News.mn сайт АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр Итали улсаас мэдээлж байна.
"Гайхалтай байлаа, Итали. Та нар амлалтаа биелүүллээ"… ийн "Милан Кортина 2026" өвлийн олимпын зохион байгуулах хорооны ерөнхийлөгч Жованни Малаго хэлсэн юм.
Итали улс түүхэндээ гурав дахь удаагаа өвлийн олимпыг хүлээн авч, өргөн дэлгэр зохион байгуулав. Тэд анх 1956 онд Кортинад, үүний дараа 2006 онд Туринд, тэгээд 2026 онд Милан болон Кортинад цас, мөсний шилдэг тамирчид, дэлхий нийтийг нэгтгэв.
Өдөр бүр сонирхолтой, гайхалтай үйл явдал тохиож, шинэ одод төрж, спорт, олимпизмын гайхамшгийг дэлхий нийтэд мэдрүүлж чадлаа.
Орон нутгийн цагаар өчигдөр/2026.02.22/ 20:00 цагаас хаалтын үйл ажиллагаа эхэлсэн. Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн зохиол Ромео, Жульетта хоёрын хайрын түүхийг өгүүлдэг Верона хотод энэ бүхэн болов. Гэхдээ энэ үдшийн оргил цэг нь Жульеттагийн гэр байсангүй. Түүнээс хэдхэн булангийн цаана нь байрлах МЭӨ 1-3 дугаар зуунд баригдсан гэддэг эртний Ромын амфитеатр олны хөлд дарагдсан.

Хаалт болохоос хэдэн өдрийн өмнөөс л тус цэнгэлдэхийн ойр орчмыг хамгаалалтад авч, тайз засах, гудамж талбайг чимэглэх, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зохицуулах зэрэг бэлтгэл ажлыг хангасан харагдана.
Бидний мэдэх Ром хотын Колизейтэй харьцуулахад хэмжээгээрээ бага ч насаараа ахмад тус барилгын ширхэг тоосго, багана бүр тухайн үеийнхээрээ аж. Нүсэр хэмжээтэй гантиг чулуунуудыг яаж өргөж, хэрхэн эвлүүлсэн юм бэ гэж гайхмаар үзэсгэлэнтэй атлаа нууцлаг.
Ийм л эртний байгууламжид орчин цагийн наадмын хаалтыг өнгө, будаг, урлаг, соёл, технологиор "урлажээ". Тайзыг нь цэнгэлдэхийн анхны хэлбэр хэмжээнд нь тааруулж, LED гэрлээр гоёж, хойморт нь олимпын таван цагирагийг залсан байлаа.

Хаалтын өмнөхөн уран сайхны багийн зүгээс "Үдэшлэгт байгаа мэт мэдрэмжийг өгнө" гэж үзэгчдэд амласан. Үүнийгээ дууриар харуулсан. Италийн дуурь бол дэлхийн соёлын үнэт өв. Эхлэл хэсэгт дуурийн тоглолтыг толилуулж, Фигаро, Риголетто, Аида зэрэг сонгодог урлагийн соруудыг дэлхий нийт бишрэв.

Улмаар Италийн тугийг цэнгэлдэхэд залсан. Ингэхдээ тугийг найман талаас нь найман хүн барьсан бөгөөд бүгд энэ удаагийн олимпыг хүлээн авсан хотуудын төлөөлөл байжээ.

Үдшийн гол үйл ажиллагаа эндээс эхэлсэн. 12 км замыг туулан Италид ирж, Милан болон Кортина хотуудад өргөсөн олимпын гал Верона хотод хүрэлцэн ирэв. Ариун галыг Италийн уламжлалт Мурано хийцийн шилэн хоргонд асааж, 1994 оны Лилльхаммерын олимпын гүйлтийн цанын багийн төрлийн аваргууд цэнгэлдэхэд оруулж ирсэн.

17 өдөр ялалт, ялагдал, сэтгэл хөдлөлийг дээд цэгтээ мэдэрсэн тамирчид эцэстээ цэнгэлдэхэд орж ирсэн. Монгол Улсын тугийг гүйлтийн цанын тамирчид болох Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар барьж, жагссан нь онцлог байв. Энэ удаагийн олимпын тод чимэг нь Монголын баг, тамирчдын ёслолын хувцас байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.

Лазер шоуны дараа сайн дурын ажилчид үзүүлбэр үзүүлж, 1956 онд Кортинагийн олимпод ажиллаж байсан настан 70 жилийн дараа ч дахин нэг удаа эх оронд болсон олимпын нэг хэсэг болсон тухай бид мэдэж авна.

Төгсгөлд нь амьдралыг тэтгэгч устай уясан урлагийн үзэгдлийг сонирхож, 2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах Франц улсын талд олимпын тугийг гардуулав. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Кирсти Ковентри наадмыг албан ёсоор хаасныг мэдэгдэж, олимпын галыг бөхөөв.

Олимп өндөрлөсөн энэ үдшийн шоу дуусаагүй байлаа. Италийн орчин цагийн дуучид, бүжигчид тайзныг ээлжлэн эзэгнэж, Адиже голын жаварт даарсан үзэгчдийг дулаацуулжээ. Арга хэмжээний төгсгөлд "Major Lazer" хамтлагч өөрсдийн "Lean On", "Cold Water", "Light it Up" дуунуудаа эгшиглүүллээ.














































ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.ХАРЦАГА, Д.НЯМБИЛЭГ
3,576.03






















































Нэргүй 2026-02-23 203.91.115.49
энийг мэдээг оруулсан хүнд хэлэхэд мэдээг маш эмх цэгцгүй, сэтгэлийн хөөрлөөр, замбараагүй, өөрийнхөө бодсон бодлоо шууд сандраад бичжээ. Ахиад оюутан бол..найруулга ч үнэхээр л***р… ОЮУНЫ ХОГ БҮҮ ТАРЬ..
Нэргүй 2026-02-23 59.153.112.94
Грацие гэж дууддаг юм
ard tumen 2026-02-23 59.153.112.123
juulchid yumuu tamirchid yumuu ulsiin money gaar zugaaldag hoolnii savuudiig dahij bvv oroltsuul
Нэргүй 2026-02-23 66.181.161.201
za chi mundagaa
Нэргүй 2026-02-23 66.181.161.201
ard tumen ch geh shig olnii tarhi ugaasan mungunii troll jingeriin shees.