Ираны цөмийн хэлэлцээний талаар хуралдана

Ираны цөмийн хэлэлцээний талаар хуралдана

Ираны цөмийн хэлэлцээний талаар хуралдана
Аббас Арагчи

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи Швейцарийн Женев хотод Пүрэв гаригт (2026.02.26) АНУ-ын төлөөлөгчидтэй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар дахин уулзана гэж мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр (2026.02.22) Тегеран хотоос "CBS" телевизэд ярилцлага өгсөн. Арагчи энэ хүрээнд Иран улс цөмийн асуудлаарх боломжит хэлэлцээний төслийг боловсруулж байгаа бөгөөд уг төслийг АНУ-ын тусгай элч Стив Виткоффт танилцуулахаар хүлээгдэж байна гэж хэлжээ.

Арагчи хоёр талын санаа зовнил, ашиг сонирхлыг харгалзсан агуулгатай баримт бичиг боловсруулахыг зорьж байгаа гэж мэдэгдсэн байна. Мөн дараагийн уулзалтаар эдгээр асуудлууд дээр ажиллаж, хурдан хугацаанд сайн хэлэлцээнд хүрэх боломжтой гэж нэмж хэлжээ.

Харин АНУ-ын мэдээллийн сайт "Axios"-ын мэдээлснээр, тус улсын албаныхан энэхүү дипломат оролдлого нь ерөнхийлөгч Дональд Трампын Иранд олгож буй сүүлийн боломж байж магадгүй бөгөөд үүний дараа АНУ-Израилийн хамтарсан томоохон цэргийн ажиллагаа явуулах талаар авч үзэж болзошгүй гэж үзэж байна. Одоо Иран хэлэлцээний үеэр хэр хэмжээний буулт хийх нь анхаарлын төвд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-23 66.181.179.86

аяатолла амьсгаа айгаад шаасан. ккк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж