Роналдо уушигны хатгалгаа тусчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Роналдо уушигны хатгалгаа тусчээ

Роналдо уушигны хатгалгаа тусчээ

Дэлхийн хоёр удаагийн аварга, Бразилийн тамирчин Роналдо өнгөрсөн Баасан гаригт өвдөж, Ибиза арал дахь Кан Миссес эмнэлэгт хүргэгдсэн байна. Удалгүй түүнийг Испанийн нэгэн хувийн эмнэлэг рүү шилжүүлсэн гэжээ. Тэрбээр твиттертээ уушгины хатгалгаа туссан эрчимт эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа жиргэжээ.  Хөлбөмбөгийн алдарт од Ибиза арал дахь гэртээ амарч байсан аж. Одоогоор түүний биеийн байдал сайжирч байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

Алдарт хөлбөмбөгчин Роналдо Назарио нь 2011 онд их спортоосоо зодог тайлсан. Одоо тэрбээр 41 настай аж. Роналдо Бразилын шигшээ багт тоглож байхдаа нийт 62 гоол хийсэн бөгөөд 2002 оны ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод хоёр ч гоол хийснээр Германы шигшээг буулган авч байсан юм. Мөн тэрээр карьерынхаа хугацаанд Реал Мадрид, Барселона, Интер Милан, Эй Си Милан клубт хүчин зүтгэж байсан билээ.

 

Эх сурвалж: BBC 

T.Мядаг 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж