"Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна"

"Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна"

"Куба улс 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна"

Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо өнөөдөр /2026.02.24/ цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Элчин сайд Эмилио Певида Пупо юун түрүүнд АНУ энэ оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд тусгай ажиллагаа явуулж, ерөнхийлөгчийг нь баривчилсныг онцлон дурдаж, буруушаасан юм. Мөн тэрбээр Монгол, Кубын ард түмэн 60 гаруй жилийн турш сайхан харилцаатай байж ирсэн арвин түүхтэй гэдгийг хэллээ.

Куба бол нэгэн жарны турш эдийн засгийн хоригт байгаа улс. Энэ хориг нь зөвхөн эдийн засаг, худалдаагаар тогтохгүй хэвлэл мэдээллийн салбарыг ч хамардаг. Үүн дээр Трампын засаг захиргаанаас сүүлд тогтоосон газрын тосны хориг нэмэгдсэнээр улс оронд сүүлийн хэдэн 10 жилд байгаагүй хүнд үе тулгараад байгаа юм.

Куба улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо:

-Нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд болсон үйл явцаас эхлээд Латин Америкт хэд хэдэн онц чухал үйл явдал боллоо. Ази тивд байгаа хүмүүст Венесуэльд болж байгаа үйл явдал хол санагдаж байж магадгүй. Энэ үйл явц бол тив, улс зааглахгүйгээр нийт хүн төрөлхтөнд учирч болох гамшиг юм. 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг хийсэн АНУ-ын түрэмгийлэл бол олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл явдал байв. Энэ заналхийлэл нь дэлхийн бүх хүн төрөлхтөн, тэр дундаа Куба, Латин Америкийн орнуудад маш их хор уршигтайгаар ирж байна. Куба улс бол АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, дэлхийн аль ч улс үндэстэн рүү заналхийлж болохгүй гэсэн тууштай байр суурьтай байна.

АНУ нэгдүгээр сарын 3-нд явуулсан ажиллагаагаараа бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийг эхнэртэй нь баривчилсан биш барьцаалсан хэрэг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

Дэлхийн томоохон хэвлэлүүд үүнийг баривчилгаа гэж мэдээлж байна. Үүнийг цагдаагийн баривчлах ажиллагаа болсон мэт мэдээлж байгаа ч бодит байдал дээр үгүй юм. Энэ бол АНУ-ын тусгай албаны явуулсан барьцаалах үйл ажиллагаа. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагаа. Энэ дайралтаа хүмүүсийг амар амгалан унтаж байхад явуулсан учир хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хүн чанаргүй үйл ажиллагаа байлаа.

АНУ өөрийнхөө үзэл бодлыг дэлхий дахин, нэн ялангуяа хөрш орнууддаа тулгасан хүчирхийллийн, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Энэ бодлого бол дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлж байна. АНУ-ын эзлэн түрэмгийлэх бодлого буюу хүчтэй нь хүчгүйгээ ноёрхох энэ бодлого нь, аливаа үндэстний Үндсэн хуулиар сонгогдсон эрхээ эдэлж буй ерөнхийлөгчийг хүртэл барьцаалан авч явж буй үйл ажиллагаа нь дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлсэн, эзлэн түрэмгийлсэн, нэг талын бодлого юм.

Энэ бодлогыг хэвлэл мэдээллээр байх ёстой зүйл юм шиг, зөв зүйтэй юм шиг сурталчилж байгааг ойлгох хэрэгтэй.

Венесуэлийн эсрэг ажиллагаа болон Кубын эсрэг хориг арга хэмжээ нь бүгд хуурамч зүйл. Үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн өөрийнх нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярианаас ойлгож авч болно.

Куба улс удахгүй дуусах гэж байна гэж зарлаад байгаа. Бүхэл бүтэн нэг үндэстнийг арчаагүй гэж яаж зарлаж болох билээ. Улс үндэстний шинжлэх ухаан, соёл, боловсролын бүх ололт амжилтыг яаж үгүйсгэж болох билээ. Бид хэчнээн эдийн засгийн хоригт хүнд хэцүү байгаа ч гэлээ дэлхийн 100 гаруй улс оронд эмч, мэргэжилтэн, багш, спортын дасгалжуулагч гээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө илгээж ажиллуулдаг. Ийм хүнд нөхцөл дор бид шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэн ажиллаад зогсохгүй 2019 оны Covid-19 цар тахлын үеэр таван төрлийн вакциныг олон улсын зах зээлд санал болгож байв.

Магадгүй өөр улс орон ийм хоригийн эсрэг нэг, хоёр сар ч тэсч чадахгүй байх. Гэтэл бид 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна.

Бид хэцүү үед ажиллаж амьдарч байгаа ч бүгд тэгш эрхтэй, ёс зүйн өндөр хэм хэмжээнд байж чаддаг гэдгийг би баатарлагаар хэлэх байна. Энэ их заналхийлэл дор ямар их тууштай тэвчээртэй амьдарч байгаагаа хэлэхэд бахархалтай байна.

Мөн бид гадаад бодлогоо ч улс үндэстний тэгш эрх, харилцан бие биеэ хүндэтгэх, эв найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр ёс зүйн зарчим дээр тулгуурлан явуулж байна. Куба улс аливаа өөр улс үндэстэнд заналхийлэх ямар ч үндэслэл байхгүй.

Мексикийн ерөнхийлөгч асан Андре Лопез Мануэль "Куба бол хүн төрөлхтөний үнэт өв байх улс" гэж хэлсэн байдаг. Ялангуяа манай ард түмний тусгаар тогтнолынхоо төлөө тууштай зогссон тэмцлийг дэлхийн үнэт өвд тооцогдоно гэсэн юм.

Куба улс хэзээ ч аливаа нэг өөр үндэстэнд заналхийлэхгүй. Харин эсрэгээрээ бид хүнд дарамт, хатуу ташуур дор байгаа үндэстэн. Бид 60 жилийн турш байнга заналхийлэл дор байгаа. Зүгээр нэг жирийн заналхийлэл биш, маш нарийн төвөгтэй хүнд байдал. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, энэ бүх салбарт олсон амжилт маань 60 жилийн турш эдийн засгийн хоригийг бүх л аргаар аль болох тойрч, хөгжсөнтэй холбоотой.

Их гүрний бодлого нь Кубын засгийн газрыг унагаах л зорилготой. Урьд нь үүнийгээ бага хэмжээгээр нуудаг байсан бол сүүлийн үед нуухаа больсон. Цагаандаа гарсан. АНУ-ын ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар илтгэлдээ ил тодоор Кубын засгийн газрыг унагах хэрэгтэй гэж хэлдэг болсон. Хамгийн сүүлд тавьсан хатуу хоригийн нэг нь Кубын газрын тосны бүтээгдэхүүний импортыг хаасан явдал.

Үүнээс гадна АНУ-д Кубын эсрэг тавьсан бүхэл бүтэн хуулиуд байдаг. 243 хууль, тогтоол Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж байв. Мөн биднийг терроризмыг дэмжигч орон гэж зарласан. Энэ нь ёс суртахуунгүй, нэг талыг барьсан бодлого.

Сүүлийн газрын тосны бүтээгдэхүүний хориг нь манай эдийн засаг, ард түмэнд маш их хүндрэл учруулж буй. Маш төвөгтэй байдалд бид ороод байна. Энэ олон жилийн тасралтгүй явуулсан хоригоос гадна сүүлийн шинэ хориг нь үнэхээр хүнд хориг юм. Ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад хамгийн хүнд байгаа. Өнөөдрийн нийгэмд дэлхийн ямар улс үндэстэн газрын тосгүйгээр байж чадах билээ. Өөрөө нефтийн бүтээгдэхүүн олборлодог улс л оршин тогтнож чадна. Түүнээс биш Куба шиг улс нефтийн бүтээгдэхүүнгүйгээр улс орны эдийн засгийг авч явна гэдэг боломжгүй.

Энэ нь зөвхөн дэд бүтэц, үйлдвэр, аж ахуйгаар зогсохгүй иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Эмнэлэг, сургууль, газар тариалан бүх салбарт нөлөөлж байна. Гол аялал жуулчлалын салбар ч бас зогсоход хүрлээ. Бид олон 10 жилийн турш энэ бүх хоригийг ямар нэг аргаар тойрч шийдэж ирсэн ч энэ удаад маш хүндрэлтэй байгаа.

АНУ-ын бидний эсрэг хориг тавьж байгаа үндэслэлүүд нь бодит баримт дээр тулгуурлаагүй, хуурамч. Дөнгөж саяхан л Кубын эсрэг хориг байхгүй гэж ярьж байсан улс. Гэтэл одоо Куба үндэстнийг оршин тогтнох, биеэ даах чадваргүй үндэстэн гэж хэлэх болжээ. Нэгдүгээр сарын 29-нд АНУ биднийг өөрсдийнх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж зарласан. Одоо бидний эцсийн арга хэмжээ бол энэ улсыг эзлэн түрэмгийлэх гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийж байна.

Манай улс, ард түмний эсрэг ийм их үзэн ядалт, хатуу хоригуудыг олон жилийн турш явуулчихаад сэтгэл ханахгүй, зогсохгүй байгаа нь харамсалтай.

АНУ-ын дэд нарийн бичгийн дарга байсан хүн "Кубын хувьсгал бол ард түмнийг дэндүү их татсан хувьсгал байсан" гэж тодорхойлж байв. Энэ хувьсгалаа дэмжсэн ард түмний эсрэг эдийн засгийн хориг тавьбал ядраад өлсөөд ирэхийн цагтаа хувьсгалаа дэмжихээ больж, төрийнхөө эсрэг босно гэсэн бодлого баримталсан.

Бид бол энх тайванч, энэрэнгүй, ёс суртахууныг дээдэлдэг ард түмэн. Бид бол эв хамтач үзэл бодлыг дэлхийн улс үндэстнүүдтэй хуваалцдаг, дэмждэг улс орон. Бид АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлэх үндэстэн биш. Өөрийнхөө газар нутгийг хэзээ ч бусад орныг заналхийлэх, хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглуулж байгаагүй үндэстэн. Бид АНУ-ын явуулж байгаа янз бүрийн хорлон сүйтгэх ажиллагааг олон удаа уучилж, эв эеийг баримталсаар ирсэн.

Куба улс Америк тивийн энх тайвныг дэмжсэн бодлого явуулдаг. Бид дэлхий даяар 800 цэргийн бааз байгуулсан эзлэн түрэмгийлэх бодлоготой улс биш. Куба улс хэзээ ч дайныг тунхаглаж байгаагүй, энх тайвныг л тунхагладаг.

АНУ өөр улс үндэстэнд дайны бодлого явуулдаг бол бид эмч нараа илгээдэг.

Бид хэзээ ч өөр үндэстний эсрэг худалдааны хориг арга хэмжээ авч байгаагүй. Манай улсыг тийм юм хийж байсан гэж дуулаагүй байх. Бид бүх тивийн улс үндэстэнтэй эв эетэй байх бодлогыг явуулдаг. Үүнийг бид АНУ-тай ч хэрэгжүүлсээр ирсэн. Бид АНУ-тай харилцан бие биеэ хүндэтгэж, харилцан дарамт шахалт үзүүлэхгүй байхыг хүсдэг.

Кубын ард түмэн ололт амжилтаасаа буцаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байна. Сүүлийн хоёр сард манай ард түмэн олон улсын байгууллага, улс орнуудаас дэмжлэг, түшиг тулгуурыг авч байгаадаа баяртай байгаа.

Үүний хамгийн тод жишээ гэвэл Монголын ард түмэн манай шударга ёсны төлөө саналаа өгсөөр ирсэн. Кубын хоригийн эсрэг НҮБ-ын санал хураалтаар бид танай улсын дэмжлэгийг авдаг. НҮБ-ын хуралдааны үеэр Монгол Улс Кубын хоригийг зогсоохын төлөө саналаа өгнө гэдэг бол баатарлаг үйл явдал.

Энэ их хэцүү хүнд үед манай ард түмэн тууштай бат зогссоор байна. Хэчнээн АНУ-аас дарамт шахалт ирж байгаа ч Кубын ард түмэн олонх нь засгийн газраа дэмжиж байгаа. Манай ард түмэн зөөлөн, нинжин сэтгэлтэй ч тэвчээртэй, баатарлаг ард түмэн. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн ард ямар том хүчин байгааг бид мэддэг. Бид энх тайвныг эрхэмлэдэг ч өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын тулд байнгын бэлтгэлтэй байдаг ард түмэн. Хэчнээн хүнд үе байлаа ч бид тэвчсээр, ялсаар ирсэн. Яагаад гэвэл шударга ёс бидний талд байгаа учир ялалт түүний хажууд байдаг.

Удирдагч агсан Фидель Кастрогийн хэлсэн "Эх орон эсвэл үхэл" гэх уриалгаар хэлэх үгээ дуусгая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-24 67.168.92.100

ВВС ийгээс л мэдээлэл авах юм аа. Өмнөх мэдээнд сэтгэгдэл бичиж болохгүй болгоод оросын цэргүүдийг дарга нар нь шууд бууддаг гээд шааж өгч бна аа. Тэгээд уншаад байсан чинь ВВС мэдээ ха ха украинчууд л тэгдэг байсан чинь оросууд гээд шааэ бна. Нээрээ Элбэгдоржийг Америкийн шүүхийн байгууллагад гомдол гаргаж 28 хүүхдийг хулгайлж зарсан гээд хүсэлт гаргадаг юм билүү одоо яг цаг болж байна шүү дээ

Avatar

Зочин 2026-02-24 103.57.92.180

АРДЧИЛАЛААР ХАЛХАВЧИЛСАН БАРУУНЫ КОЛОНЧЛОГЧ УЛСУУД ЯАЖ БАЯН УЛС БОЛСОНЫ НУУЦ НЬ ЯДУУ БУУРАЙ ОРНУУДЫГ КОЛОНЧИЛЖ, ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЖ, ҮЙМЭЭН САМУУНААР ДОТРООС НЬ ХАГАРАЛДУУЛЖ БАЯЛГИЙГ НЬ ДЭЭРЭМДСЭН..МЭДЛЭГИЙГ БАУРУУНЫ ЭДИЙН ЗАСГИЙН а******н МӨНГӨТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР, ТЭДГЭРИЙН НУУЦ АЛБАДЫН САНХҮҮЖИЛТТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ТАРХИ УГААСАН МЭДЭЭЛЭЛ, ХОЛЛИВУДЫН САЙХАН КИНОНООС АВДАГ ХЭЛГҮЙ, МЭДЛЭГГҮЙ ТРОЛЛУУД МОНГОЛД МАШ АЮУЛТАЙ. ИЙМ ИРГЭДТЭЙ УЛС ГАДНЫ НУУЦ САНХҮҮЖИЛТЭЭР АМАРХАН СҮЙРЭХ ТАВИЛАНТАЙ.

Avatar

ManX 2026-02-24 202.131.230.12

Uls oron ooriinhoo zamaar hogjij bolohgui zaaval Amerikiig daagah yostoi yum bolov uu. Dagahgui bol horigt oruulj yaduuruulj tuilduuldag yamar muuhai argatai yum be

Avatar

Нэргүй 2026-02-24 103.168.34.229

muusain kommunistiuud Kuba ulsiig yaduuruulj ard tumniig ni 60 jil bool shig amidruulsan daa. buzar cots kommunistuud

Avatar

Нэргүй 2026-02-24 202.9.47.103

Hun tarhia ingej ugaalgah gej

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.188.199

Хохийшдээ, Оросыг дагавал могойн хорлол. Жамаараа явсан бол Куба улс өнөөдөр Карибын Сингапор болох боломжтой байлаа. Оросыг дагаж далдагнаад хог дээр үсэрч л***р араандаа залгагдсан даа зайлуул.

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

Ардчилагч гэх бүлэг хулгайчдын гол зорилго бол орос хятадыг нугасалж даян дэлхийн бүх улс орныг барууны хөрөнгөтнүүдийн колони болгох явдал

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

АНУ-д бүх хүмүүс сайхан амьдардаг юм уу,Үгүй, Тэнд баячууд эсвэл ховор мэрэгжлийн хүмүүс хэвийн сайхан амьдрах боломжтой,Харин ядуус,, орон гэргүй хүмүүс, өвчтэй зовлонтой хагас өлсгөлөн, м*нс**р*х бодисонд донтсон хүмүүс үй олноороо Гудманд нь хөглөрч байна Сарын 2000 долларын цалинтай ажил олоход маш хүнд,Өрсөлдөөн их,Гэтэл түргэн нэг удаа дуудахад 1500, амчид нэг удаа үзүүлэхэд 300-400, төрөхөд 30000,хамгийн хямд хагалгаа 100000 долларын үнэтэй гээд бод доо Ядуу бол чи тэнд хүн биш

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

Америкчууд хэзээ ч бусадтай эн тэнцүү, эрх тэгш харьцаж байгаагүй Одоо ч энэ нь тэр хэвээрээ,,Бусдыг өөрийн боол мэт үзнэ,,Тэдний хувьд ялангуяа азий африкчууд бол бүр адгийн хүмүүс, Үндэстэн ястнаар дээд зэргээр ялгаварлана,Том хотуудад нэг өрөө хөлслөхөд сарын бараг 4000 доллар хүрнэ, Хоол хүнс нь хүртэл, баян ба ядуусийнх гэсэн ялгавартай үйлдвэрлэнэ,Ядуус олноороо эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ мөнх бусыг үзэж байдаг гэсэн мэдээнүүд олон

Avatar

Нэргүй 2026-02-24 66.181.176.188

КУБАЧУУД ООРСДИЙН УЙЛДВЭР БАЙХГУЙ ГАНЦХАН ГАВАНА ЯНЖУУРАА Л ХИЙНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ УЛС КОММУНСТУУД Л ЯДУУРЛЫГ АВЧИРСАН АРДЧИЛАЛЫГ СОНГОСОН БОЛ ХАМГИЙН БАЯН УЛС БАЙХ БАЙСАНДАА

Avatar

зочин 2026-02-24 66.181.183.189

Куба бол жижиг орон, Бүх зүйлийг өөрөө хийх боломжгүй, АНУ-ын колони мэт олон жил дарлуулсан ард түмэн, Барууны хамаг муу муухай бүхнийг биеээрээ эдэлсэн хүмүүс, Америкийн баячуудын зугаа цэнгэлийг хангагч ,таашаалыг нь гүйцээгч дарлуулж байсан байсан хүмүүс, Иймд капитализм-д үнэн голоосоо дургүй,үзэн ядна,Монголд ардчилагч гэх биднийг бусдын дарлал дор тарчлаах зорилготой бүлэг этгээдүүд бий, Үнэндээ бол эх орноосоо урвагчид ,Сэрэмжтэй байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-24 103.168.34.229

hutsalgui hoid solongos ruu z**l g**** alaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж