Нөхөн сонгуульд намуудын дарга нар өрсөлдөх үү?

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Нөхөн сонгуульд намуудын дарга нар өрсөлдөх үү?

Нөхөн сонгуульд намуудын дарга нар өрсөлдөх үү?

УИХ-ын 42 дугаар тойрогт ирэх аравдугаар сарын 7-нд нөхөн сонгууль болохтой холбогдуулж, улс төрийн намууд өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригаас эхлэн хурлаа хийж, сонгуульд өрсөлдөх шийдвэрээ гаргасан.

Нийт 14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд гаргасан ч ИЗНН 2016 оны УИХ-ын сонгуулийн тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр хасагдаж, 13 намыг бүртгэж, батламж олгосон. Батламжаа гардаж авсан намууд 2018 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-нийг дуустлах хугацаанд нэр дэвшигчдээ тодруулах ёстой. Хэрэв бие даан нэрээ дэвшүүлэх бол дээрх хугацаанд багтаан нөхөн сонгууль болох тойргоос 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагатай билээ. Нэр дэвшигчид есдүгээр сарын 14-нд батламжаа гардан авах юм.

Ингээд нөхөн сонгуульд оролцохоор бүртгүүлсэн намуудаас нэр дэвших таамагт орсон эрхмүүдийг танилцуулж байна.

  • Монгол ардын хувьсгалт нам – Н.Энхбаяр
  • Хөдөлмөрийн үндэсний нам – Б.Найдалаа
  • Ардчилсан нам –Д.Дагвадорж
  • Монгол ардын нам –У.Хүрэлсүх
  • Ард түмнээ хайрлая нам – Л.Гүндалай
  • Бүгд найрамдах нам – Б.Жаргалсайхан
  • Монголын ногоон нам – О.Бум-Ялагч
  • Монгол үндэсний ардчилсан нам-М.Энхсайхан, Б.Цогтгэрэл нарыг нөхөн сонгуульд өрсөлдөх хамгийн боломжит эрхмүүдийн тоонд багтааж байгаа юм.

Олны дунд яригдаж байгаа эдгээр эрхмүүд нь дандаа намын дарга нар байгаа юм. Тэгэхээр Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль нэлээд жинтэй болж мэдэхээр байна. Харин Зон олны нам, Монгол консерватив нам, Дэлхийн монголчууд нам, Үнэн ба зөв нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас хэн хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж