ОХУ хэзээ ч Германчуудтай хамтрахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

ОХУ хэзээ ч Германчуудтай хамтрахгүй гэв

ОХУ хэзээ ч Германчуудтай хамтрахгүй гэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Германтай цэрэг хүчин, батлан хамгаалахын асуудлаар харилцаа тогтоохыг зөвшөөрөхгүй хэмээн Россия 24 сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.

Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лейен Берлин өнгөрсөн дөрөвдүгээр сард Москвагийн харилцааг сайжруулах хэрэгтэй гэж удаа дараа мэдэгдэж байсан аж.

Шойгу энэ тухай ‘Герман бидэнд юу хийснийг санаарай. Дараагийн хоёр зуун жил энэ тухай асуудлаар ярихгүй байсан нь дээр гэж бодож байна. Магадгүй нацист германчуудыг ялан дийлэхэд эх орныхоо төлөө амь биеэ зориулсан эрэлхэг Оросын баатрууд болох бидний өвөг дээдсээс энэ тухай асуух хэрэгтэй байх’ гэжээ. Мөн тэрбээр ямар ч ашигтай санал байсан, бид хүлээж авахгүй гэв.

Эх сурвалж: Sputnik 

Т. Мядаг 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж