Чансааг тэргүүлэгчид Канадын нээлттэй тэмцээнд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Чансааг тэргүүлэгчид Канадын нээлттэй тэмцээнд түрүүллээ

Чансааг тэргүүлэгчид Канадын нээлттэй тэмцээнд түрүүллээ

Энэ сарын 27-нд эхлэх мэргэжлийн талбайн теннисний энэ оны сүүлийн Их Дуулга болох US Open  тэмцээний өмнөх хатуу гадаргуутай талбайн тэмцээнүүд үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд талбайн теннисний шилдгүүд Канадад цугласан бөгөөд эмэгтэйчүүд Монералд, эрэгтэйчүүд Торонтод цугларсан. Рожерс кап тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эрэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэгч Испаний нэрт теннисчин Р.Надал түрүүлж карьерынхаа бас нэгэн ээлжит цомоо хүртлээ.

Тэрээр шигшээ тоглолтонд Грекийн С.Циципастай тоглож хоёр сетэд 6-2, 7-6 харьцаатай хожсон. Р.Надал энэ онд маш сайн формтой байгаа бөгөөд энэ он гарсаар түүний хүртэж байгаа 5 дахь цом нь болж байна. Тэр Их дуулга тэмцээнүүдээс Францын нээлттэй тэмцээн, Мастерс-1000 ангиллын тэмцээнүүдээс Монте-Карло, Итали болон Канадын нээлттэй тэмцээний цомыг хүртэж байна.

Тэгвэл эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлэгч Румын бүсгүй С.Халеп түрүүллээ. Шувтрагын тоглолтонд АНУ-ын С.Стефенстэй тоглож гурван сетэд 7-6, 3-6, 6-4 харьцаатай хожсон байна.  

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж