NASA нарыг судлах сансрын хөлгөө хөөргөлөө

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

NASA нарыг судлах сансрын хөлгөө хөөргөлөө

NASA нарыг судлах сансрын хөлгөө хөөргөлөө

АНУ-ын Үндэсний сансар судлалын хүрээлэн болон сансрын удирдлага /NASA/ өнгөрсөн Бямба гаригт /2018.08.11/ нарыг судлах зорилготой “Parker Solar Probe” сансрын хөлгийг хөөргөхөөр бэлдэж байсан ч тодорхой бус шалтгааны улмаас товлосон өдөр хөөрөөгүй билээ. Харин NASA-гын эрдэмтэн судлаачид Ням гаригт /2018.08.12/  хөөргөх ажиллагааг үргэлжлүүлснээр сансрын хөлөг амжилттай хөөрлөө.


“Parker Space Probe” сансрын хөлөг нь наранд хамгийн ойрхон очих хөлөг бөгөөд судлаачид нарны халуун, цацрах туяаг судлахаар зохион бүтээжээ. Наранд ойрхон хүрч судалгаа хийхийн тулд НАСА-гийн эрдэмтэд цельсийн 1317 градусын өндөр халууны хэмийг тэсвэрлэх онцгой карбон /нүүрстөрөгч/ материал зохион бүтээж, сансрын хөлөгт суурилуулжээ. 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр хөөрсөн “Parker Solar Probe” сансрын хөлөг онгоц 2024 оны арванхоёрдугаар сарын 19-нд наранд ойртож судалгаа хийх аж.

Эх сурвалж: CBS, National, BBC
Г. Батмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж