Япон улсын Яамагата мужийн Огүни хотод солирын бороог үзэхээр одон орон сонирхогчид цуглажээ. 2018 оны наймдугаар 13-ны буюу өнөө өглөөний үүр цайх үеэр огторгуйн сүүн замд болсон солирын бороог цугласан олон харж баяссан байна. Персей солирын бороо нь “Орион” ордын огторгуйн сүүн замд жил болгон тохиодог бөгөөд цаг агаар тааламжтай бол нүдээр харах боломжтой аж.
Японы үндэсний одон орон судлалын төвөөс “Персей” ордын солирын бороо наймдугаар сарын 15-ныг хүртэл ажиглаж болохыг тогтоосон байна.
Эх сурвалж: Asahi
Г. Батмандах