БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan’ дэлхийн цомын тэмцээн энэ сарын 10-12-нд болж дүнгээ танилцууллаа. Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын оюун ухааны академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцсоноос Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн тэргүүн байр эзэллээ. Тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус /бусад тэмцээнтэй адил биш/ зургаан төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний үеэр ‘Хурдны хөзөр’ төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй цээжилснээр Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амжилт тогтоожээ. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдын оноог танилцуулъя.
Өсвөр насны ангилал:
1- р байр: ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо
2-р байр: Их Мастер М.Уянга – 6115 оноо
3-р байр: Б.Лхагвадорж – 5165 оноо
Насанд хүрэгчид:
1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр: ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр: ОУИМ LiYang – 7069 оноо
Нийлбэр дүнгээр:
1-р байр: ОУИМ Н.Мөнхшүр – 8191 оноо
2-р байр: ОУИМ Simon Reinhard – 7416 оноо
3-р байр: ОУИМ Э.Лхагвадулам – 7233 оноо
Дашрамд, Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монголын Оюун ухааны академийн багш Э.Эрдэнэмандах Тайванийг, Оросын ‘Россия 1’ телевизийн ‘Гайхамшигт хүмүүс’ нэвтрүүлэгт оролцохоор Монголын Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар ихэр шавь Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт өнөөдөр /2018.08.13/ ОХУ-ыг зорьж байгаа аж.
э.ариун