Талийгаачийг зодож байхад бусад нь хараад зогсч байжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Талийгаачийг зодож байхад бусад нь хараад зогсч байжээ

Талийгаачийг зодож байхад бусад нь хараад зогсч байжээ

Зам тээврийн хөгжлийн яаманд гарсан хүн амины хэрэгтэй холбоотойгоор талийгаачийн гэр бүлийн найз гэх жиргээч Т.Сайнжаргал нүүр номын хуудсаараа дамжуулан болсон явдлын талаар мэдээлжээ. Тухайн өдөр буюу энэ сарын 9-ны өдрөөс эхлэн сэжигтэн тус яамны мэргэжилтэн гэх Н.Ганбаярын хамт яаман дээрээ архидан согтуурсан. Улмаар бусад газрын дарга нараа уруу татан архидалт хавтгайрсан бололтой. Учир нь ээлжийн амралттай байсан хүний нөөцийн мэргэжилтэн н.Цэцэгмаа гэх эмэгтэй тушааал гаргах хэрэгтэй байна гэж дуудаж авчраад архиджээ.  Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ тус яамны газрын дарга Б.Артур,Т.Гомбосүрэн/талийгаач/ хоёрт 18.00 цагийн үед үүрэг даалгавар өгсөн.  Хохирогчийн ээлжийн амралт маргаашнаас нь эхлэх байсан тул ажлаа цэгцэлж байжээ. Гэтэл түүнийг Б.Махбал, н.Ганбаяр хоёр удаа дараа дуудсан учраас тэдний архидаж байсан өрөөнд талийгаач очсон байна. Ингээд Б.Махбал нь талийгаачийн цохиж унагаад, толгой руу нь олон удаа өшиглөсөн, эрүүн дээр нь гутлынхаа улаар гишгиж мулталсан, энэ үед түүнтэй архидаж байсан газрын дарга нар болон хүний нөөцийн мэргэжилтэн бүсгүй хараад зогсч байсан камерт бичигджээ. Талийгаачийг зодож, зодож хаячихаад буцаад яам руугаа орж архидсан бололтой. Цуг байсан хоёр нь талийгаачийг яамны байрны гадаад сандал дээр хэвтүүлж орхиод буцаад оржээ. Харин тус яаман дээр гарч байсан Төрийн хамгаалалттай газрын хамгаалагч эмнэлэг дуудсанаар хохирогчийг амиа алдсаныг мэджээ.

Б.Махбал нь урьд нь бусдын чихийг тас хазаж байсан мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд байхдаа нэг даргаа хэвтэрт ортол нь зодсон талаар Т.Сайнжаргал нүүр номдоо бичжээ.  Талийгаачийн оронд н.Дорждавга гэдэг нөхрийг томилуулахаар АТГ-т бичиг баримтыг нь хүргүүлсэн гэх мэдээлэл ч байна. Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан бөгөөд одоогоор 461 дүгээр ангид хоригдож байгаа гэсэн мэдээлэл байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж