Дайчин халим зулзагаа зуусаар 1600 км туулжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Дайчин халим зулзагаа зуусаар 1600 км туулжээ

Дайчин халим зулзагаа зуусаар 1600 км туулжээ

Үхсэн тугалаа амандаа зуун бүхэл бүтэн 17  өдөр 1600 км замыг туулан Канадын Ванкувер арал хүрч ирсэн халимыг дэлхий нийтээрээ шагшин магтаж байна. Канадын Ванкувер арлын Халим судлалын хүрээлэнгийн ажилчид тус халимыг олсны дараа тугалд нь тусламж үзүүлэх гэсэн ч аль хэдийн хожимдсон байжээ. Дайчин халим үхсэн зулзагаа амандаа зуун энэ хүртэл ирсэнд хүрээлэнгийн ажилчид ихэд гайхаж хүлээн авчээ. Үнэхээр ухаантай халим юм гэхээс өөр үг тэдэнд олдоогүй аж.  

Тугалаа зуусан дайчин халим өнгөрсөн долдугаар сарын 24-нд Ванкуверийн арлын хөвөөгөөр гарч ирсэн аж. Харамсалтай нь ирсэн өдөр нь зулзага үхсэн байжээ. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй байгаа гэнэ.  J35 гэх тус халим нь Америк,  Канадад аюултайд тооцогддог ба  ‘Алуурчин халим’ гэж нэрлэгддэг байна. Мөн чинүүк салмон загасаар хооллодог. Сүүлийн жилүүдэд хоол хүнсний хомсдолд орж ховордож байгаа амьтдын нэг аж.

Эх сурвалж: BBC 

Т. Мядаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж