БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пеньянд айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пеньянд айлчилна

БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пеньянд айлчилна

Өмнөд болон Хойд Солонгосын албаны хүмүүс өнөөдөр Сөүл хотноо хуралдаж байна. Уулзалтад БНСУ-ын нэгдлийн сайд Чо Мён Гёноор удирдуулсан төлөөлөгчид болон Хойд Солонгосын нэгдлийн хорооны дарга Ри Сон Гвон тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Энэ сарын сүүлээр хоёр улсын удирдагч Мүүн Жэ Ин болон Ким Жон Ун нар  Пеньянд уулзах төлөвтэй байгаа бөгөөд түүнээс урьтаж уулзалтын төлөвлөгөөг албаныхан өнөөдөр хэлэлцэхээр болсон нь энэ аж.

Хоёр орны удирдагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард анхны дээд хэмжээний уулзалтыг хилийн зурваст зохион байгуулсан. Хоёр дахь дээд хэмжээний уулзалтыг наймдугаар сарын сүүлээр Пеньянд болно гэж Хөх ордноос мэдэгджээ.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор Трамп-Кимийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж эхэлсэн. Гэвч НҮБ, АНУ тэргүүтэй бусад орнууд Хойд Солонгост тавьсан хоригуудаа  одоохондоо цуцлаагүй байгаа юм.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ жил АНУ, Хятад, БНСУ-ын гурван удирдагчтай дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулаад байна.
 

ЭХ СУРВАЛЖ: REUTERS 

Т.МЯДАГ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж