Ослын улмаас есөн хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Ослын улмаас есөн хүн гэмтжээ

Ослын улмаас есөн хүн гэмтжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалааны хуучин эцэс Улаан худгийн дэргэд өчигдөр /2018.08.12/ өдрийн 13 цагт  ноцтой  зам тээврийн осол гарчээ. Золоор хүний амь эрсдээгүй байна. Тодруулбал, “Тоёото приус 20” маркийн дөрвөн зорчигчтой  суудлын автомашин таван зорчигчтой  “Тоёото приус 20” маркийн суудлын автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас төмөр хийцэд хавчуулагдсан 25 настай эрэгтэй, 60 настай эрэгтэй нарыг Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид гаргасан байна.Тэд Гэмтэл согог судлал үндэсний төвд эмчлүүлж байгаа аж. Зорчигчдын дунд хамгийн бага нь нэг настай, дөрвөн настай хүүхэд байсан бол бусад зорчигчид 24-34 насны залуус байжээ. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж