Сэлбэ, Дунд голын эрэг дагуу баригдаж буй үерийн хамгаалалтын далангийн ажил өвлийн хүйтэнд зогсонги байдалд оржээ. Өвлийн цас голын эргийг бүрхэж, талбайг цагаан хөнжил шиг даржээ. Голын дунд хэсэгт овоорсон бетон блокууд нь ажлын гүйцэтгэл хойшилсныг илтгэнэ. Барилгын ажилчдын байрлуулсан туслах байгууламж, жижиг агуулах, техник хэрэгсэл бүгд эзгүй. Улирлын чанартай бүтээн байгуулалтын ажил саатсанаас талбай зарим хэсэгтээ хогонд дарагдаж, зарим нь машины зогсоол болжээ. Цаашлаад Сэлбийн гүүрний дор орон гэргүй иргэдийн оромж мэт эзэнгүй майхан ч харагдах аж.
Тухайн орчимд амьдардаг иргэд бүтээн байгуулалтын ажил удаашралтай байгааг өнгөрсөн зуны турш шүүмжилсэн юм. Иргэдийн хэлж буйгаар "Барилгын зураг төслийн зургийг хараад ойр орчмын оршин суугчид Дунд гол үнэхээр гоё болох нь л гэж бодож байсан. Гэтэл одоо ямар байдалтай байгааг та бүхэн бүгд харж байгаа байх. Бид өмнө нь гэрээсээ гараад шууд гол руугаа орж хүүхдүүдээ тоглуулж, салхилуулдаг байсан. Одоо бол гэрээс гараад л цементэн ханатай нүүр тулж байна. Орц гарц байхгүй. Үнэхээр гомдолтой, бухимдалтай байна” гэдгийг учирлаж байв.






























Үерийн түшиц хана барих ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бөгөөд 20 орчим тэрбум төгрөгөөр барьж байгаа. Уг ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Билгүүн Монгол” компани барьж гүйцэтгэж байгаа юм. Тус компани 2024 оны зургадугаар сарын 20-ноос эхлэн Сэлбэ гол дагуу S’Outlet дэлгүүрийн буурин дээр үерийн далангийн байгууламжийг барих ажлыг эхлүүлж байв.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэгч “Билгүүн Монгол Констракшн” ХХК-д сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө буюу 2025 оны наймдугаар сарын 20-ны дотор ажлаа хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ч ийнхүү өнөөдрийг хүрсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн үерийн эрсдэл хамгийн өндөр бүсүүдийн нэг болох Сэлбэ, Дунд гол дагуух үерийн хамгаалалтын бүтээн байгуулалт иргэдийн хүлээлт, болгоомжлолыг дагуулсаар хоёр дахь өвлөө угтаж байна.
2023 оны зун үргэлжилсэн аадар борооны улмаас Дунд гол далангаа давж, ойр орчмын орон сууц, аж ахуйн нэгжүүд усанд автсан нь нийслэлийн үерийн хамгаалалтын систем ямар түвшинд байгааг харуулсан.
Тухайн үед хотын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ мэдэгдэж, S’Outlet дэлгүүрийн барилгыг буулган, Натурын гүүр хүртэл 1.4 км урт бетонон түшиц хана барих ажлыг эхлүүлсэн. Гэвч анхнаасаа иргэдийн шүүмжлэл дагуулсан энэхүү төсөл товлосон хугацаандаа хэрэгжээгүй. Өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орох ёстой байсан үерийн хамгаалалтын далангийн ажил хойшилсноор, түүний дараах ногоон байгууламж, тохижилтын ажлын явц ч тодорхойгүй хэвээр байна хэмээн иргэд шүүмжилж байгаа юм.












НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн өгсөн мэдээллээр ирэх гуравдугаар сараас Сэлбэ голын тохижилтын ажил үргэлжлэх аж. Тодруулбал, түшиц хана болоод голын голдирол тохируулах ажлын гүйцэтгэл 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэхээр болсон байна.
Тэрбээр “Зэвэрдэггүй ган, 4 мм-ийн зузаантай, 1.2 метр өндөртэй төмрөөр явган замын хашлага хийж байна. Мөн голын хажуугаар гэрэлтүүлэг хийсэн. Малгайвчууд хийсэн. Хашлага, малгайвчийн үлдсэн ажлууд бусад ажилтай уялдан хийгдэж байна” гэсэн юм.
Түүнчлэн тохижилтын ажлыг хариуцах “Силла групп”-ийн төслийн удирдагч Х.Халиун “2025 оны есдүгээр сарын 6-нд үерийн далангийн дотор болон гаднах явган замын тохижилтын ажлыг авсан. Бид гуравдугаар сард дулаарч эхлэхээр ажлаа эхлэхээр төлөвлөж байна. Тус ажил 50 хувьтай байна” гэх мэдээллийг өглөө.
Эргэн сануулахад, өнгөрсөн 2024 оны зун Сэлбэ, Дунд голын дагуу ургасан бургас модыг зөөх, шилжүүлэн суулгах талаар яриа гарсан даруйд иргэдийн шүүмжлэлийг дагуулж эхэлсэн. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ, Дунд гол дагуух аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, бургас мод, лаг шаврыг цэвэрлэхээр шийдсэн байдаг. Ийнхүү зургадугаар сарын 21-нд “Ривер вилла” хотхоныг барьсан “Эко констракшн” ХХК, “Их наяд” худалдааны төв, “Акуа гарден”, “АПУ” ХК, “Уран ган” төв зэрэг аж ахуйн нэгжийн удирдлагуудтай зөвшилцөн, Сэлбэ, Дунд гол дагуух лаг хагшаас цэвэрлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажил дуусмагц дээр дурдсан төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийж гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ
3,576.02






















































Зочин 2026-02-25 202.9.47.39
Яг гоё болж харагдааж
Нэргүй 2026-02-25 202.179.24.48
Хүмүүсээ тайван хүлээж байлдаа.Зургийг нь МУ-ын зөвлөх инженер Ганзориг гдг хүн хийсэн.Өөрөө тайлбарлаад бсан шүү дээ.Тэр мундаг инженер хуудуутай зүйл хийхгүй байх аа
Монгол улсын иргэн 2026-02-25 64.119.29.146
Угаасаа голын дэргэдүүр ургаж байсан мод бутыг булдозероор түрж хугалаад хаясан. Ямар ч зураг байхгүй байсан юм уу бүү мэд. цементен хашаагаар хашсан байгаа. 88 хувьтай гэнэ. Ажил нь бүрэн дууссан ч ямар ч сэтгэлгүй ажил хийсэн байгаа нь харагдана. Япончууд бид энд амьдарна гэж ажлуудыг хийдэг. Монголчууд би эндээс явна гэсэн сэтгэлээр хандаж хийж буйд л утга учир нь оршино.
И 2026-02-25 103.212.117.21
оркуудын амиа хорлодог газар хийж бгаа нь тэр !
Нэргүй 2026-02-25 188.162.248.109
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад олон хувьсах аргаар залилагч хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг туухэн алсын хараатайгаар зоригтой зохицуулчихна.
Нэргүй 2026-02-25 59.153.112.245
Энэ ажил үнэн бүтэхгүй ээ хотын төвийн аятайхан устай, ногоон байгууламжтай хэсгийг сүйтхээд хэдэн жил ч болов доо. Өвлөөс өөр улиралд эргэн тойрны хүмүүс бөөн шороо тав тухгүй байдал үүсгэсэн хогийн ажил болсон шүү. Гүйцэтгэгч гэж нэг арчаагүй петка 10-11 сард цастай уралдаж жоохон ажил хийнэ өөр ажил хийхгүй. Тэгээд байж байгаад хийснээ бүгдийн нураагаад эхэлнэ ямарч ажлын зохион байгуулалт байхгүй, улсын мөнгөөр тоглож байна даа н**ш гэж Нямбаатараа арга хэмжээгээ аваачээ.
Нэргүй 2026-02-25 124.158.108.77
Юу хуцаад байгаа тролл вэ? хөлдүүс газар яаж ажил хийх юм. дулаараад ажил үргэлжлэнэ шүү дээ.
ИРГЭН 2026-02-25 66.181.189.111
За мэдэхгүйээ хийгээд хүлээлгэж өгөөд хэд хоносны дараа гэрэлтүүлэг нь асахгүй болдог нь хууль заа тэгээд л чанарын асуудал гарч эхлэнэ дээ!!! МАН мафиууд хүлээлгэж өгсөн бол баглан тас гээд ахиж эргэж харахгүй мөнгөө аваад зугтдаг!!
НЯНБААТАР чадлаа юу.... 2026-02-25 66.181.191.147
АЖЛЫГ ИНГЭЖ ХИЙДЭГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ…ТЭД ЗӨВХӨН ТАТВРЫН МӨНГӨӨР Л ТАНСАГЛАН ХУВААН АВСАН
Нэргүй 2026-02-25 124.158.108.77
чи одоо очоод хөлдүү газар ухаадах даа тэмбүү толгойтоо
Нэргүй 2026-02-25 103.168.34.64
Нянбактераа чи удахгүй үхнээ
зочин 2026-02-25 66.181.183.189
Нямбаатар ,нийслэлээ сайн сайхан болгохын төлөө бололцоот бүхнийг хийж байна, Шантрахгүй зүтгэж байна Ийм итгэл зүтгэлтэй улс орныхоо төлөө гэсэн үзэл бодолтой хүмүүсийг л ардчилагч гэх хүний адгийн бүлэг хулгайч луйварчид үзэн яддаг, Гүтгэж гүжирдэнэ , Хамгийн муу муухай байдлаар доромжлоно,Нэр хүндийг нь бүх талаар унагахыг оролдоно,Харамсалтай нь иргэд эд нар шиг тэнэг биш юм, Сайн мууг ялгаж салгах ухамсартай юм, Зөв хүмүүсийг сонгож төрд гаргаж чаддаг болжээ
Нэргүй 2026-02-25 66.181.180.192
hutsna biz
Зочин 2026-02-25 103.57.92.180
ХАЙРАН САЙХАН ДУНД ГОЛИЙН БАЙГАЛИЙГ НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД СҮЙТГЭЭД ДУУСЛАА ДАА… НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОР ГЭЖ ЯМАР ТЭНЭГ МАНГАР ПИЗ ДА БАЙНА АА…. НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИД НИЙСЛЭЛИЙН ТАТВАРЫГ НЭМЖ ИРГЭДЭЭС ШУЛСАН МӨНГӨӨР БОРЖУРЧИД БОРЖУУРДАЖ ДУУСААД БЕТОН ДАЛАНЧИД БОЛЛОО ДОО… НЯНБАКТЕРИЙН АВИЛГАЧДЫН БАГИЙГ ДАРААГИЙН СОНГУУЛИАР ДЭМЖИХ ҮҮ…
Д 2026-02-25 66.181.191.151
хайран сайхан дунд гол минь..ямар блаадаа
жирийн иргэн 2026-02-25 59.153.115.236
Монголчууд бид толгойгүй болоод удаж байгаа шүү дээ. Хэдэн компаниуд нь хоты даргын ам руу хахууль чихэж байж ажлын тендэр авна. Тэгээд их мөнгөөрөө тансаглаад алга болно, нөгөө ам руугаа мөнгө чихүүлчихсэн дарга нар нь шаардах эрхгүй, зориг зүрхгүй. Тогоотой сүүгээр зүйрлэх юм бол эхлээд тендер зарласан хотын дарга нар өрөмөө авна. Тэгээд тендэр авсан компаний захиралынхан сүү, цөцгийгөө авна, тэгээд хар хусмаар нь ажилчид хөлсөлж ажил хийлгэх гэнэ. Нөгөөдүүл нь хусмаа голоод ажил хийхгүй. Ийм
зочин 2026-02-25 66.181.183.189
Шүүмжлэхдээ сайн, Тэгсэн атлаа орон сууцны орчноо цэврэлье гэхэд ганц ч хүн гарч ирэхгүй,оролцохгүй, Хог тарих ,хөглөрч новшрохдоо л бүгд сайн, Байнга бэлэн юм нэхнэ, Хотын удирдлагыг л шүүмжлэнэ, Бүх бурууг тэдэнд тохно, Гүтгэж байгаад орыг нь эзлэх муу санаатай,, Ихэнх иргэдийн толгой л муу байна, Хувиа бодсон арчаагүй санаачлагагүй зан авир давамгайлсан,, Ийм байхад сайн сайхныг хүлээх бараг хэрэггүй, Улаанбаатар новшнуудаар л дүүрч байна
Нэргүй 2026-02-25 138.252.29.4
хархнууд
asdf asd 2026-02-25 124.158.111.56
bi ovdfa s**
зочин 2026-02-25 66.181.184.229
бузар муу новшнууд идэж ханахгуй юм аа
Нэргүй 2026-02-25 103.212.119.117
Авилгажсан Төр олигтой юм хийхгүй ээ,
Зоүнэнчин 2026-02-25 66.181.191.110
Хөдөөний мангуу орк Нямбаатар л ийм юм хийлгэж чадна. Хотод төрсөн, хотод өссөн , хотдоо хайртай даргатай болоорой гэж хойч үеийхэндээ ч захия даа, Тэрнээс МАН ноёрхсон одоогийэнэ Монголд хөгжил дэвшил гэж хэзээ ч ирэхгүй юм шиг байна
Нэргүй 2026-02-25 202.126.89.203
рок нтр ч гэх шиг чаддаг юм бол өөрөө хотын дарга болооч