Такаичигийн талаар худал мэдээлэл идэвхтэйгээр түгээж буй 3000 хаяг байна

Такаичигийн талаар худал мэдээлэл идэвхтэйгээр түгээж буй 3000 хаяг байна

Такаичигийн талаар худал мэдээлэл идэвхтэйгээр түгээж буй 3000 хаяг байна

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи болон түүний засгийн газар зохион байгуулалттай, урт хугацаатай цахим гүтгэлгийн кампанит ажлын бай болжээ. Энэхүү кампанит ажлын ард олон мянган цахим хаяг байдаг болохыг саяхны шинэ судалгаагаар тогтоосон байна.

Токиод төвтэй "Japan Nexus Intelligence" судалгааны компанийн мэдээлснээр нэгдүгээр сараас хойш Такаичиг харлуулсан хорлонтой мэдээлэл идэвхтэйгээр түгээж буй 3000 орчим хаяг байна. Тэдний үйл ажиллагаа нэгдүгээр сарын 27-нд Төлөөлөгчдийн танхимын сонгуулийн кампанит ажлаас долоо хоногийн өмнө идэвхжиж эхэлжээ. "Ерөнхий сайд армийн тэлэлт болон түүхэн шинэчлэлийн замыг нээлээ", "Нэгдлийн сүмээс санал худалдаж авлаа", "Залуучуудын төлөх татвар, шимтгэл улам нэмэгдэж байна" гэх зэрэг мэдээллийг тус хаягууд англи, япон хэлээр түгээдэг.

Япон хэл дээрх мэдээллүүд нь автомат орчуулга ашиглаж бэлтгэсэн шинжтэй, япон хэлний бус хятад ханз ашигласан зэрэг онцлог шинжтэй байгаа аж. Мөн цахим хаягуудын нэрийг өгөхдөө хятад ханз, япон катакана үсгийг хольсон байжээ.

3000 орчим хаягнаас гуравны нэг нь үндсэн мэдээллийг оруулж, үлдсэн нь түүнийг "repost" буюу өөрийнхөө хаягаар хуваалцдаг. Нэг хаягаас олон дахин мэдээлэл оруулбал хаагдах, илрэх эрсдэлтэй. Иймд олон хаягийг төдийлөн идэвхтэй бус ажиллуулах замаар кампанит ажил явуулж байгааг "Japan Nexus Intelligence" судалгааны компанийн ахлах шинжээч хэлжээ.

Сонгуулийн санал хураалтын өмнөх долоо хоногт худал мэдээлэл тараах кампанит ажил өрнөснийг "Nikkei Shimbun" хэвлэл ч бас олж тогтоосон байна. "Nikkei Shimbun"-ий мэдээлснээр "Урван тэрслэгч Такаичи", "Такаичиг огцруулъя", "Такаичи бол шашинд аялдан дагалдагч" зэрэг хаштагаар суртал ухуулга хийдэг 394 хаяг байна. Мөн тэдгээр хаягаар нийтэлж буй мэдээллүүдийг ихэвчлэн хятад ханзаар, хятад хэл зүйн дүрмээр бичсэн байсан аж. Нийт хаягны дөрөвний гурвыг арванхоёрдугаар сараас хойш үүсгэсэн байгаа нь сонгуулиас өмнө кампанит ажил идэвхжсэнийг илтгэнэ гэж үзэв. Түүнчлэн нийтлэлүүдэд ашигласан 59 зургийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн болохыг тогтоожээ.

ЭХ СУРВАЛЖ: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.183.226

Монголд бол пиг дүүрэн худал хаягтай тролл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж