Энхтайваны гүүрийг засварлах хугацаанд шинэ гүүр ашиглана

Энхтайваны гүүрийг засварлах хугацаанд шинэ гүүр ашиглана

Энхтайваны гүүрийг засварлах хугацаанд шинэ гүүр ашиглана

Энхтайваны гүүрийг 2026 онд шинэчлэн засварлахаар төлөвлөж буй талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрбээр гүүрийн ашиглалтын хугацаа дууссан ч шууд хааж засварлавал замын хөдөлгөөнд ноцтой түгжрэл үүсэх эрсдэлтэйг онцолж, “Улаанбаатарын трамвай төсөл”-ийн хүрээнд трамвайд зориулсан зэрэгцээ гүүр барих, улмаар автомашины хөдөлгөөнийг шинэ гүүр рүү шилжүүлсний дараа Энхтайваны гүүрийг засварлахаар төлөвлөсөн” гэв.

Энхтайваны гүүрийг 1958 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан бөгөөд 68 жилийн хугацаанд иж бүрэн шинэчлэл хийгдээгүй байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаярын мэдээлснээр гүүрийн хийцлэл, ус зайлуулах систем шаардлага хангахгүй болсон бөгөөд “ГБЭТ ХХК” зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн  аж. Инженерүүдийн тайлбарласнаар гүүрийн явган зам доогуураа хөндий хийцтэй, ус тогтож бетоны чанарт сөргөөр нөлөөлж байгааг дурдсан байна. Түүнчлэн том оврын автомашины ачааллыг даахгүй, олон дахин чичиргээ өгөхөд эвдрэл үүсэх эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарчээ.

Шинэчлэн засварласнаар гүүрийн ашиглалтын хугацааг 15-20 жилээр сунгах боломжтой гэж тооцоолж байна. Ажлын явцад хөдөлгөөн хаах шаардлагатай үед түр гүүрэн байгууламжийг ашиглахаар төлөвлөсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2026-02-25 66.181.183.70

Нийслэлдээ үйлдвэр бариачээ. хүмүүсийг ажилтай болгооч. балай юмаа. зам ашигтай юм байх даа

Avatar

Нэргүй 2026-02-25 202.131.225.197

Улс үйлдвэр барина гэж юу байх вэ дээ. Социализм чинь дууссан. Ажилгүйчүүд биш ажил хийх дургүй тэжээврүүд л их байна. Ажил бол хаана ч байна. Хүн олдохгүй байна.

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.182.187

Олон жил болсон байна шинэ гүүр барьсан нь дээр байх аа.

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.187.212

Ээ дээ засаад сайжруулнаа гэж үгүй л дээ. Улам л дордуулаад зогсохгүй мөнгө шуунаа. Яана даа энэ орк

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.91.223

2021 онд хааж байгаад зассан шүү идда минь!!!! Бас нэг мөнгө гусах арга уу????

Avatar

Нэргүй 2026-02-25 202.70.43.34

АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр, Бөх, Морь, Нийтийн дуунаас өөр үзэх харах ярих сэдэвгүй байвал байвал иргэд Баян Болох ч үгүй, бас Иргэд Хөгжих ч үгүй л дээ. Мөн ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД хэрэгжүүлж АШИГГҮЙ ОРОН ТООНУУД-ыг цалинжуулаад л байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй лдээ.

Avatar

Зочин 2026-02-25 103.212.118.189

хотоор дүүррэн тагнуулч бно гэж хөөрссөн охид залуус бүгдий нь ажилд авдаг н үнэн л юм байхдаа

Avatar

Монголчууд 2026-02-25 202.70.43.34

АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр байвал иргэд баян болохгүй лдээ. ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон үр ашиггүй төслүүл хэрэгжүүлж ашиггүй орон тоонууд цалинжуулаад байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй лдээ.

Avatar

Монголхүү 2026-02-25 88.230.50.137

Энх тайвны гүүрийг засварлах хэрэгтэй нь ойлгомжтой. Хажуугаар нь түр гүүр барьж болж байгаа юм бол түр биш, бүр барих хэрэгтэй. Ачааллыг ганцхан гүүрэнд үүрүүлж байгааг мэдээж болиулах талаар "Инжнаарууд" юм бодож байгаа байлгүйгэж найдна!

Avatar

Нэргүй 2026-02-25 202.55.183.178

Би Энхтайвны гүүрийн хажууд төрж, өссөн УБ хотын уугуул иргэн. Нэг зүйлийг гүүрийн засвар хийх гэж байгаа хүмүүст хэлмээр байна. Гүүрийн даацыг бэхжүүлж, шинэчилэхээс гадна төгсөлд нь Энхтайваны гүүүрийн АНХНЫ ОРИГИНАЛ ХЯТАДЫН АРХИТЕКТОРУУДЫН ДҮР ЗУРГИЙГ СЭРГЭЭХ ИХ ЧУХАЛ ШҮҮ. Энэ гүүр манай хотын хамгийн гоё гүүр, хөрш хоёр орны найрамдлын бэлэгдэл учир хятадын мэргэжилтнүүдээр сэргээлгэх хэрэгтэй. Өмнөх засварын өнгө төрхийг нь эвдсэн явдал бол архитектурын гэмт хэрэг болсон гэж их харамсдаг

Avatar

Нэргүй 2026-02-25 51.158.252.220

Hyatadiin uriin havh gedeg bodlogo. baidag. busad ulsuudad ur ashiggui ded butets baiguulan ih hemjeenii orond oruulah zamaar tuhain ulsiig ooriin haraand oruuldag. ene bodlogiig mongold heregjuulegch ni nyambaatar. niisleliin irgediin hural. ene gants manai ulsad heregjij baigaa bodlogo bish. hyatadiig toirson ulsuud bas afrikiin ulsuudiin zamnaliig sudlaad uzeerei.

Avatar

Нэргүй 2026-02-25 203.17.23.177

ОРКУУД МИНЬ ЭНХТАЙВНЫ ГҮҮР 70 ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА. ДЭЭГҮҮР НЬ АЧААНЫ МАШИН ЯВЖ БОЛДОГГҮЙ. ЯАЛТ Ч ҮГҮЙ ШИНЭЭР БАРИХ ЦАГ НЬ БОЛСОН.

Avatar

ЗОчин 2026-02-25 66.181.169.116

Юун ачааны машин. Явдаг өөр замууд хаа ч олдоно…

Avatar

Зочин 2026-02-25 103.57.92.180

ХЯТАДУУДААР ӨӨРСДӨӨР НЬ ЗАСУУЛСАН НЬ ДЭЭРЭЭ… НЯНБАКТЕРИЙН НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД НЬ ТЕНДЕР НЭРЭЭР ИДЭЭД ХАГАРТЛАА БАЯЖААД ДУУСГАЛАА

Avatar

Zochin 2026-02-25 122.201.31.44

хятадын агент

Avatar

шинэ гүүр нь 2026-02-25 202.70.37.221

цоо шинэ Шангри ла ийн урдах гүүрээ очоод хараач. ус зайлуулах систем нь буруу угсрагдсан ууь тулгуур бетонууд нь усанд идэгдээд эхлэсэн байна лээ. баахан зураглаач дагуулаад яваад байдаг тэднийгээ аваад оч

Avatar

Нэргүй 2026-02-25 103.229.120.63

Бас нэг бордюр ажиллагаа. оркыг зайлуулахсан. нам нь орк юм бүтэхгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж