Төмөр замыг сэргээн засварлахад Т-55 танк ажиллуулж байна

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Төмөр замыг сэргээн засварлахад Т-55 танк ажиллуулж байна

Төмөр замыг сэргээн засварлахад Т-55 танк ажиллуулж байна

Улаанбаатараас Замын үүд өртөөний чиглэлд зорчиж явсан галт тэрэг энэ сарын 13-ний үүрээр буюу 04.00 цаг өнгөрч байхад Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын хоорондох төмөр замд осолдсон.

Үерээс үүдэж энэхүү осол болсон бөгөөд сэргээн засварлахад Хуурай цэргийн командлалаас техникээр дэмжлэг үзүүлж байгаа аж. Тодруулбал, Зэвсэгт хүчний дугаар ангиас танкийн тросс-30 ширхэгийг ЗИЛ 131 автомашинаар ослын газарт хүргэжээ. Мөн ослын газар орныг цэвэрлэн, замыг чөлөөлөхөд Зэвсэгт хүчний дугаар ангиас Т-55 танк ажиллаж байгаа юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж