SOS:Айраг суманд үерийн гамшиг нүүрлэжээ | News.MN

SOS:Айраг суманд үерийн гамшиг нүүрлэжээ

SOS:Айраг суманд үерийн гамшиг нүүрлэжээ

SOS:Айраг суманд  үерийн гамшиг нүүрлэжээ

Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр /2018.08.12/хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлууд усанд автсан юм.

Одоо газар дээрээ ямар байгааг Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалаас тодрууллаа.


-Гамшгийн талаар тодруулах гэсэн юм. Бороо зогссон уу. Хэчнээн айл өрх үерт автав. Хүн гайгүй юу. Сургууль, цэцэрлэг усанд автсан гэсэн мэдээлэл бас байна?

-Сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй их үер манай суманд өчигдөр буулаа.  Өглөөний 09.40 цагийн орчимд аадар бороо орж эхлээд 10.00 цаг хүртэл үргэлжилсэн. Маш их устай бороо орсон. 30-аад минут хэртэй бороо хальт зогссон ч 10.30 цагаас дахин орж 16.00 цаг хүртэл үргэлжилсэн.

Үерт 11 айлын гэр, байшин өртөж, усанд автсан. Долоо нь гэр, дөрөв нь байшин юм.  Цэцэрлэг, эмнэлгийн хувьд гайгүй, сургуулийн дээврээс дусаал гоожсон. Хүн үер усанд өртөөгүй. 

-Үерт автсан гэрүүдийн яндан л дөнгөж цухуйж байсан. Хэчнээн ам бүл орон байргүй болов. Одоо иргэд хаана байна вэ?

-11 айлын 33 ам бүл орох оронгүй болсон. Тэдний 16 нь том хүн бол 17 нь хүүхэд. Гэр, байшин доторх эд хогшлыг гаргаж аваад байна. Иргэд маань аав, ээж, ах дүүгийндээ л байна.

Аймгийн Онцгой байдлын комисс хуралдаад үерт өртсөн айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн. Гэр бараа нь ирэхээр төвхнүүлнэ ээ.

-Эдгээр айлууд үер буухаар газар амьдарч байсан уу?

-Сумын төв тойромтой, ус тогтдог хонхор газар байрладаг. Өмнө нь ийм их устай бороо орж, үер бууж байгаагүй.

Сумын хувьд энэ зун ер нь гандуу байсан. Наадмын дараахан жаахан бороо орж, газрын өнгө зассан. Гэтэл өчигдөр гэнэт аадар бороо орж, их гамшиг нүүрлэлээ.

Үерийн гамшгийг арилгахаар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

-Танай сумын ойролцоо галт тэрэг осолдсоноос бэртэж гэмтсэн хүмүүсийг сумын эмнэлэгт хүргэсэн. Одоо танай эмнэлэг эмчлүүлж байгаа хүн байна уу?

-Осол болсон даруйд сумын хүн эмнэлэгт 11 хүнийг зөөвөрлөж авчирсан. Дараа нь гурван хүүхдийг Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү, долоон хүнийг Сайшандын эмнэлэг рүү хүргэсэн. Нэг хүн үлдсэн нь жирэмсэн эмэгтэй юм. Бие нь тогтворжсон, сайн байгаа.  Манай аймгийн Их хэт сумын иргэн юм. 100-гаад км газарт сум нь байдаг. Бас бороо хуртай байгаа учраас эндээ хэд хоног байна.

-Төмөр замын замыг засахад танай сумаас бас дэмжлэг авч байна уу?

-Тийм ээ, сумын цэцэрлэг, сургууль, захиргааныхан гээд бүгдээрээ л ажиллаж байна. Гэр барьсан. Сэргээн засварлах ажил хийж байгаа хүмүүст хоол унд хийхээс эхлүүлээд нэлээд ажил байна.

ОХУ-аас төмөр замыг засах сэргээн босголтын галт тэрэгний цуваа урьд шөнө буюу 02.00 цагийн орчимд ирсэн. Төмөр замын зөрлөгүүдээс бас хүмүүс ирсэн ажиллаж байна. Нийтдээ 200 гаруй хүн ажиллаж байна. 

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-13 182.160.32.180

nuur shig us togtojee. ail ger hashaa baishin barihdaa bairlalaa ih boduushtai gedeg ni haragdaj baina.

Avatar

энхээ 2018-08-13 202.9.40.145

Сум хонхор газар байрласан юм бол нэг их гайхах юмгүй,болдог юм болоод л өнгөрсөн бна шүү дээ

Avatar

Зочин 2018-08-13 202.9.42.15

Зассс наад айрагчууд чинь бутэн зунжин найрлаж наадамлаж ой тэмдэглээ биз тэр их ууж идэх монгоороо уерийн далан барихгуй яасийн одоо худлаа баахан монго гаргуулах нь

Avatar

21 2018-08-13 202.55.191.130

Hachin saikhan zun bolj bainaa

Avatar

Зочин 2018-08-13 202.21.106.167

хачин сайхан хур бороотой өвс ургамалтай зун болж байгаач пянгий нь даахгүй юм. байгалын буруу бишээ, байгальтайгаа зохицож амьдарцгааяаа.

Avatar

Зочин 2018-08-13 122.201.24.31

Хувалзаа хуцааарай

Avatar

Зочин 2018-08-13 112.72.11.109

Аюултай юм болжээ хөөрхий.Үерийн аман дээр буудаг Улаанбаатарынхан сургамж авахаар гамшиг болжээ.

Avatar

Зочин 2018-08-13

Байгалийн гамшиг хэлж ирэхгүй шүү дээ.монгол хүний байгальтай харьцах арга эвийг нь олж аиьдарч ирсэн уламжлалт заншил хаашаа алга болчихов.дандаа хотгор хонхор газар гэрээ барьдаг болжээ.хотод үерийн аманд буучихдаг.бүр хороон дарга нь жалганд шороо асгаж дүүргээд буулгачихдаг.яасан хамуурсан толгойтой улс вэ энэ чинь.

Avatar

Зочин 2018-08-13

Хонхор хотгор газар бууцгаадаг нь яаж бга юм

Avatar

Зочин 2018-08-13 27.123.212.132

Odoo l 3 dagch hursh tusalna daa. Novshiin orosuudiin tuslamjiig avch bolohgui shuu. Huuguud butsaaa. Zailuul mongoloos...

Avatar

Зочин 2018-08-13 64.119.18.198

Тэнэг биддаа вээ.чи

Avatar

Зочин 2018-08-13 202.21.106.167

монголоор хэзээдээ ингээд бичээд сурчдаг хунхууз вээ чи.

Avatar

Зочин 2018-08-13 174.222.3.123

Mongoloor bish orosoor bichej bna erguu arhichin ivanaa

Avatar

Зочин 2018-08-13 174.222.3.123

Oros usegeer l bichsen bna.mongol useg gej bhgui.mongol chin orosiin koloni bolood udaj bgaa shdee.uvur mongol ni hyatadiin ar mongol ni orosiinh biz dee.Hereglej bgaa usgee har.Uls turiin shiidveree orosiin nuluugui gargaj chaddaggui biz dee. Yerunhiilugch ni putinii zaavraar ajilladag biz dee.

Avatar

Зочин 2018-08-13 122.201.24.31

Монгол улс газар зүйн бүтэцийнхээ онцлогт тохируулан босоо тэнхлэгт 3 том муж болон хуваагдаад, 21 аймаг, 330 сум, хэдэн мянган багыг татан буулгаж нэгдсэн том суурин хотууд болгох хэрэгтэй. Сум, баг болгонд элдэв намуудын хороо, тэдний хөл гар болсон дарга нар хоорондоо үзэлцэн ажил ч явдаггүй. Төсөвийг ёстой самардаг газар болчихсон. 3 том мужууд Нийслэлтэй байна. Түүнийг дагасан дагуул хотууд байна. Төсөвөө өөрсдөө зарцуулна. Төрийг бизнэсийнхэн, хувийн хэвшлийхэн, орон нутгийн удирдлагаас бүрмөсөн салгах ёстой шүү. Германы Нийслэл түүхэндээ маш олон удаа нүүсэн байдаг. Тэр болгондоо тухайн хотоо дээд зэргээр хөгжүүлж чадсан байна. 3 том мужид босоо тэнхлэгээр хуваагдвал жалга довны үзэл устаж үгүй болно. Муж нь ойт хээр, хангай, хээр тал, говь гээд байгалийн бүхий хэв шинжийг агуулсан нутгаар чөлөөтэй нүүж, ус нутаг бэлчээрээ булаалдахаа больж нуруу нь тэнийх шиг л болно. Намуудыг татан буулгаж хүчирхэг Ерөнхийлөгчийн засаглалтай болж, түүний яг дэргэд Онцгой байдлыг дээд зэргээр сахиулах аврах ангиудыг зохион байгуулж болно. Монгол улсын одоогийн үндсэн хуульд МАЛ төрийн хамгаалалтад байнаа гээд заачихсан. Хүн нь байдаггүй. Зөвхөн 16.1 д хүн амьд явах эрхтэй л гээд заасан. Үерт хүн мал хоёр урсаад явж байхыг харсан аврагч нар Даргаа хүнийг аврах уу малыг нь аврах уу гэтэл ДАРГА хуулийг зөрчиж болохгүй учир малыг нь авар гэсний дагуу хүн нь живж амь насаа алдаж байсан тохиол ч бий. Фэйсээр нэгдэж эдгээр хүмүүст туслалцгаая. 2020 оныг бүү хар. Өөрчлөлт хийх хэрэгтэй. Орон нутаг төсөвөө өөрсдөө удирддаг болчихвол тэднийг ард иргэдийн зөвлөл нь хянаад байж болно. Маш хурдан хөгжинө. Мөнгө олсон ч тэднээс одоо энэ эх баригч НАМ хуу хамаад авдаг. 1 сумын жишээ гэхэд тэд 1 тэрбум 69 сая төгрөгийн ашиг олжээ. Гэтэл НАМ 1 тэрбумыг нь шууд татдаг. Цаана нь үлдсэн 69 сая төгрөг цалингаа тавиад дуусдаг. Гэтэл цэцэрлэг ясли эмнэлэгийн барилга нь нураад уначихсан. Монгол гэр босгоод нүүж орцгоожээ. Бид ингэж амьдрах ёстой юу. Монгол хүнд амьд явах баталгаа байна уу. Хятад хүн гэмтлээ гэхээр л бөөн сүр. Тусгай эмнэлэгт эмчилнэ.

Avatar

zochin 2018-08-13 59.153.113.33

Delkhiin tsag agaar unheer eerchlegdej bna Yaj amid uldeh ve gesen asuult hun terlehtnii emne tulgarch bna daa Ene zun delhii deer hichneen ikh Baigaliin gamshig bolov oo? \n

Avatar

Зочин 2018-08-13 202.131.245.243

Америк ах маань ирж, туслахгүй юм байх даа?

Avatar

Зочин 2018-08-13 66.181.184.40

Манайхан ажил хийлгэх болохоор хятадуудыг аюул болохлоор орсуудыг л царайчилдаг тэднийгээ элдвээр хэлнэ Америк ирж туслаж харагдаач Ирсэн байлаач ОО байрнаас эхлээд ямбалана.

Avatar

Зочин 2018-08-13 122.201.19.99

Хурдан нүүцгээ, жил ирэх тутам хур бороо их орно, дарга нар бороог удирдаж чадахгүй, өндөр газар буугаарай

Avatar

Зочин 2018-08-13 202.21.106.137

Уулын орой дээр

Avatar

зочин 2018-08-13 182.160.0.171

өндөрлөг газар суурьшдаг уламжлалаа гээж. дээрээс нь хот төлөвлөлт хаана ч алга бгаагн гай

Avatar

Зочин 2018-08-13 103.229.121.158

Хот суурин газрын сууршилын газрын / архитектур/ төлөвлөлтийн шинжлэх ухаанч судалгаа үндэслэл алдагдсан учраас ийм байдалд хүрч байна. Хаа очиж нөгөө үзэж чаддаггүй Соц нийгмийн үед ямарч юмыг ш/у талаас нь хэрэгжүүлдэг байсан учраас одоогийнх шиг ийм тэнэг зүйл болж байгаагүй . Эрх чөлөө гэж хашгирсаар усанд живж үхцгээх юм байна л дөө. Бас болоогүй улсаас бөөн зардал тэр нь маний халааснаас гарна. Мал юм аа

Avatar

Монгол 2018-08-13 202.21.120.147

Монголчууд ялангуяа зуны улиралд хонхор хотгор газарт гэр орноо огт барьдаггүй байсан нь их учиртай л байж дээ.

Avatar

Амар 2018-08-13 202.179.24.202

За ийм байна.Сүүлийн 10 гаран жил хуурай байсанд дассан бидний гай энэ.Туйлийн мөс хайлж монгол улам л хур тандастай болно гэдгийг санаж явах хэрэгтэй боллоо доо.

Avatar

Ta Ajilaa Hiin uu !!! 2018-08-13 180.64.136.50

Baigal Tand neg dohio uguud bna shuu ! \nTanii shunal - shulam bolj bna suu ! Erunhii Said aa!!!

Avatar

Зочин 2018-08-13 202.9.41.170

УЛС ОРОНД ТОМ ГАМШИГ НҮҮРЛЭХЭД ОЙРТЖЭЭ

Avatar

Ta Ajilaa Hiin uu ! 2018-08-13 180.64.136.50

" Erunhii Said H.Hurelsuh Tanig " Zuvhun ajilaa hii gej bna ! Baigal tanig uls tur bish zuvhun urd ajilaa hii gej bna !\nBaigal Tand neg dohio uguud bna ! Tanii shunal - shulam bna ! Erunhii Said aa !

Avatar

Зочин 2018-08-13 202.21.106.167

ene hodooniihon chin mal boltsiim uu.denj ondorlog gaar buudag ertni ulamjlalaa martsan uu.

Avatar

Зочин 2018-08-13 202.70.41.62

ОРОС АХ НАРЫН 20 ДУГААР ЗУУНД БАРЬЖ ӨГСӨН ДЭД БҮТЦИЙН СҮЛЖЭЭГ/ ТӨМӨР ЗАМ АВТОЗАМ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМЫГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ\n

Avatar

Baliar byalduuch hog ve chi. 2018-08-13 174.222.3.123

Oros ah nar ch geh shig yasan nyaluun byalduuch novsh ve.Chi orosod ochood oros ah naraa geed neg orilood uzeerei.amaa ar deeree gartal algaduulaad 3 metriin gazar usertelee smbaarduulna daa.Mongolchuud orchin uyeiin orosiig baiguulsan uchir bid ah nar ni yum shuu dee erguu min.

Avatar

Зочин 2018-08-13 122.201.26.172

Сумын удирдлагууд газрын ерөнхий төлөвлөгөө гаргаж иргэдэд оролцохдоо үерийн ус тогтохгүй газрыг сонгомоор байдаг. Газар зохион байгуулагч гээд нэг их хөөрхөн сумынханд удирдагдахгүй биеэ даасан нөхдүүдтэй хариуцлага тооцмоор байна шүү.\n

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж