”Эрдэнэт”-ийн өрөнд Амарын талбайг алдах нь

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

”Эрдэнэт”-ийн өрөнд Амарын талбайг алдах нь

”Эрдэнэт”-ийн өрөнд  Амарын талбайг алдах нь

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долдугаар сард Английн дээд шүүхээр “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг хэлэлцсэн. Ингэхэд шүүхийн шийдвэр таагүй гарсан талаар О.Баасанхүү гишүүн мэдээлэв.

Тэрбээр ”Эрдэнэт” үйлдвэрээр 98 сая ам.доллар төлүүлэх шийдвэрийг Английн дээд шүүх гаргасан. Энэхүү хөрөнгөө төлөхгүй бол Орхон аймгийн Амарын талбай, эсвэл Эрдэнэт хотод байрлах үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хариуцагчийн эзэмшдэг харилцах дансанд байрлах бүх мөнгөн хөрөнгийг авах шийдвэр гаргажээ.Шүүхээс шийдсэн 98 сая ам.долларын төлбөрийг манай эрдэнэтчүүд төлөх ёсгүй. Энэ асуудлыг системтэйгээр шийдэх ёстой” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-‘Эрдэнэт’-ийн асуудалтай холбоотой салбарын сайд нь хариуцлага хүлээсэн үү?

-Энэ асуудлаар зөвхөн нэг сайд хариуцлага хүлээх боломжгүй. Яагаад гэвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нэг сайдад хариуцлага хүлээлгэх нь Үндсэн хууль зөрчсөн гээд тогтоочихсон. Тэгэхээр тухайн сайд өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж болно. Эсвэл танхимаараа огцорч болно. Чөлөөлөгдөх гэдэг бол хариуцлага хүлээж байгаагийн нэр биш. Хариуцлага үүрүүлэх, чөлөөлөх хоёр чинь ялгаатай.

-“Эрдэнэт” үйлдвэрээр төлүүлэх мөнгөн дүнгийн хэмжээ зөрүүтэй байна. Хэвлэлийн хурал хийж байгаа албан тушаалтан, гишүүд янз янзын тоо хэлэх юм. Энэ ямар учиртай вэ?  

-Нийт 270 орчим сая ам.долларын асуудал байгаа юм байна лээ. Энэ дотроос бодит зээлсэн, нэн даруй авах шаардлагатай нь 98 сая ам.доллар юм. Үүний араас хүү, торгууль, өмгөөлөгчийн зардал гээд тооцогдоно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж