Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв/2008.08.14/ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв/2008.08.14/

Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр алтан медаль хүртэв/2008.08.14/

1921.08.19 Ардын Засгийн газрын төв хэвлэл Уриа сонин хэвлэгдэн гарав. 

1930.08.15 Улсын прокурорын дүрмийг баталж, тэр үндсэн дээр прокурорын газрыг анх байгуулжээ. 

1942.08.15 Зүүн хилд довтолсон машин уналга бүхий дайсантай манай хилчид амжилттай байлдаж, ухраав. 

1945.08.18-20 Хуурай замын чөлөөлөх дайны хамгийн том тулалдаан буюу Жанчхүүгийн давааны төлөө тулалдаан болов. 1935-1940 онд Япончууд 40 мянган хятад хүн дайчлан 35 км өргөн, 10 км гүн бэхлэлт байгуулсан. Уг давааны төлөө тулалдаанд Монгол-Зөвлөлтийн талаас ихээхэн хохирол амсч байж ялсан юм. 

1994.08.13 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дахь Гандантэгчилэн хийдийн тэргүүн Чойжамц, Дашчойлон хийдийн хамба нар болон Засгийн газрын төлөөлөгч нар Энэтхэгт Далай ламтай уулзаж, Майдар бурхан залсан байна

2005.08.18 БНХАУ-ын газрын тосны “Да Чин Тамсаг” ХХК болон SOCO компани Монголын 19, 21, 22-р хэсгийн хайгуул хийх эрхийг худалдан авах бичигт гарын үсэг зуржээ. 

2008.08.14 Бээжингийн Олимпийн 100кг жудо бөхийн барилдаанд Монгол Улсын тамирчин Н.Түвшинбаяр Казахстаны шигшээ багийн тамирчныг ялж, алтан медаль хүртэв. Энэ нь 1964 оны Олимпоос хойших Монгол Улсын анхны алтан медаль юм. Монгол Улсын ард түмэн энэ түүхт баярыг нэг шөнийн турш тэмдэглэсэн байна. 

2008.08.15 25мм-ийн гар бууны эмэгтэй төрөлд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчин О.Гүндэгмаа 792.2 амжилтаар мөнгөн медаль хүртэв. 
 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!