Испаний хөлбөмбөгийн 2018 оны супер цомыг Барселона клуб хүртлээ. Испаний супер цомын төлөөх тоглолт Хойд Африкийн Марокко улсын “Stade Ibn Batouta” цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн улирлын Испаний лиг болон цомын АШТ-ний аварга Барселона болон цомын АШТ-ний дэд байранд шалгарсан Севилья клубуудын дунд явагдсан.
- Севилья 1-2 Барселона (гоол: П.Сагабиа 9’, Ж.Пике 42’, У.Дембеле 78’)
Севилья: Т.Вацлик, С.Эскудеро, С.Гомез, С.Кьер, Г.Меркадо (Вен Йеддер 85’), Ж.Навас, П.Сарабиа (А.Видал 71’), Р.Меза, Э.Банега, Л.Мурьель (А.Силва 60’), Ф.Вускуэз
Барселона: тер Штеген, Х.Алаба, К.Ленглет, Ж.Пике, Н.Семедо, Артур (Ф.Коунтиньо 53’), С.Бускетс, Рафинья (И.Ракитич 46’), У.Демеле (А.Видал 86’), Л.Суарез, Л.Месси
Тоглолтын эхний гоолыг Севилья клубээс П.Сарабиа хаалгачийн алсын дээд буланд цохин гоол оруулж тэргүүллийг авсна. Гэхдээ Севилья клуб тэргүүллээ эхний үе дуустал хадгалж чадаагүй бөгөөд Барселона клубын хамгаалагч Ж.Пике хаалгачаас ойж ирсэн бөмбөгийг нэмж гоол оруулснаар тоглолт тэнцсэн. Ингээд тоглолтын 2-р үед Франц жигүүрийн тоглогч У.Демеле 16-н гаднаас нэгэн гоёмсог гоолыг Чех хаалгач Т.Вацликийн алсын дээд буланд цохиж оруулснаар Барселона клуб тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Үүнээс өөр гоол ороогүй бөгөөд Барселона клуб ийнхүү Испаний супер цомыг 13 дахь удаагаа хүртэж рекорд амжилтаа нэгээр урагшлууллаа.
Испаний супер цомын төлөөх тоглолт анх 1982 онд эхлэж байсан бөгөөд анхны цомыг Реал Сосьедад клуб хүртэж байсан. Түүнээс хойш нийт 10 баг Испаний супер цомыг хүртэж байсан бөгөөд Барселона болон Реал Мадрид багууд хоёр оронтой тоог давсан байна.
Б.БЯМБАБАЯР