"МАНАН-г устгах ажлыг доороос нь хийнэ" | News.MN

"МАНАН-г устгах ажлыг доороос нь хийнэ"

"МАНАН-г устгах ажлыг доороос нь хийнэ"

"МАНАН-г устгах ажлыг доороос нь  хийнэ"

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор танай нам батламжаа гардан авсан.  Яагаад нөхөн сонгуульд өрсөлдөх болов?

-Манай нам ирэх аравдугаар сард болох нөхөн сонгуульд олон нийтийн хүсэлтийн дагуу оролцох гэж байна. Би Монголын төрд нэг ч гэсэн авилгач, хулгайч, хууран мэхлэхчдыг оруулахгүйн тулд  үгээрээ биш үйл хөдлөл, оролцоогоороо тэмцэнэ.

Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

-Өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж байгаа. Бид хэнийг ч хуурахгүй. Зөвийг санал болгож, үнэнийг л хэлнэ.

– Одоогоор хэчнээн гишүүд, дэмжигчидтэй вэ?

-Бид 14 мянган хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН-г устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэ. Манай нам хамгийн түрүүнд 2020 онд МАН, АН-ын жирийн гишүүд, эгэл ардыг нэгтгэж сум, хороодод ялна гэсэн зорилготой байгаа. Энэ МАНАН гэдэг  чинь төр засгийн дээр байгаа энэ хэдэн дарга нар ерөөсөө биш. Сум, баг, хороо болгонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүдээс эхэлж байгаа. Манай зарим иргэн өнөөдөр УИХ-ыг тараая гэж ярьдаг. УИХ-ыг тараачихвал  асуудал шийдэгдэх ч юм шиг ярьдаг. УИХ тараад ээлжит бус сонгууль болбол сум, хороонд байгаа МАНАН-гийн жирийн гишүүд манай намыг сонгоорой гэж явсаар байгаад л дахиад л  МАНАН-гаа гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад хэдэн ч удаа сонгууль болсон МАН, АН, МАХН-ын намуудын жирийн гишүүдийн үзэл санааг өөрчлөөгүй цагт төр цэвэршихгүй болчихсон. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн  тулд бид яах ёстой гэхээр улс төрийн нам болоод үнэн зөв улсууд нь нэг дороос нэр дэвших үйл явцыг зайлшгүй бий болгох ёстой. Нэг ёсондоо үнэн, зөв нь нэг талдаа гарсан жинхэнэ нам улс орны өөрчилнө.

-Танай нам тэгээд үнэн зөв нь нэг талдаа ялгарчихсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Жишээ нь сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ . Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нарыг  гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. Манайд төрийн тогтолцоо болохгүй байгаа юм биш. Харин нам нь мафи болсон учраас мафийн нам төр барьж байна. Бид жинхэнэ намыг улс төрд оруулж ирээгүй байж төр болохгүй байна гэдэг. Бид  жинхэнэ бодлогын намыг гаргаж ирж байгаа. Бид улсаа өөрчилье гэвэл улс төрийн зөв оролцоо, иргэдийн хандлага чухал.

-Ер нь  яагаад Үнэн ба Зөв нам гэж  нэр өгсөн юм бэ. Танай намын нэрийг сошил орчинд ихэд шүүмжилдэг?

-Хүн үнэнийг  хүсэж зөвийг л дэмждэг шүү дээ. Сайхан нэрнээс сайн үйл нь хамгийн чухал. Тиймээс бид үнэн, зөв байх зарчмаа л нэр болгосон.

-Тэгээд нөхөн сонгууль өрсөлдөх мөрийн хөтөлбөрийг чинь сонирхож болох уу. Ер нь ялж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаа вэ. Нөхөн сонгуульд олон нам өрсөлдөхөөр болсон. Танай намыг хөдөөнийхөн тэр бүр мэдэхгүй шүү дээ?

-Бид эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөржилтийг эрхэмлэсэн төрийн бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулсан. Тэр дундаа хариуцлага, сахилга баттай холбоотой  МАН, АН, МАХН-ы хэрэгжүүлж чадахгүй мөрийн хөтөлбөр их бий.  Жишээ нь төрийн өндөр албан тушаалтан авилга хээл хахуулийн хэрэгт холбогдож, тогтоогдох юм бол тухайн хүнийг гурван үеэр нь төрд ажиллуулахгүй байх. Ингэснээр идэж уух шуналтай хүмүүс ядаж өөрийгөө биш юм гэхэд үр хүүхдээ бодох байх. УИХ-ын тогтоол, хууль гаргаж байгаад 1990 оноос хойш төрийн албанд  ажиллахдаа 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй болсон хүмүүсийг шалгана гэх зэрэг шударга ёсыг тогтоож, улс орны эд баялгийг нийт ард түмэн тэгш хүртээх олон заалт бий. Улс орноо өрөнд оруулсан, 30 жил хуурсан, төрөөс хулгай хийсэн гэмт хэрэгтэй хүмүүс сонгуульд нэр дэвшээд байхад шударга ёсны төлөө тэмцэж яваа ардын хүүхэд яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Ер нь 30 жил энэ дарга нар биднийг хоосон үгээр хууралгүй, улс орноо хөгжүүлсэн бол хэн ч ингээд явахгүй байх байсан. Хүн бүр л өмнөх ажлаа хийж амжилт, аз жаргал өөд тэмүүлэх байсан. Мууг муугаар хэлээд, шүүмжлээд улс орон хөгжихгүй гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Одоо яах уу гэхээр үнэн сэтгэлээсээ эх орноо гэж байгаа хүмүүс нэгдээд хамтдаа оролцох хэрэгтэй.

-Таван ханатай гэрт амьдардаг тухай зурагтаар гарсан. Гэтэл сүүлд нь орон сууцанд амьдардаг гэсэн яриа сонссон юм байна. Улс төр орохын тулд пи-ар хийсэн хэрэг үү?

-ТВ-10 телевизийн хамт олон намайг  их том мөрөөдөлтэй зөв залуу байна. Өөрийн хүчээрээ хөдөлмөрлөж тэмцэж яваа болохоор танайд хүн хонуулдаг нэвтрүүлэг хийе гэсэн. Тэгээд би нэг ч гэсэн хүнд бодит байдал, зөв хандлага,  өөрчлөлт харуулъя гэж бодоод зөвшөөрсөн. Тухайн нэвтрүүлэг 2013 онд гарч байсан. Одоо хийгдээгүй 4, 5 жил болж байна шүү дээ. Зүгээр л миний бодит амьдрал. Одоо ч тэндээ л амьдарч байна. Бид байгаа зүйл, байгаа амьдралаасаа ичнэ гэдэг бол тэнэг хэрэг. Харин хөдөлмөрлөж, ажиллахгүй атлаа бусдад атаархаад сууна гэдэг  жинхэнэ тэнэг хүний хийдэг ажил байх.  Миний гэр гэр хороололдоо л байгаа. Монголд хулгай луйвар хийгээгүй бол тийм хурдан өр ширгүйгээр орон сууцанд орох боломж байхгүй байна шүү дээ (Инээв).

-Үнэн ба зөв намын дарга хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Боловсрол мэдлэг гэдэг өргөн утгатай. Гадны сургууль төгссөн залуу шууд л боловсролтой болж байгаа юм биш. Олон хэлтэй хүн  боловсролтой гэсэн үг  ч биш. Ингэснээр  өөртөө боломж нээж байна л гэсэн үг. Сайн сургууль төгсөж ирээд өөрийн төрсөн нутгаа ухаж, төрөл садандаа ачлалгүй бол бид түүнийг боловсролтой залуу юм  уул усаа ухаг гэх үү. Урвагч, хүн чанаргүй хогийн амьтан гэх болов уу. Боловсрол гэдэг бол мэдлэг, чадвар, хүмүүжил, ёс зүй, өв соёл, эх оронч, ажилч хөдөлмөрч байх гэсэн олон шалгуураас бүрдэнэ. Би ХААИС-ыг төгссөн. Намайг ямар сурч хөдөлмөрлөж явсныг  тухайн үеийн залуус сайн мэднэ. Ер нь Сүхбаатарыг Ардын хувьсгалыг хийж байхад Сүхбаатараа чи ямар боловсролтой юм гээд мориноос  нь татаж унагааж явсан тэнэг хүн байхгүй. Харин ямар ч  эрдэмтэн, баян хүнд байгаагүй эр зоригийг хүмүүс дагаж нэгдээд эх орноо чөлөөлсөн гэж боддог.

-Танай  намыг Ш.Сайхансамбуу санхүүжүүлдэг гэсэн яриа байдаг?

-Тэгж л зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд, гүтгээд байгаа болохоос тийм зүйл байхгүй. Ш.Сайхансамбуу бол манай намыг үүсгэн байгуулсан олон хүмүүсийн нэг. Тэр хүн яг л бидэн шиг эх орон хойч үедээ санаа зовж энэ МАНАН-тай тэмцэж яваа эгэл хүн. Харин МАН, АН, МАХН төрийн мөнгө, авилгаар санхүүжиж байна. Бид үүний тухай ярих хэрэгтэй.

-МАНАН гэж амтай болгон л ярьдаг ш тээ?

-МАНАН-гийнхан хэлж амласан бүхнийхээ эсрэг явж байна. Үүнийг түмэн олон харж байгаа. Намынхаа дотоод хэрүүлийг Монгол төрийн дампуурал, ард түмний зовлонгоор сольж байна. Энэ дарга нарын шунал  ард түмний маань зовлонтой тэнцэх гэж дээ.  Бид гурван сая хүрлээ гээд л байна. Гэтэл бид одоогийнх шигээ хүний үнэнг биш зүгээр л нэгнээ гутааж, харлуулж хэлдэг хэвээрээ явах юм бол  гурван сая болоод яах ч билээ. Харин бид 2 саяуулаа ч  гэсэн өөр хоорондоо эвтэй найртай байж, нэг нэгнээ дэмжээд явах юм бол 20 сая 2 тэрбум хүнээс хүчтэй байна. Яагаад биднийг өөр хооронд нь хэрэлдүүлээд байна  вэ гэдгийг бид бодох цаг нь болсон. Үүнийг нь яагаад улс төр гэж нэрлээд байна гэдгийг. Хамгийн сайн ажил хийж чаддаг хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн чинь бусдын ажлын алдааг нь засаад хамтран хийдэг хүнийг хэлнэ гэсэн байдаг. Манай нам Монгол хүндээ боломж олгосон төрийг бий болгохын төлөө зүтгэнэ.

-Нам болгон л ингэж амалдаг. Гээд ихэнх нам байгуулагчид өөрсдийнхөө төлөө л явдаг шүү дээ?

-БМонгол хүн гудамжинд, Монгол хүний нэрийг барьсан харь сэтгэлтэнгүүд нь  ордонд байхад бид бууж өгөхгүй бас шантарч болохгүй. Бидний ард мөнгөөр баян хүн биш Монголоо хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэлээрээ баян хүмүүс байгаа.  Залуус биднийг дуугар, зоригтой бай гэж хэлдэгт нь бид урам авдаг. Өнөө цагт эх орончид шоронд орж эрдэмтэн мэргэд  нь  Эрээний хувцаснаас хямдхан болж байна. Үүнийг өөрчлөх юмсан гэж хэлдэг. Өөрчлөхийг хүсэж байгаа хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч гэж хэлмээр байна. АН, МАН хоёр хэрэггүй,  Монголыг минь хөгжүүлэхгүй гэдэг атлаа сонгууль болохоор л очоод энэ хоёрыг сонгож саналаа өгдөг  иргэд маань өөрчлөгдөөсэй. Амаараа л ард түмэн гэж дуугарч ачир дээрээ авилга авч баяждаг төрийн түшээд минь одоо боль. Улс төр хийнэ гэдэг чинь яг үнэндээ өөрийн хүүхдийн жаргалтай амьдрах нийгмийн төлөө хийх тэмцэл шүү дээ. Урин дулаан ирэхийн цагт уулийн бэл нь түрүүлж ногоорох нь уу орой нь түрүүлж ногоорох нь уу гэсэн сайхан үг бий.  Монголын заяа буян их. Бидэнд гундах нэг өдөр байхад мандах мянган өдөр бий.

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-13 150.129.143.53

Эхлээд Шар Хадны эмнэлэгт үзүүлээрэй

Ккккзз 2018-08-13 122.201.22.101

ЁСТОЙ ШАХДАГ ПИЗДАА БЭ? НАМЫН ДАРГА УХААНТАЙ ЮМ НЬ НАРАН ТУУЛИЙН САЙХАНСАМБУУ ШҮҮ АРД ТҮМЭНЭЭ ТҮРЭЭСЭЭР ДАРАМТАЛДАГ АЙМААР [Хориотой Үг] [Хориотой Үг] ТОЛГОЙ ХООСОН ХАР ЗАХИЙ БООСС БОЛИЖ ҮЗ ПИЗДАА

Зочин 2018-08-13 112.72.11.102

Кк Монголын хүн амын тал нь энэ 2 намд бдаг юм шдээ малаа, зүгээр тэр хөдөө мөдөөнөө гарч мал маллаач

Ама 2018-08-13 27.123.214.122

Энэ хөдөөнөөс саяхан хотод орж ирсэн сумтай баньд чадах уу

Зочин 2018-08-13 27.123.212.143

За энэ тогтолцоог өөрчилтөл цаг хэрэгтэй сайн л ажиолдаа

Зочин 2018-08-13 66.181.164.176

Үлгэр ба домог намд элсэцгээе

Зочин 2018-08-13 66.181.164.176

Сэтгүүлчийн асуусан асуултууд хүртэл цаанаа басамжилсан хэлбэртэй харагдаад байх юм.

Зочин 2018-08-13 45.117.35.5

МАНАН г устгахдаа толгойноос эхлэхгүй бол яаж үхдэг юм малаа. Бас намын дарга гээд байгаа. Өөрөө МАНАНгийн гар хөл биз чи

Zochin 2018-08-13 211.36.147.201

Za heden huntei nam baiguuly boldiin bn.Bolovsrol hamagve gol ni am panz bhd l bolno heden humuus niiled hiie sanaa niileh humuus bn uuu

СС 2018-08-13 202.179.18.224

НАРАНТУУЛЫН НАМ ГЭСЭН ҮНЭН ЗӨВ ЮМ БАЙНА \n

Зочин 2018-08-13 66.181.161.116

ШООЛУУЛЖ, ЧИЧЛҮҮЛЭЭД БАЙГАА ДАРВААН ХАР ЧИГЧИЙ ХУРУУНД НЬ Ч ХҮРЭХГҮЙ ЮМ БАЙЖ БАЙЖ .ЧИ Ч ЭРТХЭН МАЛ ХАРИУЛСАН ДЭЭР БАЙХ ДӨӨ .

Зочин 2018-08-13 182.160.36.12

omno ni olon jil uls oron 27 milliard dollarriin orond orood syirch baihad yuugaa hiij duugui yavsan yu. songuuli bolohoor l sereed tom tom byltreed baahan yum amlaad baidag.

Зочин 2018-08-13 182.160.36.12

haha Үнэн ба Зөв нам ch geh shig. namiinh ni ineedtei nernees ni tsaashid yavtsgyi nam gej haragdaj baina.

энэ бүтэхгүй 2018-08-13 103.20.152.49

Энэ сайхан самбуугаас санхүүжилт авдаг. Энэ Хөөрхөн Баньд улсад ажиллаж баялаг бүтээж үзсэн үү ? хаа нэгтэй худлаа наагаад л явж байдаг гар шд ээ. Улс гэдэг чинь олон хүчин зүйлээс хамаарсан нийгэм шүүдээ.

дорж 2018-08-13 103.11.194.34

ямар ч боловсролгүй цээжний пангаар авч хаядаг сумтай пидда байна лээ

хэхэ 2018-08-13 66.181.161.69

Би энэ залууг харахаар үнэхээр өрөвддөг. Өмссөн гутлаа арчиж чадахгүй, өөрийнхөө биеийг аваад явж чадахгүй байж улс орон удирдана л гэх юм. Тархиндаа жаахан эрдэм хураагаад аливаа зүйлийг ул суурьтай хараасай гэж боддог. Дандаа хов ярина, хүний хэл амаар болсон юм шиг ярина. Хүний гар хөл болж яваа юм байж бас болоогүй ээ өөрийнхөө үеийн хийж бүтээж, сурч боловсорч яваа залуусаа цүнх баригчид гэж гоочилно. Түүнийг тойрон хүрээлж байгаа залуучууд нь миний мэдэх багын л далдагар юмнууд байсан одоо ч хэвээрээ л харагдана. Би чамайг жаахан боловсроосой гэж боддог шүү. Хүний өмнөөс санаа зовох хэцүү юм.

Иргэн 2018-08-13 202.179.27.57

Монголын эмгэнэлийн нэг шүү дээ энэ нөхөр болоод эдний нам. Унтаад сая сэрсэн хүн шиг юм чалчих юмаа

Зочин 2018-08-13 27.123.214.122

Мэдлэг, боловсрол багатай хун улс тереер оролдох хэрэггуй юм.

Амжилт 2018-08-13 122.201.27.2

Зөв бодолтой хэвээрээ үлдээрэй. Гэхдээ МАНАН-г устгах нь чиний гол зорилт биш улстөрийн тогтолцоог эрүүлжүүлж, ямар ч нам эрх барьсан, намын төлөө бус, улс орныхоо хөгжлийн төлөө ажиллах соёлыг тогтоох нь гол зорилт шүү. МАНАН гээд нэг том мангас л бүх юманд буруутай мэт ярьж байгаа боловч ард нь зүгээр л өөрсдийн ашгаа хөөсөн хүмүүс байгаа шүү дээ. Тэдэнд МАН байна уу АН байна уу, ямар нэр зүүгээд улс төрд гарах нь чухал биш, ямар ч нэрээр гарч байсан өөрсдийн төлөө л ажиллах хүмүүс шүү. Энэ сэтгэхүй, соёлыг л өөрчлөх хэрэгтэй

зочин 2018-08-13 124.158.77.8

арчаагүй комны араас шүлсээ үсчүүлэгчид харж ав ингэж өөрөө хэлээд явах зориггүй нь дугуй л байх хэрэгтэй

зочин 2018-08-13 124.158.77.8

ийм залуус байгаад их баярлаж байна чадаад уриалаад явж байгаагаа бид ард түмэн дэмжих л хэрэгтэй Монголд удаан хүлээх хугацаа байхгүй шүү Үнэн ба зөв нам чаднаа \n

Мөнхөө 2018-08-13 203.91.115.50

Энэ залуу л энэ улсыг өөрчилж мэднэ. Яриа бүр нь судалгаатай, дүгнэлттэй байдаг

Bat 2018-08-13 103.57.92.64

Ene neg demii yrihaas hetrehgvi yrianii henhegtei pizda bainaa bas uls turtd oroh gene

Зочин 2018-08-13 27.123.214.102

Хэцүүдээ хүүхээ уг нь багаас.сумаас өөрчлөх нь зөв хөдөөний тэнэгүүд нь таныг үзэж .ойлгох нь чухал даа мөнгө ихтэй хүмүүс хүчрэгдэх болуж уг нь юм ойлгомжтойл байнштээ

Зочин 2018-08-13 182.160.4.120

Тийм л МАНАН -д дургүй юм бол аль нэгэнд нь элсээд дотроос нь цэвэрлэх гэж зүтгэх юм биш үү? Энэ бол зүгээр л солиорол. МАНАН гэгч нь, мууч бай, сайн ч бай Монголыгоо авч явах ёстой. Монголд хоёрхон нам л оршин байх нигууртай.

хуцалдаа 2018-08-13 124.158.77.8

чи хуцалдаа гөлөгөө чам шиг арчаагүй юмнуудаас болж монгол минь сүйрч байна. харин энэ залуус гал асааж байгаа шүү монгол түмэнд

Зочин 2018-08-13 202.179.24.11

Хүн төрөлхтөний мэдлэг, боловсролыг шүтэж, олж авахыг төлөө хойноос нь уйгагүй хөдөлмөрлөж чаддаг болчоод дараа нь хөгжил энээ тэрээ ярина шүү, Ганбаатар эд нар л нийгэм болохгүй байгаа нь гадаадад боловсрол эзэмшсэн залуучуудаас болоод байгаа юм шиг ярьж өөсдийгөө зөвтгөдөг. Тэд чинь 50 хүрч яваа нөхдүүд, харин залуучууд маань ингэж бодож байвал бидэнд ирээдүй алгаа.

шүүмж 2018-08-13 124.158.77.8

хэлсэн ярьсан болгоноос нь өө хайгаад байвал төгс юм олдохгүй ер нь бол үнэн ш дээ гадаадад сурсан нь ард түмнээ улс орноо гээд ингээд явж байгаа нь хаана байна нэг их л төгс хүмүүс

zochin 2018-08-13 66.181.187.61

Chi ch dee tseejee deldsen sursan medsen zuileer maruuhan amitan bn daa hoid nasandaa gaigui shig amidarval turd shurgalj boloh l yam

Зочин 2018-08-13 202.9.41.170

ХӨДӨӨ АЙМГУУДААР ЯВСАН БАЙНА ЛЭЭ НЭЛЭЭД ОНИГООНД ОРСОН БАЙНА ЛЭЭ ШҮҮ ХӨДӨӨНИЙХӨН ШООЛООД БАЙХЫГ БОДОХОД KKK

хаха 2018-08-13 124.158.77.8

одоо болтол хөдөөгүүр явж эхлээгүй байна гээд ярьж байналээ шаалдаа чи одоо

Зочин 2018-08-13 58.108.114.186

Жонxyyгаа зуураад л бас чиг ерөнхийлөгч болчих ч юм шиг санагдаад л зүтгэдэг байх даа эд нар?!

s*****g gar 2018-08-13 59.153.115.177

shaadag gar shudee ooroo saihan sambuutai songini amraltan deer showdaad yavj bsan shdee hagasssain udur

зочин 2018-08-13 202.9.41.239

малгайтай мал дээрээ шүдтэй үхэр

Зочин 2018-08-13 202.21.100.211

Эхлээд Манан гэдэг улиг болсон тэнэглэл дараа Д.Сүхбаатар гэдэг үлгэр домог ярьж байгаа чинь чи хэн вэ гэдгийн дүр төрх гарч ирж байна

зараа 2018-08-13 182.160.36.91

жинхэнэ дов жалганы үзлийг дэвэргэх гээд байгаа юм биш биз? үндсэн хуульд их хурлын гишүүн нь ард түмний төлөөлөл байна гэснээс бус сонгогдсон тойргийнхоо эрх ашгийг хамгаална гэж заагаагүйсэн. мөн түмний дундаас гарч ирэхээр уралцах гэж байгаа бол толгойгоо цэнэглэх шаардлагатай шүү. амжилт

Зочин 2018-08-13 202.9.41.9

Энэ гэж нэг твиттерйн алиалагч байнаа кк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж