Нийслэл зардлаа тэлж, трамвайн төсөлд 350 тэрбумыг зарцуулна

Нийслэл зардлаа тэлж, трамвайн төсөлд 350 тэрбумыг зарцуулна

Нийслэл зардлаа тэлж, трамвайн төсөлд 350 тэрбумыг зарцуулна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны төсөвтөө тодотгол хийхээр өчигдрөөс /2026.02.24/ хэлэлцэж эхэллээ. Тодотголоос харахад, нийслэл төсвийн орлогоо хоёр сарын өмнөх 4.9 их наяд төгрөгөөс 5.4 их наяд болгон, 438 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцжээ. Орлогоо ийнхүү нэмэгдүүлэх болсон шалтгаан нь “Сэлбэ 20 минутын хот корпорац”-аас хариуцан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд нийт 8575 айлын 113 блок барилгын ажлыг 2026-2027 онд эхлүүлэн ашиглалтад оруулна. Тэдгээрийг борлуулснаар 438 тэрбум төгрөгийг нэмж төвлөрүүлнэ хэмээн төсвийн тодотголд тусгажээ.

Харин зарлага талаас ихээхэн анхаарал татна. Нийслэл 2026 онд зарлагаа  5.3 их наядаас 6-6.5 их наяд төгрөг хүртэл тэлэхээр болж байна. Зарлагын хэмжээг авч үзвэл, хөрөнгө оруулалтын зардалд 371.7 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт тусгасан. Үүнээс зөвхөн “Улаанбаатар трам” төсөлд 350 тэрбумыг зарцуулахаар болсон нь олон хүний шүүмжлэл дагуулах болов. Учир нь өнөөдрийн байдлаар цаасан дээр хэрэгжиж буй “Улаанбаатар трам” төсөл үр ашгийн тооцоо ч хийгдээгүй гэдгийг ИТХ-ын төлөөлөгчид хэлж байв.

Мөн нийслэлээс Дулааны тавдугаар цахилгаан станц төсөлд зориулан 200 тэрбум төгрөгийн бонд гаргаж, санхүүжилтэд зарцуулахаар тусгасан байна. “Улаанбаатар хотын хий хангамжийн удирдлагын газар”-т 1.3 тэрбум, “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-т 2.4 тэрбум, “Сүү” хөтөлбөрийг өргөжүүлж, дотоодын аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоход 5 тэрбум, ашиглалтын шаардлага хангахгүй түүхэн дурсгалт газруудыг сэргээн засварлах судалгаанд 100 сая төгрөгөөр нэмж зарцуулах аж.

Эдгээр үзүүлэлтээр нийслэл хот 2026 онд хамгийн багадаа 600 тэрбумаас 1.2 их наяд төгрөгийн алдагдалтай ажиллах дүр зураг харагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-25 103.212.116.216

Хэнтийн тэнэгүүд ямар дуусах биш

Avatar

Хүрэл 2026-02-25 202.55.188.119

хулгайчуудын мөнгө идэх ажил байх даа.

Avatar

Нэргүй 2026-02-25 73.240.33.186

энэ сайт чинь эрлэгдоржийн сайт юм байна шүү

Avatar

Бат 2026-02-25 103.229.123.171

Цагдаа мэргэжилтэй Нямбаатар шиг баян хүн монголд алга. Нийслэлд хийх бүтээн байгуулалтын дутуу мөнгийг авто машины торгуулиар олж хийх тухай ярьдаг цагдаа хүн шүү.

Avatar

Иргэн 2026-02-25 66.181.189.111

Монгол улсын төр мөнгөгүй биш мөнгөтэй юм бн!! гагцхүү МАН энэ их мөнгийг ард иргэдийн хөгжил боловсролд биш харин тендэр нэрээр луйвардаж гадагшаа нь заасаар бн

Avatar

Нэргүй 2026-02-25 59.153.113.70

хулгайч нар хоолоо нэмж дээ

Avatar

Нэргүй 2026-02-25 174.199.226.91

Хотын даргаараа хотын хүн тавийч ээ!!! Хэнтийн мал авчирж тавьчихаад юугаа хүлээхэв дээ!!! Газар газрын тэнэгүүд ганц нэгээрээ байхад Хэнтийн тэнэгүүд хэд хэдээрээ байх юм аа!!! Юм хийж байгаа гээд Нянбактерийг юм хийж байгаа малнууд, хэдийг зарлагадаад, юу хийснийг нь бодоод үзээрэй!! Одоо трамвай тавьдаг тэнэг улс энэ дэлхийн хаана ч байхгүй шүү!! Нянбатер малааа!!!

Avatar

Нэргүй 2026-02-25 202.9.40.82

худраашшаагаад бгаарайхулгаычхужааманжпздагууд.

Avatar

Нэргүй 2026-02-25 202.70.43.34

АРД ИРГЭД Машин, Гар утас, цахилгаан бараа зэрэг элдэв олон ТАНСАГ бараанд мөнгөө үрсээр, Бөх, Морь, Нийтийн дуу, 13-р зууны түүхээс өөр үзэх ,харах, ярих сэдэвгүй байвал байвал иргэд Баян Болох ч үгүй, бас Иргэд Хөгжих ч үгүй л дээ. Мөн ТӨР ЗАСАГ ч ялгаагүй, Төсвийн мөнгийг Эрүүл мэнд, Боловсрол, Зам Тээвэр ложистик, Дэд бүтэцүүд зэрэг чухал зүйлсээ мөнгөө зарахгүйгээр элдэв олон ҮР АШИГГҮЙ ТӨСЛҮҮД хэрэгжүүлж АШИГГҮЙ ОРОН ТООНУУД-ыг цалинжуулаад л байвал УЛС ОРОН ГУЙРАНЧИЛАЛЫН замаас гарахгүй

Avatar

И 2026-02-25 103.212.117.21

САЯХАН МЯНГА МАНГААР НЬ АВТОБУС АВСАН. ТЭД НЬ ХООСОН, ЗАМААР БАГТАХГҮЙ ШАХУУ Л ЯВАХ ЮМ. МӨН БҮХ ЗАМАА ШИНЭЧИЛСЭН. ОДОО ТРАМВАЙНЫ ЗАМ ТАВЬЖ ШИНЭ ЗАМАА ЭВДЭХ, ШИНЭ АВТОБУСУУДАА АКТЛАХ ЮМ БАЙНАЛДАА. МӨНГӨ ҮРЖ Л БАЙХАЛ АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ БОДДОГ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТУУД !!!

Avatar

Иргэн 2026-02-25 82.144.201.2

Трамвай,, троллейбус, дүүжин тээвэр, метро, цахилгаан машин нтр гээд л баахан цахилгаанаар ажиллах тээврийн хэрэгсэлүүд, тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд ашиглах юм яриад байх юм, эдгээрийг ямар цахилгааны эх үүсвэрээр хангах гээд бгаа юм бэ, ЕС Занданшатар аа.
Манайх чинь хэдэн ЦС билээ, тэдгээрийн хүчин чадал нь хүрэхгүй цахилгааны хязгаарлалт хийгээд бгаа шүү дээ, үүнийгээ нэг тайлбарлаач дээ, ойлгохгүй бнаа???!!!

Avatar

Баагий 2026-02-25 103.229.122.89

Улаанбаатарт зундаа задгай, өвөлдөө битүү болгодог дугуйн зам тавьбал түгжрэл шууд байхгүй болно. Гэхдээ энийг тавьж болохгүй. Учир нь ийм замтай болчихвол монголчууд эрүүл мэндийн хувьд сайжирч, урт наслах асар том эрсдэлтэй. Тэтгэвэрийг нь өгч чадахгүй болно. Үүнээс илүү ноцтой асуудал бол МАН-ы дарга нар, ялангуяа Нямбаатарын багийнханд ашиг олох боломж үлдэхгүй болчихно. Тэрний оронд агаарын тээвэр, газрын гүний тээвэр, шинэ хот, дагуул хот гэх мэт том том юм бүлт шаагаад идээд сууж бай

Avatar

ИРГЭН 2026-02-25 66.181.190.56

BOLII ESTOI HEREGGVI

Avatar

Нэргүй 2026-02-25 203.98.76.176

Ёстой илүү зүйл, машин нь баштахгүй байхад…… оркууд дайрч ороод трамбайгаа будаа болгоно

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.88.148

Эргүү малнууд байх юм даа. Тарамвай хэрэггүй гэхээр чихгүй толгойлоод зүтгээд байх юм. Ядаж байхад тэр батлаж, шийдэж байгаа дарга нэртэй гөлөгнүүд нь амьдрал мэдэхгүй, юм үзээгүй нусаа чирсэн чацганууд байх юм. Яаая даа байз энэ хулгайчуудыг.

Avatar

y 2026-02-25 59.153.113.168

Tsynx, tylxyyp uguupei. uupiixoot

Avatar

зочин 2026-02-25 202.9.46.194

Трамвай явах зам УБ- т байхгүй. трамвай чинь феодалын нийгмийн хоцрогдсон эд шүү дээ. Харин түүний оронд метрогоо яаравчил

Avatar

зочин 2026-02-25 66.181.183.189

Юу ч хийж чадахгүй атлаа хуцах боорлохдоо сайн хүмүүс манайд цөөнгүй бий

Avatar

ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2026-02-25 202.70.43.34

Тхдээ одоо, Өөрөөсөө Бусдад цаг үргэлж Гомдоллоод ҮЗэн ядаад зүгэр суучаад нийтээрээ Бөх, Морь, Нийтийн дуу, 13-р зууны Peak түүхээ л яриад бахархаад зөвхөн тэдгээр дээрээ л санал нийлэхээс өөр ахиц алгаа….Ард Иргэд ч Төрийн Алба ч Хувийн Хэвшил ч Ажлыг Ажил шиг хийж сурмаар бнаа. 100 жилийн тэртээ Шашин Төр 2-оо салгасан шиг ОРчин цагт ТӨР, БИЗНИС 2-оо салгамаар бна. БИЗНИС нь гэж худлаа Лобби бизнис л бна Монголд.

Avatar

Нэргүй 2026-02-25 103.168.34.64

х***а даргатай хот болж

Avatar

зочин 2026-02-25 66.181.183.189

Одоо хүртэл трамбай европын орнуудад явж ашиглагдаж байна, Замаас зугтаад явахгүй найдвартай хэмнэлттэй сайн унаа, Төгрөгийн ханш хэт унасан учраас л энэ мэт бүтээн байгуулалтад асар их хөрөнгө зарж байгаа мэт харагдаад байгаа юм

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.88.97

Хөдөөнийхөнд мэдэхгүй юм гэж алгаа янз нь. Харамсалтай энд тэнд шээж баахаас өөрийг чадахгүй.

Avatar

УБ хотын иргэн 2026-02-25 202.179.8.118

Хэрэгтэй хэрэггүй вманд ийм их мөнгө зарж байхын оронд дулаан, эрчим хүчний асуудлаа юуны түрүүнд шийдмээр юм аа.

Avatar

зочин 2026-02-25 103.57.93.96

Ямар зориулалтаар трамвайтай болох гэж байгаа юм бэ? Трамвай хаагуур явах вэ? Автобуснаас юугаар илүү вэ? Трамвайгаар тусгайлан зорчих хүний тоо хэд вэ? Трамвайны давуу тал юу вэ? Трамвайны зардал, орлогын урдчилсан тооцоо гарсан уу? Трамвай түгжрэлийг багасгах ямар тооцоо байна? Хэн тооцоо гаргасан бэ? Трамвай хэрэв хотын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахгүй бол хэн хариуцлага хүлээх вэ? Ямар хариуцлага хүлээх вэ?

Avatar

Гүндалай 2026-02-25 202.55.188.107

за чи битгии х**.замын голоор яваад түгжрэлгүй очих газраа очдог,нээх их эсэргүүцэгчид л бхын

Avatar

Иргэн 2026-02-25 66.181.185.78

Хийх юмаа хийгээд явах хэрэгтэй. Ингэж гацааснаас сүүлийн 30 жилд дорвитой бүтээн байгуулалт хийгдсэнгүй ээ

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.177.61

19-р зуунд төмөр замаар мориор чирч эхлээд дараа нь зам бөглөдөг, тог их зардаг гээд том хотуудын хэрэглээнээс гарсан трамвайг сууж үзэх хүүхэд насны хүслээ биелүүлэхийн тулд хотын дарга зүтгүүлжээ. Одоо Санфрациско мэт том хотуудад морин тэрэг шиг үзмэр болж ойрхон явж бусад нь яах вэ гээд байлгаж байна. Троелобусаа явуулж чадахгүй замын хүрэлцээ тог гээд больсон байж замын голд төмөр зам, зогсоол барих юм гэнээ. Больж үз

Avatar

Нэргүй 2026-02-25 66.181.177.61

Хотын дарга нар хүүхэд насныхаа трамвайд сууж үзэх хүүхэд насныхаа мөхөөдлийг биелүүлэх гэж саяас дээш хүнтэй хотуудын хэрэглээнээс гарсан аль 19-р зуунд мориор чирч эхэлсэн дараа нь цахилгаан хэрэглэж автозамын голд төмөр зам тавьдаг асар төвөгтэй ажлыг хийх гэж улайрч байгаа юм байх даа. Зүгээр автобус шиг зогсоолд зогсоод явдаг тройлбусаа явуулж чадаагүй улс замын голд зогсоол хийх шаардлагатай трамвай бүрч их замын аваар ослыг нэмнэ. Зүгээр больчих. Яармагийн шинэ гүүрээ Хархоинтой холбох за

Avatar

Нэргүй 2026-02-25 202.126.88.79

Нянбактер түүний нөхөд бурзайхндээ

Avatar

Нэргүй 2026-02-25 103.111.68.131

транбай бол хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2026-02-25 172.58.242.218

УБ-д трамвай шиг хэрэггүй юм бхгүй дээ, МАН-ын шүдлэн дарга нар нь мөнгө идэх л гэж ийм балай юм ярьж бгаан !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж