Интернэтээр санал өгөх хэлбэрт ойрын үед шилжинэ

Хуучирсан мэдээ: 2018.08.13-нд нийтлэгдсэн

Интернэтээр санал өгөх хэлбэрт ойрын үед шилжинэ

Интернэтээр санал өгөх хэлбэрт ойрын үед шилжинэ

Ойрын ирээдүйд ОХУ сонгуулийн санал хураалтыг интернэтийн сүлжээ ашиглан хийнэ, энэ чиглэлд инновац, технологийн дэвшлийг ашиглана хэмээн ОХУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Василий Лихачев хэллээ.

“Интернет сүлжээгээр сонгуулийн санал хураалт явуулах нь мөрөөдөл. Гэхдээ бид энэ мөрөөдөлдөө удахгүй хүрнэ. Орос бол олон сонгогчтой дэлхийн том гүрэн. Тиймээс энэ чиглэлийн хөгжлийн тэргүүнд явах ёстой” хэмээн тэр хэлжээ.

2021 онд Холбооны ээлжит сонгууль болно, үүнээс өмнө санал хураалтын шинэ технологийг бий болгохоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга Элла Памфилова амалсныг тэр бас сануулсан байна.

Ийм хэлбэрт шилжихэд хамгийн чухал сонгогчийн санал алдагдахгүй байх, саналын аюулгүй байдал гэдгийг Василий Лихачев онцоллоо.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж