Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө | News.MN

Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ‘Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна’ гэлээ.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-13 122.201.23.226

ДЭНДҮҮ ХАРАМСАЛТАЙ. ДЭД САЙД ЦОГТГЭРЭЛ ШИГ СЭТГЭЛТЭЙ ЗҮТГЭЛТЭЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БАЙСАН САЙД ХОВОР ШҮҮ. СОНИН ЮМ ДАА ЕС МААНЬ АМ ДАМЖСАН ЯРИАГААР Л АЖИЛ ХИЙДЭГ БОЛОО ЮУ.

Avatar

Зочин 2018-08-13 64.119.17.192

ок

Avatar

Зочин 2018-08-13 64.119.17.192

зөв зөв ингэж байж хаа хаанаа хариуцлага дээшилнэ хойшид сургамж

Avatar

Зочин 2018-08-13 64.119.17.192

ок

Avatar

Зочин 2018-08-13 64.119.17.192

Ерөнхий сайд Хүрэлсүх маш зөв шийдвэр гаргалаа. Төрийн байгууллагуудын ажилтнуудын сахилга хариуцлага, ёс зүй, дэг журмыг сайжруулах нь маш зөв цаашид аль ч төрийн байгууллага бүх шатандаа анхаарах нь зөв дө

Avatar

Зочин 2018-08-13 202.9.42.8

2008 оноос хойш Женкогийн хувьчилалд байсан тээвэрийн салбарыг цэврэлэгээ хийх цагийг зөв ашиглах эсэхээс маш их юм шалгаална. Үнэндээ төмөр замын мониторг хийж байсан залуу алагдлаа гэж ойлговол зохино. Их дээрээс эхлэлтэй, ужиграсан тэмцлийн үр дүн шүү дээ. 200 гаран сая доллароор шороо овоолоод, танк орж ирнэ гэж мунхруулаад, хувийн хөрөнгөөөр босгож байсан ажлыг төрийн нэрээр луйвардаад … Эзэн нь ганц л шүү дээ. Одоо ЕС хэр шудрага зоригтой ажиллахыг харах цаг ирлээ. Үнхээрийн хүсэж байгаа бол эхлэх цаг нь ирэв бололтой….

Avatar

ИРГЭН 2018-08-13 66.181.183.145

БҮХ ЯАМДЫН ГАЗРЫН, ХЭЛТСИЙН ДАРГА НАРТ БҮГДЭД НЬ ШАЛГАЛТ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ЯМАР ШАЛГУУРААР,ЯАЖ ДАРГА БОЛСНЫГ НЬ ХУУЛЬ,ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТАРЧ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ.ЕР НЬ ЭНЭ ХЭДИЙГ САЙНДАА Ч ОГЦРУУЛААГҮЙ , ЯАХ Ч АРГАГҮЙ БОЛСОН ЮМ БАЙНА ДАА.ТЭР АМЬ ҮРЭГДСЭН ЗАЛУУ,ТҮҮНИЙ 4 ХҮҮХЭДТЭЙ АР ГЭР ДААН Ч ХАЙРАН БАЙНА ДАА.

Avatar

Зочин 2018-08-13 27.123.214.124

иймэрхүү зоримог алхам хэрэгтэй, бусдад нь сургамж

Avatar

зочин 2018-08-13

Энэ хэдэн хүнийг халсанаар асуудал шийдэгдэж ажил хариуцлага сайжрахгүй нь мэдээж,тэртээ тэргүй анхнаасаа ажил хариуцах чадваргүй юмнуудыг авилга ар өврийн хаалгаар тавьсан шүүдээ,энэ гарч байгаа хэрэг зөрчил хариуцлага сахилгагүй байдлаа хардаа,сайд Хүрэлбаатарын ХХК насанд хүрээгүй хүүхэд ажилд авч ажиллууласанаас амь насаа алдсан л гэнэ,ер нь ийм хоосон ам амлалт өгсөн засгийн газрын хэрэг байгаа юм уу?үнэн хэрэгтээ төр гэдэг чинь ЖАРАН ТЭР БУМЫН авилгачид арын хаалганы ажил хариуцах чадваргүй амьсгаануудаар дүүрсэн юм биш үү?нэг их шудрага хүн болж хүсэлтээрээ халагдсан нэр зүүх гэсэн сайд Батэрдэнэ гэхэд л хичнээн хоног л ажлаа орхиод Булганд наадамдсан нь хариуцлага мөн үү?ингэж тэнэж явахын оронд ажлаа хийж хариуцлага сахилгыг яамандаа чангалж байсан бол өнөөдөр ийм аюултай яргалал болоочуу үгүйчүү?ийм байдлыг өөхшүүлэж суусан ЕС,ЗГ хариуцлага хүлээвэл арай шудрага бус уу?ичихгүй ажлын амжилт гарч байна гэж өчигдөр мэдэгдэл хийж олон түмнээ доромжлох хэрэг байсан ч юм уу?үгүйч юм уу? ойлгохгүйл байна шүү?

Avatar

Ингэх гээд л байсан юм 2018-08-13

Дарханы замд өдөр бүр хүний амь хохирсон ноцтой ослууд гарч байна. Орон нутгийн замыг Эосонцэнгэл Сонгинын чиглэлд тавьж байгаа шиг өргөн Хяргас нуурын араар тавьсан зам шиг чанартай тавибал мөн хурдны болоод зүг чигийн тэмдэглээтэй зам гэж алга давхиад л байдаг Монголчууд бид нутагтаа төөрөхгүй ч гадны аялал жуулчлалаар ирсэн явган нүцгэн дугуй мотоцикл машинтай янз бүрийн тээврийн хэрэгслэлэээр зорчигсод хаана яваагаа аль аймаг сумын хэд дэх км т яваагаа мэдэхгүй байна Гэх мэтээр аюулгүй зорчих бүх чиглэлээр энэ яам ажил хиймээр байна

Avatar

зочин 2018-08-13 202.9.42.14

бүгдийг халах нь зөв шударга шийдвэр бна. одоо сургууль дээр нь 3+? хүн амь насаа алдсан СУИС-ийн захирал тэтгэвэрийн эмгэнийг ажлаас нь халбал энэ засаг шударга ёсны төлөө байна гэж итгэе. энэ авгайг халахгүй хэтэрхий удаж байгаа шүү ЗГ, БСШУС-н яам !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Амар 2018-08-13 202.179.24.47

За ашгүй одоо л нэг монголчууд хариуцлагатай болох нь.Зөв шийдвэр.У.Хүрэлсүх маш сайн байна.

Avatar

Зочин 2018-08-13 202.21.108.29

Би үхэхээр Чи үх.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж