна.Опра хэзээд өөрийн хүссэндээ хүрдэг. Тэрээр өөрийн илүүдэл жинтэйгээ
тэмцээд ялалт байгуулсан юм. Америк орон энэ тэмцлийг анхааралтай ажиглаж чадсан гэдэг. Нэг удаа Уинфри нэг жилийн дотор турахын тулд 142 мянган доллар зарцуулжээ. Үр ашиггүй хичээл зүтгэлээс залхаад Опра үүнтэй эвлэрэхээр шийдсэн бөгөөд хоолны дэглэмээ хаяв. Тэгтэл телевизийн од 1993 онд гүйлтээр хичээллэж эхэлсэн агаад марафон гүйлтийн зайн талыг буюу 21 километр замыг цагт 15 минутанд туулсан аж.Үүний үр дүнд тэрээр 25 килограмм хаян, хүсч байсан есөн размерээ олж авсан гэдэг. Энэ нь бидний хэмжүүрээр бол 44 размер юм. Үзүүштэй бизнес нь Опрагийн ажил хэргийн дурыг бүрэн хэмжээгээр гаргадаггүй бололтой. Тэгээгүй бол тэрээр Чикаго хотод "Эксцентрик" нэртэй зоогийн газар нээхгүй байсан.

Гэхдээ, магадгүй энэ нь түүний нэгэн өвөрмөц худалдан авалт байсан байж магадгүй. Учир нь үйл ажиллагааныхаа энэ чиг Уинфри өргөжүүлээгүй бөгөөд 33 настайдаа саятан болоод мөнгөө үл хөдлөх хөрөнгөнд оруулахыг илүүд үзэх болжээ. Одоо түүний мэдэлд Колорадо муж дахь 4,3сая долларын үнэтэй эдлэн газар, Нью-Мексико муж дахь дөрвөн коллеж болон харш, Индиана муж дахь нэг ферм байдаг билээ. Үүнээс гадна телевизийн од эмэгтэй "Челленжер 601-ЗА" загварын тийрэлтэт онгоцтой бөгөөд түүнийх нь ашиглалтын зардлын төсөв нь 1,4 сая доллар аж. Гэхдээ Уинфри-гийн хувьд мөнгө шууд утгаараа нэг их үнэ цэнэтэй биш гэнэ. Түүний өөрийнхнь өгүүлснээр мөнгөөр "ая тухтай тохилог орчинг" худалдаж авах хэрэгтэй байна. Магадгүй, тийм ч учраас Опра дээдсийг дууриах өвчнөөр өвчлөөгүй болоптой. Саятан од ямар сайндаа л үнэт чулуугаар хийсэн гоёл зүүхийг сонирхдоггүй бөгөөд түүний оронд хиймлийг нь илүүд үздэг аж.

Хиймлийг зүүвэл тэрээр арай аз хийморьтой байдаг гэж хэлжээ. Хүнд хэцүү бага насыг туулсан тэрээр чамин, хээнцэр гоёл зүүж дасаагүй нь тодорхой. Ажил хэрэгч мөртлөө Опра юуны өмнө ток-шоуг хөтлөгч билээ. Энэ нь түүний амжилтын үндэс юм. 20 гаруй жилийн турш шоу нь Америкт хамгийн өндөр чансаатайд тооцогдож ирэв. Түүнийг нь 26 сая телевиз үзэгч үздэг бөгөөд тэр нь жил бүр 300 гаруй сая доллар авчирдаг байна. Долоо хоног бүр хэвлэгдэн гардаг "Newsweek" сэтгүүл Опраг "Миссисипи мөрний эргээс ирсэн хоёр зуу орчим фунт /бараг 80 кг/ хар арьст эелдэг, зөөлөн мах нь ичгүүр сонжуургүй, гудамжных юм шиг арга сүвэг, авхаалжтай, тэгсэн мөртлөө элэгсэг дотно юм" гэж тодорхойлжээ.

Ямар ч байсан Уинфри өөрийн шоуны үеэр үнэн сэтгэлээсээ бөгөөд шулуун шударга байдаг юм. Гэсэн хэдий ч нэг асуулт урган гарна. Дэлгэцэн дээр сэхээтэн хүнд баймгүй үг яриатай, зан араншин, сэтгэн бодох маягтай хүнийг гаргах шаардлагатай юу? Ямар ч л байсан түгээмэл соёлыг хэрэглэгчид эрҗ хэрэгцээг бий болгодог бөгөөд тэдгээрийн нэг гол төлөөлөгч нь Опра Уинфри юм. Гэхдээ Опрагийн хувьд алдар хүндийн оргилд гарах тэр зам нь дардан байсангүй. Ямар сайндаа л тэрээр нэг удаа "Би баасан дотроос өндийн гарч буй өрөвдөлтэй амьтны тод жишээ юм" гэж хэлжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж